Боловсролын багц хууль батлагдсанаар гуравдугаар ангиас шинэ хөтөлбөрийн дагуу англи хэл, мэдээлэл технологийн хичээл заахаар болсон. Энэ талаар Боловрол, шинжлэх ухааны яамнаас мэдээлэл өгөхдөө "Англи хэлийн сургалтын хөтөлбөр БШУ-ны сайдын баталсан тушаалаар сургалтын төлөвлөгөөнд 5-7 дугаар ангийн сурагчдад долоо хоногт гурван цагаар хичээллэж байгаа.
Энэ хичээлийн жилийн хувьд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн цахим сургалтын хөтөлбөр буюу Английн "Pearson" компаниас англи хэлний хөтөлбөрийн платформыг авч тав, зургадугаар ангид хэрэгжүүлнэ.
Сургалтын хөтөлбөрийн шинэчлэлтэй холбоотойгоор энэ жил нэг, хоёрдугаар ангийн сургалтын хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж байна. Ингээд 2025-2026 оны хичээлийн жилд бага ангийн сургалтын хөтөлбөр шинэчлэгдэнэ. Энэ үед англи хэлний хичээл хэддүгээр ангид хэдэн цагаар орох вэ гэдэг асуудлыг шийднэ" гэсэн юм.
БШУ-ны сайд Л.Энх-Амгалан англи хэлний хичээлийн талаар өмнө нь тайлбар мэдээлэл хийхдээ "Англи хэл заах цаг ихсэж байгаа. Энэ бодлогоос нэг ч алхам ухраагүй. Өнгөрсөн жил англи хэлтэй холбоотой нэг алхам урагшилсан. Яагаад гэвэл, “Pearson” платформыг төрийн өмчийн аймгийн алслагдсан 38 сургуульд 38 мянган хүүхдүүдэд туршиж маш том амжилт гарсан. Тиймээс ирэх есдүгээр сарын 1-нээс тав, зургадугаар ангиас нь буюу төрийн өмчийн 860 сургуульд уг платформыг хэрэгжүүлэх ажлыг эхлүүлнэ. “Pearson” платформыг хувийн сургуулиудад нэг хүүхэд 22 еврогоор жил бүхэн авдаг хөтөлбөр. Хувийн сургуулийн хэрэглэж буй тус платформыг хэлэлцээр хийж найман евро болгосон. Дараа жилээс гурав, дөрөвдүгээр ангид зааж эхэлнэ. Багшийн ур чадвараас хамааралгүйгээр хүүхэд өөрөө бие даан суралцах боломжийг нээнэ.
УИХ-ын зарим гишүүн нэгдүгээр ангиас англи хэл заана гэж баахан хүмүүсийг бужигнуулсан. Зарим нь гуравдугаар ангиас англи хэл заах бодлогоос ухарлаа гэхчлэн буруу ташаа мэдээллийг өгч хүмүүсийг бухимдуулж байгаад туйлын харамсч байна" гэдгийг хэлж байв.
309-р цэцэрлэгт багш нар хүүхэд зодсон хэрэг дахин гарчээ
2024.04.07 11:16
МУИС цагаан сарын хичээлийг цахимд шилжүүлжээ
2024.01.25 14:42
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо