УИХ-ын сонгуулийн нэгдүгээр тойрог буюу Архангай аймаг гурван мандаттай. Өнгөрсөн 2020 оны ээлжит сонгуулиар тус тойргоос Ё.Баатарбилэг, Ж.Мөнхбат, Г.Тэмүүлэн нар сонгогчдоос хамгийн өндөр саналыг авч УИХ-ын гишүүн болсон. Тэд гурвуулаа эрх баригч МАН-аас нэр дэвшиж, сонгогдсон .
Архангайчуудыг УИХ-д төлөөлсөн Ж.Мөнхбат,Ё_Баатарбилэг,Г.Тэмүүлэн нарын мөрийн хөтөлбөр
1. Олон төрлийн /орлогод нийцсэн, түрээсийн, ногоон/ орон сууцны хангамжийг нэмэгдүүлж, инженерийн хангамжтай орон сууцаар хангана гэсэн заалтаар эхэлдэг. Тухайлбал заалтын хүрээнд
a. Гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах төсөл-300
b. Зөвшөөрөл олгогдсон барилгажилт төсөл- 800
c. Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгуудыг буулгаж, шинээр барих төсөл- 350
d. Түрээсийн орон сууц- 200 гэж зүйлчлэн зааж, хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байдаг. Харамсалтай энэ амлалтынхаа хүрээнд тэд ганц тоосго өрсөнгүй. Харин ч иргэд нь туйлдаж, ажилгүйдэл нүүрлэж, Архангайгаас Улаанбаатраас зорин ирэгсдийн тоо нэмэгдсэн. Харамсалтай нь нам дагаж ажлаа хийдэг. Нам солигдоход хуучин намын гишүүний ажил хоосон цаас, хөндий балгас болоод үлддэг буруу жишиг тогтсоныг энэ аймгийн нэгэн жишээ батална.
Тодруулбал Фортуна хочит Батбаяр, УИХ-ын гишүүн Болор нар Архангайчуудыг төлөөлж байх үед буюу 2014 онд Архангай аймагт Төрийн орон сууцны хөтөлбөр нээлтээ хийсэн. “Төрийн орон сууцны корпораци ТӨХХК” нь 2015-2017 онд Улаанбаатар хот, Увс, Ховд, Сэлэнгэ, Дархан-Уул, Хэнтий, Архангай аймгийн нийт 1512 өрхийг “Түрээсийн орон сууц” хөтөлбөрт хамруулжээ. Тус хөтөлбөрийн хүрээнд 2015 онд “Монгол улсын хөгжлийн банк”-ны хөрөнгөөр захиалан бариулсан аж. Эдгээр байруудын нэгт нь л гэхэд “Түрээсийн орон сууц хөтөлбөр”-т хамрагдсан айл өрхүүд бус өөрсдийн хөрөнгөөр байраа худалдаж авсан иргэд ч мөн амьдардаг. Гэвч ТОСК болон “Монгол улсын хөгжлийн банк”-ны маргаанаас болж тухайн байранд амьдардаг зарим оршин суугч орон сууцаа алдахад хүрсэн эрсдэл үүсч байсныг мартаж болохгүй. Архангай аймагт хэрэгжүүлж байгаа барилгажилтын төслүүд удааширч, дэд бүтцийн ажил сүүлийн 10 жилд удаашралтай байгаа талаар иргэд байр сууриа илэрхийллээ.
2. Дулааны станц барьж, Цэцэрлэг хотын агаарын бохирдлыг үе шаттай бууруулна.
Эрт урьдын цагт Дулааны станц барьж, Цэцэрлэг хотын бохирдлыг бууруулна гэж хэсэг зангиатай ах нар амлалт өгөөд гарч ирж байлаа. Тодруулбал ингэж анхны молиго үмхүүлсэн хүн бол УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Хөгжлийн банкны 888 төсөл, Евро бондын 580 сая долларыг үрэн таран хийсэн гэгддэг Фортуна хочит Н.Батбаяр, Ардчилсан залуучуудын холбоог өтөл болтлоо удирдсан, Эрдэнэтийн 49 хувийн бүлэглэлийн томоохон төлөөлөгч УИХ-ын гишүүн асан Болор нар. Тэд 2015 онд Цэцэрлэг хотод дулааны цахилгаан станцын шав тавьж шоудсан ч 2016 онд цэнхэрийн цэнхэр гэгдэж байсан ардчилсан нам ардын намд өвдөг шороодсоноор дулааны цахилгаан станц гэх жүжиг Архангайчуудын мөрөөдөл болоод өндөрлөсөн . Өөрөөр хэлбэл 2016 оны сонгуулиар МАН-аас нэр дэвшиж ялалт байгуулсан Ж.Мөнхбат,Ё.Баатарбилэг, Г.тэмүүлэн нар уг төслийг хэрэгжүүлээгүй цаашлаад хоёр дахь сонгуульдаа уг амлалтыг чирсээр, Архангайчуудын итгэл хүлээж тус бүр хоёрдахиа сонгогдсон. Харамсалтай нь тэд өнөөдөр тойргийнхоо ард иргэдэд ам дүүрэн салаавч өгчээ.
3. Төвлөрсөн инженерийн байгууламжийг сумдад бий болгож, сумын төвийн иргэдийг тохилог орон сууцаар хангана.
Хэн зохиож өгдөг байна аа гэмээр МАН-ын мөрийн хөтөлбөрийн өөр нэг сонирхол татсан амлалт бол сумын төвийн орон сууцаар хангана. Тойрог болгонд дэвшсэн бүхэн ингэж амласныг цагаан дээр хараар таталгасан мөрийн хөтөлбөрөөс нь харж болно. Гоё сайхан горьдлого төрүүлсэн энэ нимгэн цаас өөрөө баримт юм.
4. Шинэ спортын ордон барина.
Архангай аймагт 1000 хүний суудалтай Спортын ордон барих шавыг 2021 онд хадаг дэлгэж сүү дээжлээд ёслол төгөлдөр тавьсан. Уг спортын ордон Архангай аймагт энэ есөн сардаа амжиж нээх ёстой.
Уг төслийг УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг санаачилж, ордны зураг төслийг БШУС-ын сайдын багцын санхүүжилт 140 сая төгрөгөөр "Критив монголиа" ХХК гүйцэтгэх байжээ. Гэвч барилгыг улсын төсвийн санхүүжилт болох нийт 7,9 тэрбум төгрөгөөр гүйцэтгэхээр "Биг монголиа бюлдинг" ХХК барилгын ажлыг гүйцэтгэгчээр шалгарсан.Биг Монголиа бюлдинг компани бол одоогийн УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн хүү Анхбаярынхаа нэр дээр 2020 онд байгуулж, энд тэндхийн тендерийг түүж эхэлсэн компани. Хамгийн ноцтой нь 2020 онд улсын бүртгэлд бүртгүүлсэн БИГ МОНГОЛИА БЮЛДИНГ 2019 оноос эхлээд тендер түүж эхэлсэн. УГ спортын ордон барих 7.9 тэрбумын тендерийг авсан явдлын ард албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй зураглал харагдаж байгаа юм. Учир нь Адьшаагийн хамаарал бүхий уг компани 29 тэрбум 948 сая төгрөгийг хоёрхон жилийн дотор тендерээр босгож чадсан.
5. Хүүхэд залуучуудын амарч, зугаалах, цагийг зөв зохистой өнгөрүүлэх цэцэрлэгт хүрээлэн /Парк/ байгуулна.
Амлаж байхдаа хийх юм шиг онгирч байсан Архангайн гурвал сонгогдсноор тус аймагт хийгдсэн ажил тун цөөхөн төдийгүй Архангай аймгийн хүүхэд залууст зориулсан бүтээн байгуулалт байхгүй талаар нутгийн иргэд ярьж байна.
6. Мянганы замын хэвтээ тэнхлэгийн замуудыг барьж дуусган сумын төвүүдийг сайжруулсан болон хатуу хучилттай замаар холбоно.
Архангай аймгийн Цэнхэр сумын төвд 1,1 км үргэлжлэх авто зам, явган хүний зам, гэрэлтүүлгийн ажил дуусч, 2022 онд ашиглалтад оржээ. Цэнхэр сум аймгийн зүүн зүгт 23 км зайтай. 850,0 сая төгрөгийн түншлэлээр энэхүү ажлыг хийж гүйцэтгэсэн байдаг. Мөн Архангай аймгийн Өндөр-Улаан сумд хатуу хучилттай зам барих ажил 2021 онд эхэлж, 2022 онд дууссан. Нийт өртөг 6,300.0 сая төгрөг болсон. гэх мэтчилэн Архангай аймгийн сумд ар араасаа ээлж дараатай засмал замаар холбогдож байна.
Өргөн дэлгэр наадам зохион байгууллаа хэмээн олны хайр хүндэтгэлийг хүлээсэн Архангай аймгийн 100 жилийн ойн хүрээнд мөрийн хөтөлбөрт тусгагдсаны дагуу биелэлээ биежсэн хэд хэдэн төслүүд байна. Тухайлбал
Орон нутгийн бүтээн байгуулалтын түүчээ 300 ортой “Нэгдсэн эмнэлэг”, “Усан спортын төв”
Эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлж буй 300 ортой нэгдсэн эмнэлэг. Хараахан ашиглалтад ороогүй байгаа эмнэлгийн барилгын ажил 2020 оны зургаан сард эхэлсэн. Барилгын гүйцэтгэгчээр гурван Тамир компани ажиллаж байна. Уг эмнэлэг энэ оны өнгөрөгч долоон сард ашиглалтад орох байсан ч барилгын ажил удааширч ёс болгон 100 жилийн ойгоор нээлтийн хийсэн харагддаг.
Хүүхэд, залуучуудын соёл, үйлчилгээний цогцолбор, усан спортын төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэ нь хөдөө орон орон нутагт түүчээ болсон бүтээн байгуулалт болж чадсан юм. Тус усан спортын төвийн барилгын ажил 2013 онд эхэлж, энэ жил нээлтээ хийсэн. Хүүхэд, залуучуудын бие бялдрыг чийрэгжүүлэх, бялдаржуулах, усан спортоор хичээллэх боломжийг нэмэгдүүлэх зорилготой энэ төвийг аймгийн Биеийн тамир, спортын газар хариуцан ажиллуулж байна. Мөн тус усан спортын төв ашиглалтад орсноор 12 хүнийг ажлын байраар хангажээ.
ҮНЭН ХУДЛЫН САЛХИ : Хөгждөггүй хөлждөггүй Архангай
2024.01.15 09:20
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлд анх удаа монгол эмэгтэй багтлаа
Тэрэлж хотелийн одоогийн эзэн нь Ч.Номин сайд биш түүний төрсөн дүү Ч.Батхүү ажээ
Төв аймгийн ИТХ-д АН-аас нэр дэвшиж, ялалт байгуулсан төлөөлөгч хууль зөрчжээ
Энэтхэгийн ерөнхий сайд Путинтэй уулзаж Украинд энх тайван тогтоохыг уриалжээ