Баяр наадмын эхний өдөр сүр дуулиантай өрнөж байна. Гэвч чоно борооноор гэгчээр "Шувуу" ажиллагаагаар шалгагдаж буй ХХААХҮЯ-ны сайд асан Т.Бадамжунайг өнөөдөр суллажээ.
Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, /Хахууль өгөх/, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт /Мөнгө угаах/, заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан байдаг.
Монголын улс төрд Т.Бадамжунайгийнх гэх нэгэн том фракц бүлгэмийг бий болгож чадсан буурал өвгөн өнөөдөр ямар шалтгаанаар, яагаад баяр наадмын үеэр чимээгүйхэн суллагдаж байгаа нь анхаарал татаж байна. Тэрбээр өмнө нь шалгагдаж эхэлсэн даруйдаа Дорнодоор дамжиж, хувийн машинаар хил даван зугтаад таван жил сураггүй алга болоод байсан. Гэтэл одоогийн Засгийн газрын хэрэгжүүлж буй “Шувуу” ажиллагааны хүрээнд Т.Бадамжунайг сүр дуулиантайгаар баривчлан авчраад шалгаж байсан юм.
Шувуу ажиллагаа шувуугаа салхилуулав уу? Суллан явуулав уу. Ямартай ч сайд асан Т.Бадамжунайд наадмын үеэр том л бэлэг барилаа.
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
У.Хүрэлсүх Г.Занданшатарыг, Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатарыг Ерөнхий сайдад зүтгүүлж магадгүй байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй