УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар тус намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл өглөө.
Тэрбээр "Англи хэлний асуудлыг сургалтын хөтөлбөрт тусгая гэж тогтож байна. Одоо байгаа сургалтын хөтөлбөрөөр гадаад хэлний хувьд нэг дэх хэл нь Англи хэл байна. Бусад хэлийг сонгон хэлбэрээр үзэж болно. Нэгдүгээр ангиас эсвэл гуравдугаар ангиасаа тийм хэл сурна гэж бүх зүйлийг хуульчилж болохгүй. Хэддүгээр ангиас нь ямар хэл заах вэ гэдгийг боловсролын байгууллага нь шийдэх ёстой.
Хүүхдийн нас, бие, сэтгэхүй, боловсон хүчин, сургалтын материаллаг байдал зэргийг харгалзан үзэж, хэддүгээр ангиас нь хэрхэн суралцуулахыг шийдэх нь зөв. Монгол Улсад хэлний чиглэлийн ерөнхий боловсролын найм, есөн сургууль бий болсон байна. Жишээлбэл, Франц, Герман, Солонгос, Япон, Хятад зэрэг хэлний сургуульд 8,000 орчим хүүхэд хамрагдаж байна. Нэг хэлийг онцлоод заахаар эдгээр ажил үндсэндээ зогсоно.
Тиймээс сургалтын хөтөлбөрөөрөө үндсэн хэл, сонгон суралцах хэл гэдгээрээ явах нь зүйтэй гэж бүлэг үзлээ. Харин хууль хэрэгжүүлэх тогтоолдоо англи хэлний сургалтыг сайжруулах, болж өгвөл нэгдүгээр ангиас нь англи хэл заах бэлтгэлийг хангах чиглэлд анхаарах хэрэгтэй" хэмээв.
309-р цэцэрлэгт багш нар хүүхэд зодсон хэрэг дахин гарчээ
2024.04.07 11:16
МУИС цагаан сарын хичээлийг цахимд шилжүүлжээ
2024.01.25 14:42
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ