surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

УСАН ХАВДАР : Хулгайчаа шүүдэг хулгайч нарын хулгайн тохироо "хулгай"

УСАН ХАВДАР : Хулгайчаа шүүдэг хулгайч нарын хулгайн тохироо "хулгай"

МАН, АН нийлээд хулгайд гаарлаа. Сангуудын мөнгийг сааж, тендер будилуулж, газраар гаршиж, хэргээ наймаалцахдаа гаргуун байна. Тухайлбал, нүүрсний 40 их наядын хулгайн хэрэгт л гэхэд  гишүүд сайд нарын баримт АТГ-ын ширээг дүүргэж байгаа. Түүнчлэн, БЗС, ХААДС, ЖДҮХС-ийн зээлээ тэглээгүй, төлөөгүй олон хүн ордон дотор бужигнуулж, өвөр зуураа газар тендер наймаалцдаг тохиолдол олширлоо.Өөрөөр хэлбэл олон арван хулгайн хэргүүд дээр тохироо хийсэн шигээ  түмнээ тархидаж, түрийвчээ зузаалж, сонгуульдаа зэхэн баширлаж байна.

   ХУУЛЬ ЗҮЙН САЙДЫН УНХИАГҮЙ АЛХАМ МАН-ЫГ ТАЛЦУУЛЖ БОЛЗОШГҮЙ    

Нийгмийн сэтгэлзүйг самрагч Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар Монгол улсыг бүрэн эрхшээлдээ оруулсан. Тодруулбал Хууль зүйн сайд Х.Нямбаатар “Шувуу” ажиллагаагаар тоглолт хийж, төдөлгүй бүтэлгүйтээд ирмэгцээ гадаад дотоодоор явж, галуу шувууны мах зулгаав. Хамгийн сонирхолтой нь МАН-ын Авлигын өвөг эцэг гэгддэг  Т.Бадамжунайгаа “Шувуу” ажиллагаа гэх сүржин нэр, даржин сүүдэр дороо эрхшээхээр  авчирсан дүр үзүүлэв. Үнэндээ  хөгшин хонины насгүй болсон буурал ахынхаа ясыг амраахаар хийсэн хэргийн цагаатгах гэж авчирсан ажээ. Ингэж хэлэхийн учир нь чоно борооноор гэгчийн үлгэрээр наадмын эхний өдөр буюу долоодугаар сарын аравны өдөр Т.Бадамжунайг сулласан байдаг. Ингэхдээ Т.Бадамжунайн хэрэгт Ц.Анандбазарыг яллагдагчаар татан шалгахаар болсон худал схемийг зохиов. Учир нь Т.Бадамжунай, Ц.Анандбазар нарын хэрэг явсаар ерөнхийлөгч асан Н.Багабандийн бүлэглэлийг хамарна. Энэ нь хурцадвал МАН дотроо хагаралдах таатай нөхцөл бүрдэх юм. Тухайлбал Д.Амарбаясгалан, Ч.Хүрэлбаатар гэх мэт олон түшээдийг төрийн өндөр хэргэмд хүргэсэн хүн нь Н.Багабанди. Түүгээр зогсохгүй багшийнхаа шийрийг хатаасан, газар тендерийн наймаачид, сангийн цөлмөгчид олон төрсөн. Тухайлбал Ч.Хүрэлбаатар, Ц.Анандбазар нар нүүрсний хулгайд нэр холбогдсон. Харин Д.Амарбаясгалан ХААДС-д зээлтэй. Хамгийн сонирхолтой нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Н.Багабанди шууд бус удирдлагаар хангадаг байж болзошгүй ноцтой баримт олон бий.  Ингээд аалзны тор шиг олон хэлхээс дунд хамгийн том хүчийг олсон бүлэглэл бол Н.Багабанди гэх өвгөн ерөнхийлөгчийнх. Ийм байхад Хууль зүйн сайдын хүч нь дутаж, ухаан нь тайрдасдах нь аргагүй. Тиймээс “Шувуу” ажиллагаа Т.Бадамжунайн хэргээр өндөр үүдээ хааж байна. Энэ тохирооны үр дүнд  Ц.Анандбазар  дуулиант хэргүүдээ жижиг хэргээр хааж, хэдхэн саяар торгуулах ажээ.  

  ЭЭЛЖГҮЙ ШҮГЭЛТЭН БУЮУ ЦАХИМЫН САЙД  

Н.Учрал сайд үр дүнгүй олон булайг дэлгэж, нийгмийн сэтгэлзүйг удирдаж байна. Энэ нь МАН-д үр өгөөжөө өгсөн.  Тухайлбал ҮХНӨ оруулж, ирэх сонгуулийн бэлтгэлээ намдаа ашигтайгаар эргүүлсэн. Түүнчлэн цахимын сайдын ачаар Монголчууд олон хулгайчийн нэрсийг нэг цонхноос харах бүрэн боломжтой болсон. Гэвч Н.Учралын зорилго нь өөр байв. Өөрөөр хэлбэл хуучин хэргүүдийг хааж цаашлаад мартагнуулж, шинэ жижиг хэргүүдийг “Шилэн” болгосон. Таван жилийн өмнөөс яригдаж эхэлсэн сангийн мөнгийг саагчдын дийлэнх нь нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдсон. Тодруулбал Ш.Адьшаа, Ч.Хүрэлбаатар, Ш.Раднаасэд, С.Бямбацогт, Д.Сумъяабазар, Ч.Ундрам, Ц.Цэрэнпунцаг, Ч.Номин, Х.Баттулга, М.Энхболд, Х.Нямбаатар, Д.Амарбаясгалан гэх мэт эрхмүүдийн нэрс хөвөрнө. Тэдний жижиг хэргүүдийг шилэн болгож сэвээд нүүрсний хулгайг мартагнуулсан цахимын сайд Н.Учрал өөрөө ЖДҮХС-аас зээл авч байсан. Үүгээрээ Монгол улсын Засгийн газар түмнээ тархидаж сурснаа нотлов. Сонирхуулахад Н.Учрал  МАН-д менежерийн үүрэг гүйцэтгэж, улс төрийн тохироо хийх нөхцөлийгнь хангалттай бүрдүүлж өглөө. Тиймээс хэн ч хулгайлсан хулгайдаа ял авахгүй. Хөрөнгийнхөө хэмжээнээс татаас өгөөд нэмж хулгай хийх эрхтэй үлдэнэ. Өөрөөр хэлбэл эдийн засгийн хулгайчид торгуулаад л өнгөрнө гэсэн үг. 


 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1