Жилийн жилд чихнээсээ дуулианы хонх унжуулж явдаг Тэнүүн Огоо ХХК-ий эзэн Б.Ганхуягт холбогдох баримтуудыг цувралаар хүргэж байна. 12 жилийн өмнө нийтийн тээвэрт парк шинэчлэл хийж, татвар төлөгчдийн мөнгөөр 400 автобус авч байжээ. Авсан 400 автобусныхаа 250 ширхгийг нь төрийн өмчийн компаниудад тараасан байдаг. Тодруулбал, “Автобус-1” компанид 120 автобус, “Автобус-3” компанид 80 автобус, “Цахилгаан тээвэр” компанид 50 автобус парк шинэчлэлээр өгчээ. Харин үлдэгдэл 150 автобусыг нь хувийн хэвшилд хувиарлаж өгсөн байна. Хувийн хэвшилд тараасан 150 автобусны 50 ширхгийг нь “Тэнүүн-Огоо” ХХК-ийн захирал А.Ганхуяг компанидаа авчээ. Үлдэгдэл 100 автобусыг нь зургаан компани хувааж авсан байна. Угтаа бол тэнцүү хуваавал улс долоон компанид тус бүр 21 автобусыг зээлээр өгөх байжээ. Гэтэл А.Ганхуяг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаад, хотын удирдлагуудтай тохиролцож, 50 автобусыг хувьдаа завшсан.
Засгийн газраас тараасан 400 автобусыг төрийн болоод хувийн өмчийн компаниудад эргэн төлөгдөх нөхцлөөр өгчээ. Тээврийн үйлчилгээ эрхлэгч эдгээр аж ахуйн нэгж, байгууллагууд үйлчилгээнийхээ орлогоос 15 хувиар тусгай сан байгуулан төслөөр нийлүүлэгдсэн автобусны үнийг таван жилийн хугацаанд Монгол Улсыг хөгжүүлэх санд эргүүлж төлөхөөр гэрээ байгуулсан байна. Гэтэл хувийн хэвшлийн компаниуд эргэн төлөлт хийгээгүй. Угтаа бол эргэн төлөгдсөн мөнгөөр хуримтлалын сан байгуулж нийтийн тээврийн салбарын дараачийн шинэчлэлд зориулж шинэ автобус, сэлбэг хэрэгсэл авах зэрэгт зарцуулахаар төлөвлөсөн байжээ. Харамсалтай нь, А.Ганхуяг тэргүүтнүүд зээлээр авсан автобусныхаа мөнгийг төлөлгүй өнөөдрийг хүрсэн байна. Уг хэргийг 2014 онд шалгаж, шүүхийн шатанд хэлэлцсэн ч үр дүнд хүрээгүй. Хувийн хэвшлийн компаниуд улсаас авсан автобусныхаа мөнгийг төлөлгүй өнөөдрийг хүрсэн учир нэр бүхий иргэдээс өргөдөл гаргаж, хууль хяналтын байгууллагад хандсан байна. Үүний дагуу “Тэнүүн-Огоо” ХХК-ийн захирал А.Ганхуягийг хууль хяналтын байгууллагаас шалгаж эхэлжээ.
Эх сурвалжийн бидэнд мэдээлснээр “2009 онд 400 автобусыг 3.8 тэрбум төгрөгөөр авсан гэдэг. Гэхдээ баримт, гаалийн бүрдүүлэлт, тоолж авсан хүний гарын үсэг зэрэг нь байхгүйгээс болж асуудал үүсэж байсан. Зах зээлд шилжсэнээс хойш 1992-2002 оны хооронд Япон Улсын буцалтгүй тусламж, Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр Чех, ОХУ-аас 100 гаруй автобус авч байсан. Харин 2008 он гэхэд дийлэнх автобусны эдэлгээний хугацаа дуусч, сэлбэгийн хомсдолд орсон. Улмаар 2008 онд “Нийслэлийн нийтийн тээврийн их багтаамжийн автобусны парк шинэчлэх төсөл” боловсруулж 400 автобусыг БНСУ-аас 24 сая ам.доллараар худалдан авах шаардлагатай гэсэн дүгнэлт гарч, 2009 онд Засгийн газраас хөрөнгөөр автобус авсан. Ингээд 2009 оны хоёрдугаар сард Монгол Улс захиалсан 400 автобусныхаа 20 ширхгийг нь хүлээж авсан байдаг. Үүнээс “Тэнүүн-Огоо” ХХК 50 автобус авсан ч мөнгийг нь төлөөгүй гэх.
НИЙСЛЭЛИЙН НИЙТИЙН ТЭЭВРИЙН ДАРГАА ЗОДСОН А.ГАНХУЯГ
Нийслэлийн иргэдийг зөөж байгаа автобуснууд нь хотын төвд шатаж байхад “Тэнүүн-Огоо” ХХК-ийн захирал А.Ганхуяг Нийслэлийн Тээврийн газрын дарга асан Д.Отгонбаатарыг зодсон хэрэг мандаж байлаа. Тодруулбал, 2017 онд “Тэнүүн-Огоо” компанийн захирал А.Ганхуяг нь хувийн таарамжгүй байдлаас болж тухайн үеийн Нийслэлийн тээврийн газрын дарга Д.Отгонбаатарыг албан өрөөнд нь зодсон талаар хэвлэлүүд мэдээлж байв. Тухайн үед “Автобус компаниудад олгодог төсөв, нөхөн олговрын асуудлаар А.Ганхуяаг, Д.Отгонбаатар нар маргасан.
Үйлчилгээ эрхэлж байгаа салбарынхаа газрын даргыг зоддог. Зодсон ч хөнгөхөн мултарч чаддаг. “Тэнүүн-Огоо” ХХК-ийн захирал А.Ганхуяг хүссэн бүхнээ зодож, танхайрдаг, нийтийн тээвэрт давуу байдал эзэлсээр байна.
А.ГАНХУЯГИЙГ УЛСАД 1.6 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХОХИРОЛ УЧРУУЛСАН ХЭРЭГ ХЭРХСЭН БЭ
А.Ганхуяг төрийн түшмэлийг төр захиргааны байранд нь зодож, танхайрсан хэрэг дэгдэхээс өмнө улсад их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй хэрэгт татагдаж, шалгагдаж байлаа. Тодруулбал, "Тэнүүн огоо” компанийн захирал А.Ганхуяг, "Тэнүүн дэлгэр” компанийн захирал С.Энхболд, Нийслэлийн Тээврийн газрын ахлах мэргэжилтэн нийлж улсад 1.6 тэрбум төгрөг учруулсан тухай цагдаагийн байгууллагаас мэдээлж байлаа. Нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй автобуснуудад “МТ-150” маркийн байршил тогтоогч GPS төхөөрөмж суурилуулан эргэлтийг нь хянадаг байсан гэх. Замын хажууд тавьсан хянагч аппаратаар дамжин нийслэлийн Тээврийн газарт байх төв серверт нь аль компанийн хэд гэсэн дугаартай автобус хаана явж байгаа талаар мэдээллээ дамжуулдаг байжээ. Гэтэл А.Ганхуягийн “Тэнүүн-Огоо” ХХК явдаггүй автобуснаасаа уг төхөөрөмжийг нь салгаж аваад хувийн суудлын автомашинд ачиж, үйлчилгээнд явж буй автобус шиг бүртгүүлж, нөхөн олговор авч байсан. Нэг автобус 60-70 цагийн эргэлт хийх ёстой байхад Тээврийн газрын ахлах мэргэжилтэн 100 цагийн ажлын гүйцэтгэл бичиж, санхүүгийн албандаа өгч байсан гэх мэдээлэл байдаг. Ингээд улсад 1.6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэрэг сөхөгдөж гарч ирсэн юм. Хачирхалтай нь, уг хэрэг хэрхэн шийдэгдсэн, төр хохиролгүй болсон эсэх нь тодорхойгүй.
Мөн А.Ганхуяг хилээр галт зэвсэг оруулсан үйлдэлд буруутгагдан, шалгагдаж байсан билээ...
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ