АНУ-д гэр бүлээрээ 15 жил ажиллаж, амьдарсан Л.Лхагвасүрэнгийнх эх орондоо ирээд 12 жилийн өмнө ирэн зургаан жилийн өмнөөс Дорнод аймгийн Матад суманд сургууль байгуулахаар зөвшөөрөл хүсжээ. Тэрбээр Улаанбаатар хотод төрж өссөн бөгөөд экологич мэргэжилтэй. Тэр ч утгаараа хотоос илүү хөдөө нутагт амьдрахаар Дорнод аймгийг зорьсон байна.
Тэдний санаачлагаар хоёр жилийн өмнө Мэнэнгийн талд бага сургууль байгуулсан. Анх бага сургууль зургаан сурагчтай байсан бол одоо 28 сурагчтай, хоёр багштай болжээ. Тус сургуулийг орон нутгийн төсвөөр 100 сая төгрөгөөр байгуулжээ.
Энэ тухайгаа өрхийн тэргүүн Л.Лхагвасүрэн ярихдаа “Манайх гэрээсээ 400 метрийн зайтай газарт багийн бага сургууль байгуулах гэж хөөцөлдөж үзсэн. Гэтэл төрөөс зургаан жилийн хугацаанд зөвшөөрөл өгөөгүй юм. Бид өөрсдөө канад байшинд амьдардаг. Яг тэрэн шиг модоор сургууль барья гэхээр хууль дүрэмдээ цементэн байшин, эсгий гэрт сургууль байгуулж болно гэдэг. Шалтгааныг нь асуухаар орон нутгийн сургуулиуд нь дургүйцэж байна гэдэг тайлбарыг хэлдэг. Хувийн сургууль гэж ойлгоод байхаар нь би “Та нараас мөнгө төгрөг авахгүй. Сургууль байгуулаад өгье” гэсэн.
Тэгсэн аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн “Та Мэнэнгийн цэргийн ангийн дэргэд жижиг сургууль байгуулчихвал яах уу” гэдэг санал тавьсан юм. Би тэр саналыг нь дуртайяа зөвшөөрсөн. Матад сумын ерөнхий боловсролын сургуулийн харьяа сургууль гэж явдаг.
Малчин гэр бүл хоёр хуваагдаж, нэг жилийн 260 хоног тусдаа амьдардаг тогтолцоо маш буруу. Хүүхэд эцэг эхээсээ хол 12 жил сурах нь байна шүү дээ. Үүнээс үүдэн гэр бүл салалт, хүчирхийллийн хэрэг, аваар осол, архидалт нэмэгдэж, эсрэгээрээ нүүдэлчин уламжлалыг хадгалж буй малчдын тоо жилээс жилд буурч байна. Өнгөрсөн 30 жил энэ тогтолцоотой байхад улсаас ширхэг ч хуруугаа хөдөлгөөгүй. Энэ асуудлыг үнэхээр мэдэхгүй байгаа юм уу. Тиймээс малчдын хүүхдүүд суралцдаг сургуулийг долоо хоногийн гурван хоног хичээллүүлж, дөрвөн өдөр гэр бүлтэйгээ байх нөхцөлийг бүрдүүлэх нь чухал байна. Одоо Матад суманд багийн сургууль байгуулахаар малчид санаачлага гарган, мөнгө төгрөгөө цуглуулж байна гэнэ” гэв.
309-р цэцэрлэгт багш нар хүүхэд зодсон хэрэг дахин гарчээ
2024.04.07 11:16
МУИС цагаан сарын хичээлийг цахимд шилжүүлжээ
2024.01.25 14:42
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ