Сүүлийн өдрүүдэд олны анхааралд орсон боловсролын зээлийн асуудлын талаар БШУ-ны сайд мэдээлэл өгөв.
Сайд Л.Энх-Амгалан "Авлигын эсрэг 5Ш ажиллагааны хүрээнд БЗС-гийн анхны мэдээллүүдийг 2023 оны дөрөвдүгээр сарын 7-нд нийтэд ил болгож эхэлсэн. Анхны гэдэг нь 1997 оноос хойш дотоодын 150,000 гаруй оюутанд 1.2 сая удаагийн тэтгэлэг олгосон. 1992 оноос хойш БЗС нэг их наяд төгрөг зарцуулсан. Нэг их наяд төгрөгөөс 700 тэрбумыг дотоодын их, дээд сургууль төгссөн оюутнууд авсан зээл, тэтгэлэг, тусламжууд юм.
Гадаадын их, дээд сургуулиудад суралцсан хүүхдүүдийн асуудал нийгэмд хөндөгдөж байгаа. Өнгөрсөн хугацаанд БШУЯ-наас гурван удаа хэвлэлийн хурал хийж байсан. Энэ мэдээллүүд бүгд ил бий. Хамгийн анхны шүгэл үлээсэн хүн нь NTV-ийн Батцэцэг, БЗС-гийн мэдээллийг ил болгох шаардлагуудыг тавьж, гурван яам хуралдан хүүхдүүдийн овог, нэр мэдээллийг тавьж ил болгосон.
1997 оноос хойш БЗС-гийн зээлээр гадаадад хэчнээн хүүхэд сургасан тухай бүх сайдын тушаал ил болсон.
Гадаадын их, дээд сургууль төгсөж ирээд гэрээний үүргээ биелүүлсэн хүүхдүүдийг чөлөөлсөн тушаалууд ч ил байгаа.
Бидний дөрөвдүгээр сарын 7-нд нийтэд өгч байсан БЗС-гийн зээлийн мэдээлэл яг хэвээрээ. Тухайлбал, өндөр хөгжилтэй оронд магистр, докторантурт 1,780 оюутан, Засгийн газар хоорондын гэрээгээр 593 суралцуулж байсан.
Дэлхийн шилдэг 100 их, дээд сургуульд 2013 оноос хойш 421 хүүхэд суралцсан. Эдгээрээс 384 нь дэлхийн шилдэг их, дээд сургуульд, 37 нь дэлхийн болон олон улсын олимпиадад амжилттай оролцсон тул тэтгэлэг олгож байсан.
Ерөнхийлөгчийн илгээлт 2100 тэтгэлгээр 245
Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлгээр 23 хүүхэд гадаадын их, дээд сургуульд магистрантур, докторантурт сурч байна.
Эдгээр хүүхэд журмын шаардлага хангасан уу, явах ёстой сургуульдаа сурсан уу, гэрээний үүргээ биелүүлсэн эсэх, чөлөөлөлт хийж байсан тушаалд ашиг сонирхлын зөрчил орсон эсэхэд нийтээрээ шүгэл үлээх ёстой.
Эрүүгийн цагдаагийн газар, АТГ-аас хамтарсан ажлын хэсэг гарч 1997 оноос хойших БЗС-гийн бүх баримтыг шалгаж байна.
Нийгмээрээ нэг хүнийг эцэг, эхийнх нь хашиж байсан албан тушаалаар яллаж, харлуулах зүйл байж болохгүй. Хүн болгон шүгэл үлээх эрхтэй, ил тод болгосон мэдээлэлд үндэслэн үнэн зөв, шударга дүгнэлт хийгээсэй гэж хүсэж байна.
Сүүлийн өдрүүдэд БЗС руу гадаадаас хүүхдүүд утастаж "Цаашид сургуулиа үргэлжлүүлэх хэрэггүй юм байна", зарим эцэг эх "Гадаадад сурч байгаа хүүхэд амиа хорлоё гэсэн сэтгэл эмзэглүүлсэн мэссэж ирүүлж байна" гэдгийг хэлж байна. Польшид хүүхэд амиа хорлосон тохиолдол бий.
Хувь хүний мэдээллийг зарлах нь нийгэмд буруу ташаагаар ойлгогдож, олон гэр бүл, хилийн чанадад сурч буй залуучуудад хүндээр тусаж байгаа асуудал байгааг хэлье" хэмээн ярилаа.
Польшид нэг жилийн өмнө амиа хорлосон хүүхэд Засгийн газар хоорондын тэтгэлгээр явж байсан хүүхэд. Хүний хувийн мэдээллийг өгөх боломжгүйг тэрбээр хэллээ.
309-р цэцэрлэгт багш нар хүүхэд зодсон хэрэг дахин гарчээ
2024.04.07 11:16
МУИС цагаан сарын хичээлийг цахимд шилжүүлжээ
2024.01.25 14:42
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ