ЛУЙВРЫН СХЕМ НЬ ӨР. ӨРИЙН СХЕМ НЬ ТӨРД
Өнөөдрийн нөхцөл байдлаас харахад луйврын схем үүсгэсэн ариухан тагтаанууд төрийн 24 сангийн санхүүжилтийг ах дүү, амраг садан, найз нөхдийнхөө компаниараа дамжуулан авдаг ажээ. Тэд сангийн зээлүүдээ төлдөг бол энэ улс хөгжих байлаа. Хийх хүн аргаа хайж, хийхгүй хүн шалтаг хайна. Жишээлбэл Боловсролын сангийн зээлийн асуудал ард иргэдэд нэгэн том цочроог өгөв. Тэгвэл одоо ганцхан бодлого бодож үзье.
Боловсролын сангийн зээлийн бага гэж хэлж болох мөнгөн дүн буюу 32мянган ам.долларын зээл. Тэгвэл уг мөнгөн дүн одоогийн Монгол мөнгийн ханшаар тооцоолж үзэхэд 110 сая 400 мянган төгрөг. Энэ мөнгөөр дотоодын их сургуульд өндөр үнэлгээтэй суралцаж буй хэдэн оюутанд төрийн дэмжлэг үзүүлж болох байсан бэ?
Жишээлбэл МУИС-ийн сургалтын төлбөр дунджаар 3 сая 500. Дээрхи 110 сая 400 мянган төгрөгийг оюутан бүрт хувааж үзвэл нийт 30.000 оюутны нэг жилийн сургалтын төлбөртэй дүйцэх мөнгөн дүн юм. Гадны их дээд сургууль биш, дотоодын хувийн сургуулийн биш МУИС-ийн сургалтын төлбөрөөс жишээ татлаа. Өөрөөр хэлбэл 32 мянган ам долларын зээлтэй албан тушаалаа урвуулан ашигласан нэг гишүүн л гэхэд МУИС-д сурах хүсэл эрмэлзэлтэй 30 мянган оюутны нэг жилийн боломжийг хулгайлжээ. Тэгвэл Боловсролын сангаас хамгийн өндөр мөнгөн дүн болох 31 тэрбум. Энэ л үрэн таран хийсэн мөнгөн дүнгээр Монгол улсад 8- 10 цэцэрлэг барих боломжтой байсан.
Дээрхи хоёр жишээнээс харахад Монголчууд авлигал, албан тушаалын зөрчилтэй хүмүүст олгогдсон Боловсролын сангийн зээлээр дамжуулан, хэр их хэмжээний хохирол амссаны энгийн нэг жишээ. Тухайлбал тус сангаас гадна ХААДС, Нийгмийн даатгалын сан, Үнэ тогтворжуулах хөтөлбөр гээд шинэ хуучин нийлсэн 43 сан бүхэн зээлтэй, асуудалтай.
ӨРИЙГ НЬ ТӨЛЖ, ӨВДӨЛТ ЗОВИУРЬ ТЭЭЖ ЯВАА МОНГОЛЧУУД
Боловсролын сан, ХААДС-аас зээлтэй Лу.Гантөмөр Ардчилсан намын дарга болов.
Боловсролын сайд Л.Энх-Амгалан нь Боловсролын сангийн зээлтэй атал хармын сэтгэлээр өрөө тэглэв.
ХААДС-аас зээлтэй Дархан гурил тэжээл ХХК-ний ард С.Эрдэнэ олон жил яригдлаа. Тус компани хөгжлийн банк, төдийгүй тэрбум тэрбумаар нь сангийн мөнгө саасан.
УИХ-ын 2020 оны сонгуулиас хойш “Шударга”-ын дүрд тоглосон Т.Доржханд Боловсролын сангийн зээлээ тэглэв.
С.Чинзориг, Н.Номтойбаяр нар Нийгмийн даатгалын шимтгэлийн 180 тэрбумыг УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн дансанд царцаав
Одоогийн Хууль зүйн сайд Х.Нямбаатар, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Г.Тэмүүлэн тэргүүтэй эрхмүүд ЖДҮХС-ийн зээлтэй байв
ХХААХҮЯ-ны сайд Х.Болорчулуун ХААДС-аас Дорнод гурил ХХК-аараа зээл авсан
Д.Ганбат Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас тендергүй мөнгө авч, тойрогтоо бидон тараасан.
Энэ мэт суусан суудалдаа эзэн байхын үлгэрээр тэд төрийн 24 санг тойрон цөлмөж, дураараа авирласан. Энэ олон сангуудаас гадна Засгийн газрын бондын орлого гэж сувдаар дүүрэн тэнгис бий. Тиймээс УИХ, ЗГ-ын өндөр сэнтийд халуун бүлээрээ шунах шалтгаан. Ингээд гишүүн болсон бол саалийн хувингаа дүүртэл төрийн мөнгийг өөрсдийн луйварчдын схемээр хувийн данс руугаа шилжүүлж саадаг. Тэр бүү хэл хамаатан садан, найз нөхдөө төрийн өндөр албан тушаалаар үнсэнэ. Гишүүндээ, ахдаа, найздаа үнсүүлсэн тэдгээр нь боломжоороо төсөв тононо. Мөн л албан тушаалаа урвуулан ашиглаж, хууль бус томилгоо хийнэ. Ингээд тэдний урт хар луйврын схемийн золиос нь өвдөж шаналж, улсын эмнэлгийн шалаар нэг хэвтэх, гудамж бүрт архидан согтуурч хүний тооноос хасагдах ард түмэн нь болж таарав. Хамгийн ичгэвтэр нь хичнээн хичээгээд ч банкинд өртэй байр, машинтай. Өрөө төлж дуустал амрах эрхгүй ажиллана. Гэтэл татвар, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал гээд иргэдээ цөхрөөнө. Гэвч эцсийн бүлэгтээ улсдаа төлсөн бидний мөнгө эргээд улс төрчид хань хамсаатнуудын халаас руу орно. Ийм л чөтгөрийн тойрог үргэлжилсээр...
БИДЭНД ГАРЦ ҮЛДСЭН ҮҮ !!!
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ