Нүүрсний гэх хэрэгт яллагдагчаар татагдсан Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс тусламж хүсч хэд хэдэн удаа хандсан талаар эх сурвалж мэдээлж байна. Урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр Т.Аюурсайханы хэлсэн “Бодит нүүрсний хэргийг замхруулахвий…” гэсэн үг хэн нэгэнд хаягласан ил захидал гэж ойлгогдож байгаа. Гэтэл Б.Ганхуяг ч “Надад жорлонгийн хэрэг тохчихоод та нар үлдэх үү. Эдийн засгийн сайд Ч.Хүрэлбаатар Солонгост орд зарсныхаа хариуд мөнгийг нь над дээр бичих үү. Бүгдийг нь бичээд аваад ир. Эцэггүй хүүхэд байсан ч аваад ир. Би хилс хэрэгт хэлмэгдэхгүй. Би энд золиослогдож, тэд засаг, тамга, төртэйгөө үлдэж болохгүй” гэх “эзэнтэй үг” илгээснийг мартаж болохгүй.
…Засаг, тамга, төртэйгөө үлдэх… гэж тэр хэнийг хэлэв?!
Сонирхуулахад Т.Аюурсайхан бол Н.Багабанди, Н.Багабанди бол У.Хүрэлсүх юм. Ингэж хэлэхийн учир нь У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд болоход Н.Багабанди баярлахдаа титэм үгээ зориулан тэрлэж байсныг он цагийн хуудас эргүүлэнгээ харчихаж болох учраас. Харин Б.Ганхуяг бол Т.Аюурсайхан юм. Сүлжээний бизнес шиг, эсийн хуваагдал шиг энэ томъёоллоор бол тэдэнд Ерөнхийлөгчтэй ойлголцохгүй байх хүндрэл гарахгүй. Тэр утгаараа Б.Ганхуяг Засгийн газар, УИХ-ын гишүүдийг нүүрсний хулгайн хэргээс амархан мултрахгүй шүү хэмээн сануулаад эхэлсэн биз. Үүнээс шалтгаалаад Лу.Гантөмөр, Л.Оюун-Эрдэнэ хоёр ижил дээлээр гангараад улс төрийн шоу хийх боллоо. НАМЫН ДАРГА гэсэн хоосон сүрийн ард МАН, АН-ыг У.Хүрэлсүх, Сү.Батболд, Ц.Элбэгдорж, С.Баярцогт нар удирдаж байгаа. АН-ыг удирдах “төв штаб”-аас С.Эрдэнэ, Х.Баттулга нарыг Ц.Элбэгдорж зугуухан зайлуулсан шигээ Д.Амарбаясгалангийн гараар ч нэлээдгүй нүүдэл хийлгэсэн гэх. Өөрөөр хэлбэл, С.Эрдэнэ Х.Баттулга нарыг эрх баригч намын генсэк тодорхой хэмжээнд “оосорлож”, оосрыг нь холтгож ойртуулах тохиргоог Эбэ, Сү нар хийн тунгийг нь тааруулж байжээ.
Цагдаагийн ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Ж.Болд эрүүл мэндийн гэх шалтгаан хэлээд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн. Харин үүнийг нь ердөө шалтаг байсан гээд, түүнийг Сонгуулийн ерөнхий хорооны даргаар томилохоор зэхэж байгаа талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын тамхины цэг дээр амны зугаа болгон ярьж байна. Ж.Болдын оронд Цагдаагийн ерөнхий газрын даргаар ШШГЕГ-ын дарга О.Амарсанаа, ГЕГ-ын дарга Р.Отгонжаргал нарын нэр яригдаж байна. О.Амарсанаа нь У.Хүрэлсүхийн ойрын хамаатан. Харин Б.Асралтын оронд ГЕГ-ын даргаар томилогдон, өдгөө ЦЕГ-ын даргад нэр нь яригдаж буй Р.Отгонжаргалыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалангийн “татаас” гэдэг. Д.Амарбаясгалан хоёр хувилбартай байгаагийн нөгөө нь П.Батбаатар. Хоёулаа Говь-Алтайн уугуул. П.Батбаатар Р.Отгонжаргалаас ялгаатай нь Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын дэмжлэгийг мөн авч буй аж. Д.Амарбаясгалангийн тухайд наадмын үеэр У.Хүрэлсүх Хөвсгөлд амрах зуурт хань болсон төдийгүй гадна айлчлалд ганцаар багтсан “ялдам” мэдээлэлтэй яваа. Харин үүний нь дараахан МАН-ын Хэвлэл мэдээлэл, цахим бодлогын газрын дарга Ц.Чулуунзагд болон түүний ах нарын гэрт нэгжлэг хийгдсэн нь Л.Оюун-Эрдэнэ зүгээс Д.Амарбаясгаланд өгсөн анхааруулга байсан гэнэ. Түүгээр зогсохгүй, Ерөнхий сайдын хувьд мөчөөгөө өгөхгүй тоглогч болсон гэдгээ харуулж орон нутаг дахь албан томилолтоо Говь-Алтайгаас эхлүүллээ хэмээн Д.Амарбаясгаланг гулдчин дагуулж, улмаар Ховдыг дайлаар мордон Ц.Элбэгдоржийн гэгдэх уурхайг “лацдан”, Б.Дэлгэрсайханы тойргоор зочилсон нь эрх мэдлээ харуулсан “тоглолт” хийлээ.
Л.Оюун-Эрдэнэ Ц.Элбэгдорж, У.Хүрэлсүх нарын эсрэг хүчтэй босохын тулд ойрын өдрүүдэд Д.Сумъяабазараар туг тахихаас өөр сонголт Л.Оюун-Эрдэнэд үлдээгүй гэж байгаа. Учир нь Д.Сумъяабазарын унах, эс унахаас МАНАНгийн аль фракц илүү эрх мэдэлтэй, илүү холын нүүдэлтэй нь харагдах тул улстөр сонирхогчид Ерөнхий сайдын үг үйлдэл бүрийг хүлээж байна.
Тэр АН-ын дарга Л.Гантөмөр шиг “утсан хүүхэлдэй” төдий байх уу, дарга шиг дарга болж эрх баригчдыг зангидаж явах уу
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ