УИХ-ын гишүүний давуу эрхээ ашиглаж, хувийн бизнесээ цэцэглүүлсэн улс төрчдийн нэг бол Х.Баделхан. Тэрбээр Баян-Өлгий аймагт хийгдэх автозамын бүхий л тендерүүдийг “Жол” компаниараа өрсөлдөгчгүйгээр авдаг баримтаар нотлогдсон ч түүнийг тойрсон ялаанууд хэргийн хүлээдэг гэмтэй. Түүний нэгэн тод жишээ Х.Баделханы “Жол” ХХК-д давуу эрх олгосон Баян-Өлгий аймгийн Засаг даргын орлогчийн хэргийг шүүхэд шилжүүлжээ. Энэ хэргийг гурван сарын өмнө /2023.07.04/ Авлигатай тэмцэх газраас шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлж байв.
Тодруулбал, Баян-Өлгий аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан Ш.Хабыл нь Өлгий сумын дөрөвдүгээр багийн нутаг дэвсгэр буюу Ховд голын эрэг, усан сан бүхий газраас хайрга олборлох талаар мэргэжлийн байгууллагын ямар нэг дүгнэлт гараагүй байхад 2019 оны зургадугаар сарын 28-ны өдөр А/481 дугаартай захирамжийг хууль бусаар гаргаж "Жол" ХХК-д давуу байдал бий болгосон байна. Гэтэл Х.Баделхан нэг тэрбум төгрөгөөс дээш үнийн дүнтэй том тендерүүдийг "түүдэг" эртний тогтсон ёстой нэгэн ажээ. Тухайлбал, 2018-2021 онд нийт 27 тэрбум төгрөгийн тендерт өрсөлдөгчгүйгээр шалгарсан бол 2022 онд 9.7 тэрбум төгрөгийн тендер авсан. Энэ мэт олон арван тендерийг хувьдаа зувчуулсан Х.Баделханыг хэзээ хэрхэн шалгах вэ ???
"ЖОЛ" КОМПАНИЙ ТЕНДЕРТ ШАЛГАРСАН ТҮҮХҮҮД :
Х.БАДЕЛХАНЫ "ЖОЛ" ХХК-НИЙ ТЕНДЕРИЙН ТҮҮХТЭЙ ТАНИЛЦАНА УУ
Түүнчлэн УИХ-ын гишүүн Х.Баделханы охин Б.Арна, Б.Галия нар АНУ болон Англид улсад БЗС-аар суралцжээ. Б.Арна нь АНУ-ын Де Врай их сургуульд 32 мянган ам.доллар, Б.Галия нь Английн Худалдааны сургуульд мөн 32 мянган ам.долларын зээлээр суралцжээ. Тэд одоог хүртэл зээлээ эргэн төлөөгүй.
АЛБАН ТУШААЛАА ЭРХ МЭДЛЭЭ УРВУУЛАН АШИГЛАСАН Х.БАДЕЛХАНЫ ТАЛААРХ ИЛҮҮ НОЦТОЙ БАРИМТЫГ "ДАВСТАЙ ЧИХЭР" БУЛАНГААР НЭХЭН ТАНИЛЦУУЛАХ БОЛНО
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлд анх удаа монгол эмэгтэй багтлаа
Тэрэлж хотелийн одоогийн эзэн нь Ч.Номин сайд биш түүний төрсөн дүү Ч.Батхүү ажээ
Төв аймгийн ИТХ-д АН-аас нэр дэвшиж, ялалт байгуулсан төлөөлөгч хууль зөрчжээ
Энэтхэгийн ерөнхий сайд Путинтэй уулзаж Украинд энх тайван тогтоохыг уриалжээ
Шадар сайдууд: Л.Гантөмөр 312, С.Амарсайхан 412, Т.Доржханд 8 тэрбумыг зарцуулна
О.Батчимэг: Энэ жил 89 байршилд газрын дуудлага худалдаа зохион байгуулаад байна