С.Баярцогтыг унагах акц ойрын өдрүүдийн гол улстөр болж байна. Түүнийг АН-ын тэргүүн дэд дарга болсноос хойш Л.Гантөмөр гэх хүн даргын дайд үзэгдэхээ больсон нь үнэн. Л.Гантөмөрийн хүсэлтээр АН-ын Улстөрийн зөвлөлийг С.Баярцогт удирдана гэж байгаа ч энэ нь АН-ын даргын “хүсэлт” гэхээсээ илүү тус нам С.Баярцогтын удирдлагад ирсэн гэдгийг илэрхийлсэн явдал. Харин эсрэг туйлд нь Х.Баттулга байтугай нь бачуурч байна.
Х.Баттулга, С.Баярцогт нар эртнээсээ таагүй харилцаатай. УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн “Ерөнхийлөгчөөр ажилласан найман жилийн хугацаанд байгуулсан “Хонгилын шүүх”-ийг нь Х.Баттулга зөрүүлээд Ц.Элбэгдорж дээр хэрэгжүүлж, балаг нь С.Баярцогтод туссан. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчөөс буусны дараахан хуулийнхан С.Баярцогтыг боргоож Х.Баттулгын бүрэн эрх дуусгавар болохоос жил гаруйн өмнө албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэд хэдэн үндэслэлээр буруутган 10 жилийн ял сонсгож байсан явдлыг мартахад хэтэрхий эрт байна. Энэ хугацаанд тэдний жөтөөрхөл намжих байтугай улам хурцадсан байж мэднэ. Тэрбайтугай С.Баярцогтын эсрэг эрх баригч намын дарга, генсэк нар ч хөдөлж эхэллээ. АН-ын 15 дэд даргын суудлаар Х.Баттулга, С.Эрдэнэ нарт өгөөш хаячихаад үнэн хэрэгтээ бодлогынхоо түвшинд С.Баярцогт, Ц.Элбэгдорж нар өөрсдөө занхайсан. 15 дэд даргыг 15 татвар эмээс ялгаа алга гэх хатуухан егөө эрх баригч намын удирдлагуудыг ч сууринаас нь хөдөлгөсөн байж мэдэх л юм.
Учир нь тус намын Үндэсний бодлогын хорооны хуралдаан, томилгоонуудын дараахан эрх баригч намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Х.Баттулгатай ижил өнгийн дээлээр гоёж аваад “Гурван жил гаруй хугацаанд Гүйцэтгэх засаглалын тэргүүнээр ажиллахдаа орон нутагт томилолтоор ажиллаж байгаагүй. Анхны дотоод томилолтоо Ховд, Говь-Алтайгаас эхлүүллээ” хэмээгээд Ховдод Ц.Элбэгдоржтой нэр холбогддог уул уурхайн асуудлыг хөндөв. Түүнчлэн АН-ын Тэргүүн дэд дарга С.Баярцогтын гэх хэргийг цагаатгасан явдал шударга бус гэж шүүмжлэнгүй яваа нь эрх баригч намын залууст Ардчилсан намын сүүлийн томилгоо цочроо өгсөн бололтой юм. Ялангуяа Ховд аймагт ажиллахдаа Халзан бүргэдэйн ордыг “лацадсан” явдлыг Ц.Элбэгдорж, У.Хүрэлсүх нарт Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын гараар дамжуулан өгсөн Х.Баттулгын анхааруулга гэсэн утгатай юм ярьж яваа нь ихээхэн цочроотой буйг нь баталж буй үйлдэл болов. Түүнчлэн Улстөрч эмэгтэйчүүдийн ард ихэвчлэн эрчүүд "нуугдаж" байдаг нь бичигдээгүй хууль болжээ. Яг энэ зарчмаар АН-ын эрчүүд Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоог атгандаа оруулахаар, тэргүүнээр нь өөрсдийн хүнээ тавихаар тэмцэлдэж эхэлсэн байна.
Тодруулбал, хөшигний цаана тус холбооны сонгуульд АН-ын дарга, УИХ-ын гишүүн асан Л.Гантөмөр, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга, АН-ын дарга асан, УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ гурав "өрсөлдөж" байна гэвэл үнэнээс нэг их хол зөрөхгүй л байх. Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнг, АН-ын дарга Л.Гантөмөр Б.Жаргаланг, УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ Д.Энхтуяаг зүтгүүлж байна. Харин Л.Гантөмөрийн хүчтэй өрсөлдөгч С.Эрдэнэ биш "Женко" Х.Баттулга. Х.Баттулгын хувьд Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооний тэргүүнд өөрийн хүн болох УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнг "сойж" байгаа. Энэ ч утгаараа гол өрсөлдөөн Б.Жаргалан, А.Адъяасүрэн хоёрын дунд явагдана. Харин энэ зураглалд С.Баярцогт, Ц.Элбэгдорж нар чухал ач холбогдол өгөөгүй нь Х.Баттулгын хонгилд өчүүхэн атугай гэрэл нэмсэн явдал байлаа. Мэдээж С.Баярцогт, Ц.Элбэгдорж нарын төлөвлөгөө УИХ,Засгийн газрыг танхимаас нь нүүлгэх хэмжээнд хүртэл нөлөөлж, хамтарсан Засгийн газар байгуулахын тулд өөгөө засч байгаа сураг улс төрийн хүрээнд яригдах боллоо.
Сонирхуулахад Ц.Элбэгдорж, С.Баярцогт, М.Энхболд, Сү.Батболд нарын одоогийн эрх баригч дүү нартаа барих бэлэг нь “нүүрсний хулгайн хэрэг” гэх хоёрдугаар ээлжийн улстөрийн тоглолт гэнэ. Өөрөөр хэлбэл тэдний бүлэгт хамаарч байсан ах нараа өнгөрөгч онд нүүрсний хулгайчаар цоллож, зай завсаргүй бөмбөгдсөн Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын хэд хэдэн нүүрсний хэрэгт холбогдох хүмүүсийг намнахаар бэлдэж байгаа гэх. Өөрийн мэхийг нь өөрт нь хийгээд эхэлмэгц Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ нар ард түмний дэмжлэгээ гартаа эрхшээхээр орон нутагт ажиллаж байна. Ийм л зураглал сүүлийн өдрүүдэд хөшигний ард хөвөрч байгаа юм.
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлд анх удаа монгол эмэгтэй багтлаа
Тэрэлж хотелийн одоогийн эзэн нь Ч.Номин сайд биш түүний төрсөн дүү Ч.Батхүү ажээ
Төв аймгийн ИТХ-д АН-аас нэр дэвшиж, ялалт байгуулсан төлөөлөгч хууль зөрчжээ
Энэтхэгийн ерөнхий сайд Путинтэй уулзаж Украинд энх тайван тогтоохыг уриалжээ