surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Б.Энх-Амгалан, З.Энхболдын өмгөөлөгч нар УЕПГ-т гомдол гаргаснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширч байна

Б.Энх-Амгалан, З.Энхболдын өмгөөлөгч нар УЕПГ-т гомдол гаргаснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширч байна

Зам, тээврийн хөгжлийн сайд асан Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарт холбогдох хэргийг АТГ-аас шалгаж дуусаад өнгөрсөн дөрөвдүгээр сар /2023.04/-д яллах дүгнэлт үйлдүүлэхээр хэргийг прокурорт шилжүүлсэн байдаг. 
Тэгвэл дээрх нэр бүхий хүмүүст холбогдох хэргийг өнөөг хүртэл прокурор хянаж байгаа бөгөөд яллагдагч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарын өмгөөлөгчид Улсын Ерөнхий прокурорын газарт гомдол гаргаснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удаашралтай байгаа гэдгийг эх сурвалж мэдээллээ.
Хэргийн талаар эргэн сануулахад,Б.Энх-Амгаланг 2019-2020 онд Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа тухайн үеийн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболдтой холбоотой гэх “Страто” ХХК-ийнханд давуу байдал олгосон хэрэгт яллагдагчаар татагдсан гэх мэдээлэл байдаг.
Тодруулбал, тус компанийн хамаарал бүхий аж ахуйн нэгжийнхэн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн коксжих нүүрсний ордоос Говьсүмбэр аймагт байрлах баяжуулах үйлдвэр лүү нүүрс тээвэрлэдэг. Ингэхдээ говийн гурван аймгийн газар нутгийг экологийн доройтолд оруулсан хэрэгт шалгагдаж буй бөгөөд УИХ-ын болон ЕТГ-ын дарга асан З.Энхболд төрийн өндөр албан тушаал хашиж байхдаа эрх мэдлээ ашиглан тухайн үеийн Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгаланд нөлөөлж, бусдад давуу байдал олгуулсан хэрэгт холбогдсон байдаг. Шүүхээс түүнд Монгол Улсын хилээр гарахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээ аваад байгаа юм. 
 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1