surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Авлигал хорооллын нууц ноёнтон эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн байж болзошгүй

Авлигал хорооллын нууц ноёнтон эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн байж болзошгүй

"Aqua garden", яагаад ч юм "Авлигал хороолол" хочийг зүүв. Үер болж, үймж сандраад сүйд болж байхад "Авлигал хороолол"-ын захирал гэх залуу гарч ирсэн. Үерийн хамгаалалтын талаар бус барилгын газар, барилга барих зөвшөөрлийнхөө талаар мэдэгдэл хийн тавлаж байв.  Захиргааны шүүхийн 2011 оны дөрөвдүгээр сарын, дараа нь 2021 оны гуравдугаар сарын 3-ны шийдвэр яаж гарсан нь ил болмогц тэр үеэр Улаанбаатар хотын удирдлагууд, үүнд хамааралтай шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтнууд ч тодорхой болж таарна. 

Тэгвэл энэ "хороолол"-ыг хэн хэн нийлж барьсан, цаана нь хэн буйг нэхэн судалтал "Aqua garden" төслийг "Эм энд Жи констракшн" компани хэрэгжүүлж байгаа ажээ. Тус компанийн тал хувийг В.Ганбаатар, талыг нь "Бүти"-гийн Г.Батжаргал эхнэр Ж.Туяа нар  тус бүр 25 хувь эзэмшдэг. 

Төслийн хөрөнгө оруулагч нь Г.Батжаргал, Ж.Туяа нарын 50 хувийг, "Энх багана констракшн"-ийн Б.Энхболд, "Могүмб констракшн"-ийн М.Золбаяр нарын үлдсэн 50 хувийг нь эзэмшдэг "Мөнх тэнгэр хөх тэнгис групп" компани юм байна. Харин үерийн үеэр мэдэгдэл хийгээд байсан А.Амарбаясгалан ямар нэг хувь эзэмшдэггүй, "Эм энд Жи констракшн"-ийн гүйцэтгэх захирал аж. Ийм байдлаар ил байгаа нь 4-5 компани, тэдний төлөөллийн хамтран "Авлигал хороолол"-ыг барьж байна.  

   УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЧОЙЖИЛСҮРЭНГИЙН ХАМААРАЛ БҮХИЙ ЭМ ЭНД ЖИ КОМПАНИЙ БОССУУД    

Барилгын салбарынхан хэлж заншсанаар БҮТИ ХХК бол Б.Чойжилсүрэнтэй их ойрын компани ажээ. Нэхэн судалбал Авлигал хороооллыг барьж буй Эм Энд Жи компаний захирал Г.Батжаргал нь Г.Даваадагва гэх ахтай. Г.Даваадагва нь Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнтэй оюутан ахуйн найзууд. Хамгийн сонирхолтой нь Хурд группийн бүхий л орон сууц, хотхоны гүйцэтгэгчээр БҮТИ ХХК ажиллаж байсан. Тухайлбал 2009-2011 онд  “Рапид харш” хорооллыг, 2011 онд  “Новотел” зочид буудлыг, 2015 онд  “Кэй Эйч апартмент” хотхоныг барьсан. Мөн “Бүти” ХХК нь блок үйлдвэрлэдэг бөгөөд Б.Чойжилсүрэнгийн “Хүннү 2222” хотхоны блокны ерөнхий нийлүүлэгчээр ажиллажээ. 

Магадгүй өнөөдөр яригдаж буй авлигал хорооллын нууц ноён нь эрхэм сайд Б.Чойжилсүрэн байж болзошгүй тул хэрэг даамжран удааширч магадгүй гэсэн хардлага дагуулж байна.  

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1