surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Багшаар сурах элсэгчийн босго оноо 500 байна

Багшаар сурах элсэгчийн босго оноо 500 байна

Засгийн газраас багш мэргэжлээр суралцах оюутны сургалтын төлбөрийг 100 хувь чөлөөлнө гэж зарласан билээ. Гэхдээ авьяас шаардсан буюу зураг, дуу хөгжмийн багшаас бусад багш мэргэжлийг сонгож их дээд сургуульд элсэн суралцах элсэлтийн шалгалтын босго оноо 500-гаас дээш болгож, чанартай сурагчдад тэтгэлэг олгох юм.

Сургалтын төлбөрийг төрөөс олгосон тохиолдолд сургалтын чанар, голч дүнгээс хамаарч үргэлжлүүлэх эсэхийг шийдэхээс гадна төгсөөд заавал багшлах гэрээ байгуулна гэдгийг БШУЯ-наас мэдээллээ.

БШУЯ-ны Дээд болон мэргэжлийн боловсролын удирдлага, зохицуулалтын газрын дарга Х.Тамир

“Хуучин төрийн өмчийн сургуулиудын элсэлтийн босго оноо их, хувийн өмчийн сургуулийнх бага байсан. Босго оноо тогтоохдоо өмнөх түвшингээс бууруулахгүй байх заалт орсон. Багш боловсролын шинэчлэл гэдэг 3 тулгуурт бодлого гаргаад явж байна. Багш бэлтгэх тогтолцоо нь багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжлийг хангах, нийгмийн баталгаа цалин, үнэлэмж нэр хүнд гэсэн 3 тулгууртай болж байна.Тухайлбал, багш бэлтгэх тогтолцоонлд хуучин 40 сургууль 400 хөтөлбөр байсныг хумьсан. Багш, цэрэг, цагдаа, анагаахын хөтөлбөрт төрийн зохицуулалт шаардлагатай. Зарим мэргэжлээр багш элсэхгүй, заримд нь илүүдэлтэй байгаа багшийн эрэлтэд суурилсан элсэлтийн хяналтын тоо тогтооно. Сургалтын хөтөлбөрийг шинэчилнэ. Бүгдийг нь уламжлалт сургалтын, нэг хэв маягийн хөтөлбөртэй байлгах боломжгүй тул шинэчилж байгаа. Хэмжих үнэлэх, чанарыг баталгаажулах үйл ажиллагааг шинэ шатанд гаргана. Сургууль бүрээс гарч буй хэмжилтийг найдвартай эсэхийг хянана” хэмээлээ.  

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1