surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Олимпийн аварга Э.Бадар-Ууган хууль зөрчин 20 давхар барилга барьж байна

Олимпийн аварга Э.Бадар-Ууган хууль зөрчин 20 давхар барилга барьж байна

Олимпийн аварга, Хөдөлмөрийн баатар Э.Бадар- Ууган хайр даахгүй халаасаа зузаатгаж, бусдын эрхийг зөрчсөн үйлдлээрээ гаарч байгаа. Тодруулбал МҮОХ-ны газар дээр, МҮОХ-ны хөрөнгө, авсан зээлээр барьсан барилгыг хувьдаа авч зувчуулаад даруй зургаан жил нүдэн балай, чихэн дүлий царайлж яваа олимпийн аварга Э.Бадар-Ууганы үйлдлүүд хэрээс хэтэрч, хэмжээ нь замбараагаа алдлаа.
Монголын тамирчдын нөхөн сэргээх эмнэлгийн барилга, газрыг булааж авсан гэхэд хилсдэхгүй. Учир нь 2011 оны 06 дугаар сарын 10-ны өдөр тухайн үеийн МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн агсан өөрийн удирдлагад ажиллаж байсан Б.Наранцэцэгт Тамирчдын нөхөн сэргээх төвийн 1980 ам.метр талбай бүхий таван давхар байрыг газрын хамт бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн байдаг. Ингэхдээ “Тамирчны нөхөн сэргээх сувилал” ХХК гээчийг үүсгэн байгуулж, дээрх газар, барилгыг уг компанийн нэр дээр хууль бусаар шилжүүлсэн нь шат шатны шүүхээр тогтоогджээ.
Шүүхийн шийдвэрийг уншиж танилцуулбал “…МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн, тус хорооны Захиргааны албаны даргаар ажиллаж байсан хуулийн зөвлөх Б.Наранцэцэг нар нь бүлэглэн, албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж, ашиг хонжоо олох зорилгоор МҮОХ-ны өмчлөлд байсан, тус хорооны хөрөнгөөр баригдсан …1890 м.кв талбайтай, 5 давхар үл хөдлөх хөрөнгийг хууль бусаар шилжүүлж” МҮОХ-ны 3.8 тэрбум төгрөгийг завшиж үрэгдүүлснийг дурдсан байдаг. Улмаар шүүхээс Д.Загдсүрэнг Эрүүгийн хуулийн 266 дугаар зүйлийн 266.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд Өршөөлийн тухай хуулиар ялыг өршөөн хэлтрүүлжээ. Хамгийн ноцтой нь Олимпийн хорооны өмчийг завшиж, хууль бусаар шилжүүлж авсан гэмт хэргийг шүүхээс тогтоож, ял оноочихоод байхад 2971 м.кв газар болон 5 давхар үл хөдлөх хөрөнгө МҮОХ буцааж авч чадаагүй.
Тэр ч байтугай олимп, тив, дэлхийн уралдаан, тэмцээнд бэлтгэж буй тамирчдын эрүүл мэндийг хамгаалах, нөхөн сэргээх, эмчлэх зорилгоор байгуулсан эмнэлэг яасан нь үл мэдэгдэх “маш нууц” арга замаар Э.Бадар-Ууганы өмчлөлд шилжжээ.
Э.Бадар-Ууган 2017 оны 03 дугаар сард Олимпийн хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга болсон бол тэр жилийнхээ 11 дүгээр сард нь “Өөжин” ХХК-ийн хувь эзэмшигчээр бүртгүүлж, гүйцэтгэх захирлаар нь эхнэр Х.Азжаргалыг томилсон байна. Япон түнш нь Като Кейчи. Өнөөдөр Олимпийн хорооны 2971 м.кв газарт мөнөөх л Олимпийн хорооны хөрөнгөөр барьсан, анх 3.8 тэрбумаар үнэлэгдэж байсан, одоо зах зээлийн үнэлгээ нь 15 тэрбумд хүрч буй барилгад Э.Бадар-Ууганы “Өөжин мед” хувийн эмнэлэг үйл ажиллагаа явуулж байна.
Олимпийн аварга Э.Бадар-Ууганы шунал үүгээр дууссангүй. Тухайлбал МҮОХ-ны мэдлийн газар дээр 20 давхар цамхаг барихаар барилгын ажлаа эхлүүлжээ. “Өөжин” ХХК-ийн барьж байгаа уг барилгын зөвшөөрөл нь Барилгын тухай хууль, Зөвшөөрлийн тухай хууль, Захиргааны ерөнхий хуулийг зөрчжээ. Тиймээс Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга нь  2023.09.13-ны өдөр 2023-676 дугаартай зөвшөөрөл олгохдоо Барилгын тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, Зөвшөөрлийн тухай хуулийг ноцтой зөрчсн, авлига авч, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй талаар эх сурвалжууд мэдээлж байна.
Шар шээсний асуудлаар 60 дахь удаагийн олимпод цагаан тугтай орж болзошгүй хүнд үед МҮОХ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган анхаарал хандуулах ёстой хүний нэг. Гэвч довоо шарлуулж, тамирчдынхаа эсрэг хувийн ашиг сонирхолдоо хөтлөгдөн энэ мэт хууль зөрчин ажиллаж байгаа нь өөрөө асуудал юм. 
 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1