Одоогийн Засгийн газрын "Шилэн" ажиллагааны хүрээнд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн нэрс тодорлоо. Гэтэл эхний арван компанийн ТАВ нь гадаадын хөрөнгө оруулалттай КОМПАНИ байна.
1. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийнг Хятад эзэнтэй "Цайна инвестмент монголиа" компани тэргүүлж байна. Монгол Улсад хамгийн их буюу 207 мянган га-д Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Тус компани нь 2013 оны арваннэгдүгээр сард Монгол Улсад гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрхтэйгээр байгуулагдсан. Гүйцэтгэх захирлаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Zhang Qingyu гэх хүн ажилладаг байна. "Цайна инвестмент монголиа" компани Монгол Улсад 15 лиценз эзэмшиж байгааг ШИЛЭН ажиллагааны хүрээнд нийтэд ил Энэхүү 15 хайгуулын зөвшөөрлийг 2015, 2016 онуудад олгогджээ.
2. Эрдэнэт үйлдвэр 126 мянган га-д тусгай зөвшөөрөл эзэмшдэг.
3. Ион энержи компани 111 мянган га талбайд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшдэг байна. 2017 байгуулагдсан Канад улсын хөрөнгө оруулалттай тус компанийн захирлаар Төмөр-Очирын Батаа ажилладаг. Тус компани Баавхай уул, Цагаан овоо гэх газруудад тусгай зөвшөөрөл. Эдгээр зөвшөөрлийг 2019,2020 онуудад авсан байна.
4. Эрдэнэс тавантолгой ХК 68 мянган га-д ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшиж байна.
5. "Мөнхноён суварга" Өмнөговь аймгийн Баян- Овоо сумын нутагт 67 мянган га-д тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Тус компанийн эцсийн өмчлөгч нь Тайландын иргэн Somruedee гэх нэр бүртгэлтэй байна. 2011 онд тусгай зөвшөөрлөө авчээ. Тус компани тусгай зөвшөөрлөө 2041 он хүртэл эзэмшинэ.
6. Жагсаалтын зургадугаар ОНТРЭ компани 62 мянган га талбай эзэмшиж байгаагаараа бичигдсэн байна. ОНТРЭ нь Канадын хөрөнгө оруулалттай. 2009 онд тусгай зөвшөөрлөө 2031 оныг дуустал авчээ. Тус компани нь 2005 онд ашигт малтмал хайгуул, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлжээ.
7. Цагаан өвөлжөө ХХК нь Сингапурын хөрөнгө оруулалттайгаар 2010 онд байгуулагдсан. Монгол Улсад ашигт малтмалын 59 мянган га газарт тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Нийт зургаан тусгай зөвшөөрөлтэй. Эдгээр зөвшөөрөл нь 2026, 2042, 2047 он хүртэл хүчинтэй.
8. МАК компани 23 тусгай зөвшөөрөл бүхий 56 мянган га газар эзэмшиж байна. МАК хамгийн анх 1995 Нарийн сухайтад тусгай зөвшөөрөл авч байсан бол хамгийн сүүлд 2022 Шүүт гэх газарт тусгай зөвшөөрөл авчээ. Эдгээр 23 тусгай зөвшөөрлийн хугацаа хамгийн сүүлийнх нь гэхэд 2048 онд дуусаж байна.
9. 2020 онд байгуулагдсан Эдрэн гоулд ресурс компани 55 мянган га талбайд тусгай зөвшөөрөл эзэмшиж байна. Гэхдээ тус компанийн эзэмшилд байдаг тусгай зөвшөөрөл 2015, 2019 онуудад олгогдсон байна. Тусгай зөвшөөрлийн хугацаа 2024, 2025 онд дуусна.
10. Хөгжлийн банкнаас зээл авч ББСБ руу шилжүүлсэн асуудал нь нийтэд ил бол компани бол Говькараван. Тэгвэл тус компанийн нэр дээр дөрвөн байршилд 55 мянган га талбай бүхийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн эрх байна.
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлд анх удаа монгол эмэгтэй багтлаа
Тэрэлж хотелийн одоогийн эзэн нь Ч.Номин сайд биш түүний төрсөн дүү Ч.Батхүү ажээ
Төв аймгийн ИТХ-д АН-аас нэр дэвшиж, ялалт байгуулсан төлөөлөгч хууль зөрчжээ
Энэтхэгийн ерөнхий сайд Путинтэй уулзаж Украинд энх тайван тогтоохыг уриалжээ
Шадар сайдууд: Л.Гантөмөр 312, С.Амарсайхан 412, Т.Доржханд 8 тэрбумыг зарцуулна
О.Батчимэг: Энэ жил 89 байршилд газрын дуудлага худалдаа зохион байгуулаад байна