surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Т.Бадамжунайгийн хэрэг М.Энхболдыг АТГ-т дуудах нь

Т.Бадамжунайгийн хэрэг М.Энхболдыг АТГ-т дуудах нь

Ерөнхий архитектор асан М.Цэлмэгийн гэрт Авлигатай тэмцэх газар зүгээр нэг нэгжлэг хийгээгүй. Түүнийг Улаанбаатар хотын ерөнхий архитектороор ажиллаж байх үеэс хотын төлөвлөлт алдагдаж, авлигажсан ноцтой асуудлууд гарч ирсэн учраас мөрдөн шалгаж байгаа гэх хар зураг харагдаж байна. Харин түүнийг Т.Бадамжунай илчилсэн байх магадлалтай. Ингэснээр Хотын даргын албыг хашиж байсан М.Энхболд АТГ-ын хаалгыг татах нь ойлгомжтой юм. Учир нь М.Энхболд 1999-2005 онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн албыг хашиж байв. Тэр үед буюу 2000-2004 онд Т.Бадамжунай Хотын Ерөнхий менежер, М.Цэлмэг Улаанбаатар хотын ерөнхий архитекторын зөөлөн суудалд тухалж байсан. Өөрөөр хэлбэл, хотын толгой дээр энэ гурван хүн “зайдалчихаад” дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж явсан гэсэн үг. Яг энэ үеэс улс төрд “Хотын фракц” хүчээ авч, Төрийн ордны хаяа залгаа Хотын захирагчийн алба, Нийслэлийн ЗДТГ гэх авлигын “Вант улс” бий болон газрын наймаа цэцэглэж, хот төлөвлөлт алдагдсан түүхтэй. Тэгэхээр авлига, газрын наймааг өөгшүүлж, хот төлөвлөлт, чанар стандарт гэдэг зүйлүүдийн утгыг алдуулсан “Загалмайлсан эцэг” нь М.Энхболд, Т.Бадамжунай, М.Цэлмэг нар.

                Урсаж байсан голын голдирлыг хааж боож байгаад  барилга байшин барьсны балаг эрт орой гарах  байсан. Тэр нь л болсон. Эцэст нь  авлигын томоохон хэргийн утасны үзүүр хөвөрч, орой нь цухуйгаад олон жил болсон “Мөсөн уул”  буюу  авлигын пирамид  нурах уу, үгүй юу гэдэг дээр ирлээ. Үүнийг зарим хүн “Ирэх сонгуулийн өмнө ингэж  ус, тосоороо ялгарч чадах, эсэхээс эрх баригч намын хувь заяа шийдэгдэнэ” гэж үзэж байна. Аль нь ч байсан ямартай ч  Т.Бадамжунайгаар баримжаалан авлига, албан тушаалын том хэргийг алсаас хумьж, удахгүй түүнээс ч ноцтой асуудлыг дэлгэх эхлэл нь М.Цэлмэгийн гэрт нэгжлэг хийсэн явдал болж таарлаа. М.Цэлмэг бол  2000-2003 онд Улаанбаатар хотын ерөнхий архитекторын албыг хашиж байсан. “Авлига хороолол” л лав түүнтэй холбоотой гэж эх сурвалж мэдээлж байна. Түүнчлэн Их Эзэн Чингис хааны мэндэлсний 840 жил, Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойг тэмдэглэх үндэсний хорооноос зарласан уралдаанд түүний зохиосон Их эзэн Чингис хааны хөшөө, “Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө цогцолбор”-ын зураг төсөл шалгарч байсан. Тэгвэл Их Монгол Улсын 800 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх комиссыг  тухайн үед  М.Энхболд тэргүүлж  байсан гээд энэ хүмүүсийн холбоо, хэлхээ, хамтарсан, нэгдсэн төсөл, ажлыг тоолбол барагдахгүй. Төсөв мөнгийг тооцвол  хэдэн их наядаар тогтож хэлэхгүй эрүү ам зуурч, тархи толгой гашлах аястай болж байна.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1