Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал болж, хурлыг Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн удирдан явуулав. Зөвлөлийн хурлаар 2023-2024 оны хиээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын явц болон Хотын стандартыг батлуулах, хэрэгжилтийг зохион байгуулах журмын төслийг хэлэлцлээ.
2023-2024 оны хичээлийн жилд төр, хувийн хэвшил нийлсэн нийт 667 цэцэрлэгт 129,946 хүүхэд суралцах төлөвтэй байна. Харин ерөнхий боловсролын 307 сургуульд нийт 384,676 сурагч суралцах бөгөөд эдгээрээс 35,866 нь нэгдүгээр ангид элсэх юм. Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин “Нийслэлийн цэцэрлэгийн элсэлтийн цахим бүртгэлийг хоёр үе шаттай зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд эхний шатны бүртгэлээр сургуулийн өмнөх боловсролд хамрагдвал зохих 142,798 хүүхдээс 104,762 хүүхэд буюу 73.3 хувь нь хүсэлт гаргаад байна. Өнөөдрийн байдлаар цэцэрлэгийн хуваарилалтыг хийж дууссан бөгөөд хоёрдугаар шатны бүртгэл есдүгээр сарын 11-22-ны хооронд болох төлөвтэй байгаа” гэв.
Он гарснаас хойш нийслэлд боловсролын 21 барилга ашиглалтад орлоо.
Улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгөөр Улаанбаатар хотод он дамжин хэрэгжиж буй болон 2023 онд шинээр хэрэгжихээр баталсан 47 сургууль, 88 цэцэрлэг, бага сургууль, цэцэрлэгийн 25 цогцолбор, гурван спорт заал, нэг дотуур байр, нийт 164 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байна. Он гарснаас хойш Улаанбаатар хотод нийт таван сургууль, бага сургууль, цэцэрлэгийн хоёр цогцолбор, 14 цэцэрлэгийн барилга ашиглалтад орсон. Ингэснээр сургууль, цэцэрлэгийн хүртээмж өнгөрсөн оноос 2910 ор, 4080 суудлаар нэмэгдсэн байна. Мөн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд нийслэлийн хэмжээнд 83 барилгыг цэцэрлэгийн зориулалтаар түрээслэн, 9240 ороор нэмжээ. Ерөнхий боловсролын сургуулийн хувьд 22 барилгыг түрээсэлж, 13,815 суудлыг нэмэгдүүлснээр гурван ээлжийг хоёр ээлжид шилжүүлээд байна.
Тэрчлэн Дэлхийн банкны санхүүжилтээр “Улаанбаатар цэвэр агаар" төслийн хүрээнд нийт дөрвөн цэцэрлэг, гурван сургуулийн барилга байгууламжийг дулаалах ажил хийж буй. Мөн "Сургуулийн автобус" төслийн хүрээнд нийт 288 автобус үйлчилгээд явах аж.
Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт хэрэгжиж буй их засвар, дулаан техникийн шинэчлэлийн төсөл, арга хэмжээг төлөвлөсөн хугацаанд бүрэн дуусгахад анхаарахыг үүрэг болгов. Мөн хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлыг сайтар хангаж, зохион байгуулалтад анхаарч ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.
309-р цэцэрлэгт багш нар хүүхэд зодсон хэрэг дахин гарчээ
2024.04.07 11:16
МУИС цагаан сарын хичээлийг цахимд шилжүүлжээ
2024.01.25 14:42
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо