2024 оны УИХ-ын сонгууль хаяанд ирлээ. Амтай бүхэн мөрөөдөл ярьж, ярьсан мөрөөдөлд нь бултаараа живдэг цаг үе хэдийнээ эхэлчихээд буй. Тухайлбал 2020 оны УИХ-ын сонгуулиар авлигатай тэмцэхээс илүүтэй олон арван амлалт өгч, түүнийхээ үр дүнд МАН үнэмлэхүй ялалт байгуулсан. Харин өдгөө тэдгээр амлалт бүхий мөрийн хөтөлбөр хавтас нь хуучирсан үлгэрийн ном болоод жаргажээ. Үүний тод жишээ 2023 онд манай сурвалжлах баг Архангай аймагт ажиллаж, тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүдийн мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг газар дээрээс нь сурвалжлан хүргэсэн билээ.
Ирэх сонгуульд Өвөрхангай аймгаас С.Чинзориг,Г.Ганболд, Д.Сумъяабазар нар дэвших бол уг аймгийн улс төрийн бурхан гэгддэг Д.Тогтохсүрэн жагсаалтад багтана. Тэгвэл өдгөө тэдний мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэх цаг ирлээ ӨВӨРХАНГАЙЧУУД АА!!!
1. Олон төрлийн /орлогод нийцсэн, түрээсийн, ногоон/ орон сууцны хангамжийг нэмэгдүүлж, инженерийн хангамжтай орон сууцаар хангана. Үүнд:
-Гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах төсөл-500
-Зөвшөөрөл олгогдсон барилгажилт төсөл- 900
-Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгуудыг буулгаж, шинээр барих төсөл- 250
-Түрээсийн орон сууц- 500
2. Арвайхээрт шинээр дулааны станц барьж, аж ахуйн нэгж байгууллага, гэр хороолол, орон сууцыг холбоно.
3. Баянтээгт 36 МВт-ийн цахилгаан станц барьж, сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийг өргөтгөж зэргэлдээх аймгуудын түлшний хэрэгцээг хангаж, агаарын бохирдлыг бууруулна.
4. Хархорин, Хужирт сумдад гурил тэжээлийн томоохон үйлдвэрийг байгуулж, аймгийн малын тэжээлийг бүрэн хангаж, фермерийн аж ахуй хөгжүүлнэ.
5. Арвайхээр суманд сүү, сүүн бүтээгдэхүүн, малын гаралтай түүхий эд, арьс шир, дайвар бүтээгдэхүүний үйлдвэр, сумдад мал нядалгааны болон арьс ширний цех байгуулна.
6. Хүлэмжийн аж ахуй, жимс жимсгэнэ, төмс, хүнсний ногоо тариалалт, гар урлал, засвар үйлчилгээ гэх мэт өрхийн үйлдвэрлэлийн зээлд хамруулж, санхүүгийн дэмжлэг үзүүлнэ.
7. Хархориныг аялал жуулчлалд түшиглэсэн жишиг хот болон хөгжүүлж, нисэх буудлыг олон улсын 4C зэрэглэл бүхий агаарын хөлөг хүлээн авах хүчин чадалтай аэродром, зорчигч үйлчилгээний цогцолбор олон улсын нисэх буудал болгоно.
8. “Арвайхээр - Хужирт - Бат-Өлзий чиглэлийн аялал жуулчлалын зам, Өвөрхангай аймгийн Арвайхээр, Баянгол сум, Дундговь аймгийн СайханОвоо, Өмнөговь аймгийн Цогт-Овоо чиглэлийн босоо тэнхлэгийн ачаа тээврийн замуудын зураг төслийг боловсруулан барьж эхлүүлэх ба баруун бүсийн А0301, А0302 замын дагуух сумдыг улсын чанартай авто замтай үе шаттайгаар холбох ажлыг эхлүүлнэ.
9. Сумдыг төвлөрсөн инженерийн шугам сүлжээ, цэвэрлэх байгууламжтай болгож, Арвайхээр хотод хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр байгуулна.
10. Сумдад байгаль цаг уурын эрсдэлийг даван туулах чадавхыг дээшлүүлэх хөтөлбөр хэрэгжүүлнэ. /Сумдад сайн туршлагыг сурталчлах малчдын сургалтын танхим байгуулж, эрсдэлийн талаарх малчдын мэдлэг, чадавхыг сайжруулна/
Энэ мэтчилэн тэдний амлалт салхинд хийсч, иргэдийн амьдрал уруудан доройтсон. Тэгвэл ҮНЭН ХУДЛЫН САЛХИ НЭВТРҮҮЛГИЙН ДАРААГИЙН ДУГААРТ ӨВӨРХАНГАЙ АЙМАГТ ҮНЭМЛЭХҮЙ ЯЛАЛТ БАЙГУУЛСАН Д.ТОГТОХСҮРЭН, С.ЧИНЗОРИГ, Г.ГАНБОЛД НАРЫН АЖЛЫГ ҮНЭЛЭН ДҮГНЭЖ, ТЭДНИЙ АЛДАА ОНООГ ТАНИЛЦУУЛАХ БОЛНО.
ҮНЭН ХУДЛЫН САЛХИ : Хөгждөггүй хөлждөггүй Архангай
2024.01.15 09:20
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлд анх удаа монгол эмэгтэй багтлаа
Тэрэлж хотелийн одоогийн эзэн нь Ч.Номин сайд биш түүний төрсөн дүү Ч.Батхүү ажээ
Төв аймгийн ИТХ-д АН-аас нэр дэвшиж, ялалт байгуулсан төлөөлөгч хууль зөрчжээ
Энэтхэгийн ерөнхий сайд Путинтэй уулзаж Украинд энх тайван тогтоохыг уриалжээ