БШУЯ-ны харьяа Ерөнхий боловсролын газрын дарга Т.Ням-Очир:
-БШУЯ-наас 2021-2022 оноос эхлэн сурах бичгийн боловсруулалт, хөтөлбөртэйгөө нийцэж байгаа байдал, стандарт, техниктэй холбоотой том ажлын хэсэг гаргасан. Ажлын хэсэг үндэсний хэмжээнд байгаа 135 эрдэмтний сурах бичиг дээр нэг бүрчлэн судалгаа шинжилгээ хийж, дүгнэлт тайлангаа хүлээлгэж өгсөн. Ажлын хэсгийн зөвлөмж, дүгнэлт, тайланд дурдсан асуудлыг Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн дээр засвар тохируулгыг хийсэн. Жил болгон бага ангийн сурах бичгийн нөхөн хангалт, дунд болон ахлах ангийн нийт сурагчдын 40 хувьд хүрэх үнэ төлбөргүй ашиглах сурах бичгийн нөхөн хангалтыг хийдэг. Мөн түрээсээр ашиглах сурах бичгүүдийг нөхөж хэвлүүлдэг. Шинээр хэвлэж байгаа сурах бичгүүдэд засваруудыг бүрэн хийсэн. Мөн дээрээс нь үндэсний хэмжээний Medlee.mn цахим платформд тавигдаж байгаа сурах бичгүүдэд давхар засварыг хийсэн.
Хуучин актлагдаагүй байгаа сурах бичиг дээр гарч байгаа зөрүүг хэрхэн ашиглах зөвлөмжийг орон нутгуудад өгч байгаа. Мэдээж бүх сурах бичгийг устгаж, дахин шинээр хэвлэхэд их хэмжээний зардал шаардана.
Хоёрдугаарт, “Цөм” хөтөлбөр 2013-2014 оны хичээлийн жилээс хэрэгжиж эхэлсэн. Ерөнхийдөө 10 жилийн хугацаа өнгөрч, бүрэн хэрэгжиж дуусч байгаа. Тиймээс хөтөлбөрийн хэрэгжилтэд олон талын мониторинг хийж, дараагийн хөтөлбөрийн үзэл баримтлалаа боловсруулж, Засгийн газраар батлуулахад бэлэн болсон. Яагаад гэхээр шинэ хуульд сургалтын хөтөлбөрийн үзэл баримтлалыг Засгийн газар батлахаар заасан. Шинэ хөтөлбөрийн үзэл баримтлал батлагдаж, хөтөлбөр боловсруулах ажил ирэх хичээлийн жилээс Боловсролын судалгааны хүрээлэнд зохион байгуулна. Тийм учраас шинэ сурах бичгийн асуудлууд дахин яригдана" гэлээ.
309-р цэцэрлэгт багш нар хүүхэд зодсон хэрэг дахин гарчээ
2024.04.07 11:16
МУИС цагаан сарын хичээлийг цахимд шилжүүлжээ
2024.01.25 14:42
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо