Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн захирал асан Ж.Соронзонг өөрийн төрсөн дүү Ж.Содбилэгтийн нэр дээр бүртгэлтэй "ЭРХГА" хэмээх компанитай "түрээсийн гэрээ" гэгчийг байгуулж, төрийн өмчийн сургуулийн төсвийн бус хөрөнгөнөөс 2015-2021 оны хооронд 46 удаагийн үйлдлээр 5,805,394,261 төгрөгийг шилжүүлж, их хэмжээний мөнгийг шамшигдуулан завшсан. Мөн өндөр насны тэтгэвэрт суусан өөрийн нөхөр Н.Лүндэндоржийг сургуульдаа нийгмийн багшаар ажилд авч, сар бүр 4,500,000-10,868,000 төгрөгийн цалинг олгосон гэх хэрэгт буруутган шалгаж байгаа.
Ж.Соронзонд холбогдох дээрх хэргийг дахин өөр нэгэн хэрэгт нь нэгтгэн, АТГ-аас мөрдөн шалгаж байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдаж байсан Ж.Соронзонд холбогдох “бусдын нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан" гэх хэргийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх эрүүгийн хэрэгтэй нь нэгтгэн, Авлигатай тэмцэх газраас мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа.
Өөрөөр хэлбэл,Ж.Соронзонг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар /Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 14-т зааснаар /бусдын нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан/ гэх хэрэгт мөрдөн шалгах юм.
"Ж.Соронзонд холбогдох хэрэг прокурорт гацаж байна" гэх шүүмжилж багагүй гарсан. Тэгвэл прокуророос хэргийг шалгаж, хянах хугацаанд Ж.Соронзон болон түүний өмгөөлөгчөөс прокурорын шийдвэр, үйл ажиллагааны талаар улс, нийслэлийн прокурорын газарт нийтдээ зургаан удаа гомдол гаргажээ. Энэхүү зургаан удаагийн гомдлыг цаг хожиж байж болзошгүй үйлдэл гэж үзэж болох юм.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо