Хаврын ээлжит чуулган энэ оны гуравдугаар сарын 15-ны өдрийн 10.00 цагт гишүүдийн 68 хувийн ирцтэйгээр эхэлсэн. Нийт 114 хоногийн турш нохой шуугиулж, иргэдтэйгээ боломжоо булаалцалдсаны эцэст тэд ялалт байгуулж өчигдөр хуралдаад чуулганаа өндөрлөсөн.
Нүүрсний хэргээр мөрий тавьсан Л.Оюун-Эрдэний Засгийн газар, Г.Занданшатарын УИХ-ын танхим эзэнгүй юм шиг ээлжгүй авирласаар хулгайчдаа хамгаалж, зүүсэн маскаа тайлсангүй. Ерөнхийлөгч асан Х.Баттулга тэргүүтэй нүүрсний хулгайн 17 этгээдийг зарласан ч тэднээсээ Ц.Сэргэлэн,Б.Баттөмөр нарыг мулталж, Н.Наранбаатарыг суудалтай нь авч үлдсэнээр хаврын чуулган дуулиантай эхлэв. Өөрөөр хэлбэл тэд өөрийн ойрын хүмүүсээ сугалж үлдсэн. Т.Аюурсайхан,Ж.Мөнхбатгүй ч У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нар хаврын турш нүүрсээр чито хийж, сангуудыг шилэн болгож, дотроо ч гаднаа ч дайн өрнүүлэв.
Т.АЮУРСАЙХАН, Д.БАТ-ЭРДЭНЭ, Ж.МӨНХБАТ ХЭМЭЭХ ГОЛОГДМОЛУУД
Амттай алим хазав. Хортой л байж таарав. ЭТТ ХК-ний захирал асан Х.Ганхуяг, Д.Ариунболд нараар туг тахихаар шийдсэн нь хэдийн ил болсон. Тухайлбал Т.Аюурсайхан Х.Ганхуягаар, Ж.Мөнхбат Д. Ариунболдоор гологдов. УИХ-ын тоглолтоос гарсан ч том дуугарч, дураараа авирлаж суугаа эл хоёр гишүүнд хулгайгаас мултрах боломж олдохгүй. Гэвч гологдсон дүрээр хөөгдөн жүжиглэж, нүүрсний хэргийг баллуурдах том нүүдэл байв. Энэ хоёрыг шалгаж эхэлмэгц УИХ хамгийн том мөрийндөө ард түмнээ дуудсан. Энэ бол УИХ 126 гишүүнтэй болох уу гэдэг асуудлыг дэвшүүлсэн явдал байв. Харин Д.Бат-Эрдэний тухайд анхнаасаа хэрэг нь хүндэрч, том явсан мөрөө баллуурдсан юм. Одоо тэр Тавантолгойд хаан биш. Харин танхимаас нь хөөсөн дүү нар нь эзэн суув.
ЗИЙ : Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан, А.Адъяасүрэн нарыг шалгаж байгаа гэх. Үлгэрт хэн итгэх билээ. Тэд намдаа гологдоогүй. Гологдохооргүй байгаа. Ингэсгээд мартаарай.
Ц.Анандбазар яаж яваад нүүрснээс сугарав. Мөнгө, арьс хоёр нь аврав уу? Бас л мартаарай.
Ч.Хүрэлбаатар, Ч.Номин,С.Бямбацогт, Л.Энх-Амгалан, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан гэх мэт нүүрсний жинхэнэ тоглогчид эцсийн нүүдэл хүртэл чимээгүй ажиглаж байна. Мартаж болохгүй шүү.
САНГИЙН МӨНГӨ СААГЧИД
Татвар төлөгчдийн мөнгө уйлдаггүй. Тиймээс л сангаа сааж, саалиа базаасныг харлаа. Үзлээ. Үнэтэй, үнэгүй олон троллчдын армийг хөлсөлж зээлийн сангуудаар нохой шуугиулж, зарим нь зээлээ тэглэсэн болоод нүүдлээ дуусгав. Монголчууд загаснаас ч долоон дор ой санамжтай байна. Батлах нь ойлгомжтой ҮХНӨ-өө ил болгож, сангуудын дуулианыг хав дарсан. Одоо тэдний ихэнх нь зээлээ тэглээгүй. Харин хариуцлага нэхдэггүй тэнэглэлээр бамбай хийж ээлжит мөрийгөө тавьсан юм.
ЗИЙ: Г.Занданшатар, Т.Доржханд Л.Энх-Амгалан гэх мэт цагаан гартнууд зээлээ төлж попров. Ш.Адьшаа, Ш.Раднаасэд нэртэй барууны луухгарууд ичих ч үгүй мэлзэв. Санаж яв. Тэд ганц Боловсролын зээлийн сангаас мөнгө саагаагүй!!!
Х.Нямбаатар, Д.Амарбаясгалан өөрсдийнхөө талаар нохой ч гаслуулаагүй. Тэд сангуудаас зээл авч, эргэн төлөөгүй. Ийм байж хулгайтай тэмцэх нь хэр шударга вэ? Санаж яв. Тэд ганцхан сангийн мөнгө саасан юм биш !!!
МӨРИЙНД ХЭН ЯЛАВ
Тэд ялав. ҮХНӨ хийхийн тулд танхим нэгтэй ах нараасаа эхлээд халаас нэгтэй найз нараа хүртэл нүүрсний хулгай, сангийн зээлүүдээр ил болгож нохой шуугиулаад ард нь ҮХНӨ ярьж байна хэмээн удаа дараа мэдээлсэн. Дуулиан дагаж намирсан Монголчууд эцэст нь ялагдав. Арга ч үгүй дээ. Тэд төлөвлөснөө биелүүлэхийн тулд хичнээн хүнийг АТГ-аар айлгаж, Цагдаа, прокуроруудын өмнө шээс алдуулав. Ирэх жилийн сонгуулиар одоогийн 76, 126 болж бүл нэмнэ. Ингээд энэ хаврын чуулганы гол зорилго биелэв. Мөн олон сар нохой шуугиулсны хэрэг бүтэв.
ЯЛГҮЙ ШАХУУ ТОНУУЛЧИД
Тэрбум тэрбумаар нь зээл аваад эргэж төлөхгүй байхад танд дунджаар 3.6 жилийн ял өгнө. Тэгэхээр хулгай хийх ашигтай гэсэн үг.
"Хөгжлийн банк"-ны гэх 80 хүн дөрвөн хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан 46 хоног болж, зургаадугаар сарын 21-нд дууссан.
Нэр холбогдсон дөрвөн улстөрч бий. Н.Алтанхуяг, Х.Ганхуяг, Ё.Баатарбилэг болон Г.Амартүвшин нар юм. Тэгвэл шүүх хурлын үеэр УИХ-ын гишүүд дундаас ганц Ё.Баатарбилэгийг л гэм буруутай гэж үзсэн. Хаврын чуулганаа хаах эл өдөр Хөгжлийн банкны хэргээр хэнд хэдэн жилийн ял оноох, хэнийг торгох ялаар шийтгэх шийдвэр гаргасан талаарх дүгнэлтээ танилцуулна.
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлд анх удаа монгол эмэгтэй багтлаа
Тэрэлж хотелийн одоогийн эзэн нь Ч.Номин сайд биш түүний төрсөн дүү Ч.Батхүү ажээ
Төв аймгийн ИТХ-д АН-аас нэр дэвшиж, ялалт байгуулсан төлөөлөгч хууль зөрчжээ
Энэтхэгийн ерөнхий сайд Путинтэй уулзаж Украинд энх тайван тогтоохыг уриалжээ