Сургууль цэцэрлэг эхэлж иргэд тоос шороо, түгжрэл дундаа хөмсгөө зангидаж, уураа барж эхлэв. Олон жилийн тоймгүй дүрэм журмууд, цогц бус ажиллагаа, аргацаасан хулхи тендерүүд улам гаарч байна. Өөрөөр хэлбэл гарцыг нь олдоггүй олон асуудлуудын нэг нь ТҮГЖРЭЛ. Бид одоог хүртэл баяртай гэж хэлэх зүрх зориггүйдээ арга эвээ олсонгүй.
НАДАД НЭГ СОНДГОЙ, НЭГ ТЭГШ ДУГААР БИЙ
Түгжрэлийн эсрэг хамгийн олон давтамжтай хэрэгжүүлж буй журмуудын нэг нь “дугаарын хязгаарлалт”. Жилийн жилд иргэд тэгш, сондгой гэж бухимдсаар, сүүлдээ түүнд дасч дор бүрээ арга сүвэгчилж эхлэв. Үүний нэг нь хоёр машинтай тэгш, сондгой хоёр дугаараар замын хөдөлгөөнд оролцох. Энэ нь ч иргэдийн дунд дуулиан тарьж, асуудлын голыг нэхэн хөндөх болжээ. Гэтэл тогтоосон журмаа хууль болгож номхон иргэдээ хуулийн заалтаар ноолдог дарга, сайд нарын тоо олшрох болсон. Уг нь нийслэлчүүдэд хэзээд гарц байдаг. Тодруулбал төсвөөсөө хулчийж, долоон тэгтэй тооноосоо зугтааснаас зоригтойгоор шийдээд, батлаад зарим төслүүдийг өөриймсөгөөр хэрэгжүүлэх нь чухал юм. Эс бөгөөс бид хоёр жил хүрэхгүй хугацааны дараа Улаанбаатартаа тэг зогсолт хийнэ гэж судлаачид үзэж байна. Дугаарын хязгаарлалтад орохгүй гэх иргэдийн хоёр машинтай болох тохиол, хөдөөгөөс хот руу шилжигсдийн тоо олшрох бүр нийслэлчүүдийг хөгжилд эс хөтлөх юм.
ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛАХ ХУУЛИЙН ТӨСӨЛД ХОНХОО ДАРАХ УУ
Түгжрэлийн сөрөг нөлөөлийг бууруулах тухай багц хууль, замын хөдөлгөөний танхайрлыг бууруулахаар Зөрчлийн тухай хуулийн төслийг санаачлаад намрын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөж байна.
Урьдчилсан байдлаар хуулийн төсөлд, буруу хүрдтэй машин, насжилт өндөртэй автомашины татварыг үе шаттай нэмэх, торгуулиа төлөөгүй жолоочийг замын хөдөлгөөн оролцуулахыг хязгаарлах гээд олон асуудлыг хөнджээ. Сонгууль дөхсөн энэ цаг үед уг хуулийн төсөл батлагдах нь ойлгомжтой. Харин ямар журмаа хууль болгож иргэдийн эсэргүүцэлтэй тулгарах бол?
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Бямба гаригаас автобусны тариф 1000 төгрөг болно
2025.01.29 16:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ