Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатарын хамгийн ойрын хүн бол С.Магнайсүрэн. Оргил сүлжээ дэлгүүрийг байгуулж, бизнест гаршсан УУХҮ-ийн сайдын 2020 сонгуулийн менежерээр ажилласан, Барилга хот байгуулалтын яамны төрийн нарийн бичгийн дарга,Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүн гээд баялаг намтартай С.Магнайсүрэн Говь-Алтай аймгийнх. Говь-Алтай аймгийнх учраас ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалантай ч халаас нэгтэй гэгддэг. Дарга даргын эрх ашгийн төлөө төрийн албаны өндөр сэнтийг сэлгэж налсан С.Магнайсүрэн бол Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгч нартай шууд бусаар нэр холбогддог. Тухайлбал Хөгжлийн банкны дуулианы үеэр “Максрөүд” 17 тэрбумын зээлээ шууд төлсөн. С.Магнайсүрэн болон “Максрөүд” компанийн удирдлагууд болох Д.Ганбаатар, Д.Цэрэнжигмэд нартай нутаг нугаараа ч, эрх ашгаараа ч нэр холбогддог. Түүнчлэн С.Магнайсүрэнг Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхад Монголын барилгын үндэсний ассоциацийн Ерөнхийлөгчөөр Д.Цэрэнжигмэд ажиллаж байсан нь санаандгүй тохиолдол биш байлаа. Түүнчлэн Макс групп Хөгжлийн банкнаас 18 тэрбумын зээл авахад С.Магнайсүрэн чухал үүрэг гүйцэтгэсэн.
С.Магнайсүрэн Боловсролын зээлийн сангаас 16 мянган ам доллар буюу өнөөдрийн ханшаар 55 сая төгрөгийн зээл авч Их Британийн Холборн коллежид суралцжээ. Хамгийн сонирхолтой нь ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн далдхан дэмждэг хүн нь С.Магнайсүрэн гэх яриа олны чихийг халууцуулж байна. Ж.Ганбаатар, Д.Амарбаясгалан, С.Амарсайхан нар нам дотроо дотно нөхөрлөж ирсний гол зангилаа нь С.Магнайсүрэн. Нүүрсчдийн нууц ноён гэгдэж буй Д.Амарбаясгалангийн буурийг нь сахиж, муу мөрийг нь сайн баллуурдсаны шагнал болгож, УУХҮЯ-ны төрийн нарийн бичгийн даргаар суудал сэлгэн залжээ.
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
У.Хүрэлсүх Г.Занданшатарыг, Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатарыг Ерөнхий сайдад зүтгүүлж магадгүй байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй