Улсын үндэсний их баяр наадам Ж.Хатанбаатарын наадам болж, татаасаа өгдөггүй бөхчүүлд халгайтай он жилүүд хөвөрч байсан талаар бөхчүүд, бөх сонирхогчид цуураад эхэллээ. Өчигдөр л ад үзэгдэж байсан М.Бадарч, Э.Оюунболд нарын бөхчүүд үнэнээрээ барилдаж байсан гээд амтай болгон ангалзаж байна. Гэвч хэрэглэсэн үгүй нь тодорхой болоогүй. Болох ч үгүй. Тэд хэрэглээгүй бол хохирогч. Хэрэглэсэн хохь чинь болох зам дээрээ байна. Харин Ж.Хатанбаатарын авлигын ширээнээс их хэмжээний хориотой эм, тариа гарч ирсэн нь үнэнд гүйцэгдэж байгаа зураглал. Өөрөөр хэлбэл Ж.Хатанбаатарын ард допингтой хичнээн бөх, өчнөөн улс төрч, тамирчид, бизнес эрхлэгчид байгаа вэ? АТГ-ын нэгжлэгээр илэрсэн допинг, түүний баримтууд нь өнгөрсөн он жилүүдийн хохирогчийн шархыг нөхөх боломжгүй гэсэн үг. Нэр бүхий бөхчүүл өөрсдөө тэмцэл өрнүүлж чадах эсхээс хувь заяа нь шийдэгдэх эгзэгтэй мөчид тулж ирээд байна. Тэгвэл Ж.Хатанбаатарын авлигын ширээнээс ямар нэрс тодрох вэ? Хэрэглэсэн, одоог хүртэл хэрэглэж байгаа нууц бөхчүүд, тэдний жинхэнэ эзэд, цаашлаад нөлөө бүхий дасгалжуулагч, анагаахын шинжлэх ухааны салбарын нөлөөлөгч нарын нэрс хөврөх зураглал харагдаж байгаа. Тухайлбал Э.Оюунболд, Р.Пүрэвдагва нарын багш Д.Батнямын гэрээс 4 төрлийн 25 ширхэг допингийн бэлдмэл олдсон нь тохиолдлын гэхэд дэндүү тохиолдлын явдал байв. Учир нь одоогоос хэдхэн жилийн өмнө Э.Оюунболд нараас допинг илрэх үест Д.Батнямыг допинг худалдаалдаг гэх яриа бөхчүүл дунд өрнөж байсан. Түүнчлэн улсын баяр наадмын түрүүг нутагтаа авчрахын төлөө УИХ-ын нөлөө бүхий гишүүд допингд оролцдог байсан гэх бор шувуу нисэцгээж байв. Үнэнээс нэг их холгүй эдгээр яриа голгүй биш. Учир нь бөхчүүл цаашлаад бүх тамирчдын эрүүл мэнд, эрх ашгийг хамгаалах ёстой Ж.Хатанбаатар улсын мөнгийг хувьдаа зувчуулахаас эхлээд наадам өнгөлөх бөхчүүдээс татаас авдаг байсан байж болзошгүй баримтууд цугларсан талаар эх сурвалж мэдээлж байна. Хамгийн ноцтой нь бөхчүүл, тэдний хүрээлэл өөрсдөө “ЗАХИАЛАГЧ” байж болзошгүй гэнэ. Тэгэхээр Ж.Хатанбаатарыг хуулийн хүрээнд сайтар шалгахаас гадна одоог хүртэл хэрэглэж байгаа захиалагч бөхчүүдийг ил болгон зарлаж, тэдэнд хариуцлага хүлээлгэх нь зөв. Бусдын боломжийг хулгайлж, цаашлаад бусдын нэр төрд халдсан бөхчүүл, тэдний хань хамсаатнуудыг Ж.Хатанбаатарын сүр дуулиан дор гэмгүй дүрээр үлдээж болохгүй.
Ж.ХАТАНБААТАР Ё.БААТАРБИЛЭГ НАРЫН ХӨЛС НЬ ГУУЖИЖ, ХӨРӨНГӨ НЬ ТӨЛЖИВ
Ерөнхийлөгч асан Н.Энхбаяртай нэг нутаг усных гэдгээс эхлээд “Бурхан багшийн сургааль” номыг хамтран орчуулж, сүм хийд, энергийн төвүүд, элдэв ренбүчи нараар зам мөрөө нэгтгэсэн ах дүүс. МАХН-ыг байгуулахад намынх нь гишүүн байсан тэрбээр Эрүүл мэндийн яамны ТНБД албан тушаалыг хашиж байсан. Төдөлгүй Ё.Баатарбилэг УИХ-ын гишүүнээс БСШУС сайд болох үед Ж.Хатанбаатар зөвлөхөөр нь ажилласан. Энэ үеэс л Үндэсний допинг эсрэг байгууллагад ургийн модоо цэцэглүүлж эхэлжээ. Түүнчлэн тус байгууллагыг арван жил удирдах хугацаандаа хоёр хүүгээсээ гадна хүргэн хүүгээ хүртэл төрийн цалингаар цалинжуулж байсан. Тухайлбал өөрийн хүү Х.Дэлэгийгээ Удирдах зөвлөлд буюу эрх барих этгээдээр бүртгүүлсэн. Нийт арав гаруй ажилтантай үйл ажиллагаа явуулдаг байгууллагын Сургалт, сурталчилгаа, судалгаа, допингийн эсрэг мэдээлэл, урьдчилан сэргийлэлтийн албаны даргаар хүү Х.Занабазар нь ажилладаг. Эл байгууллагаас тэрбээр 500 гаруй мянган төгрөгийн цалин сар бүр авч байна. Үүнээс гадна Гүйцэтгэх захирлаар хүргэн Д.Мөнхболд нь ажиллаж байна.
Хамгийн сонирхолтой нь Допингийн эсрэг үндэсний төвд БСШУС-ын сайд асан, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийн эгч Ёндонпэрэнлэйн Цэрмаа эрх барих этгээдүүдийн жагсаалтад багтдаг. Ё.Цэрмаа ч мөн тус байгууллагаас сар бүр 500 гаруй мянган төгрөгийн цалин авдаг. Сонирхуулахад Допингийн эсрэг тэмдэг гэх тодотголтой энэ байгууллагад улсын төсвөөс жилд хагас тэрбум гаруй төгрөг хуваарилагддаг ажээ. Түүнчлэн Ё.Цэрмаа нь Ж.Хатанбаатарын хүү Х.Дэлэгтэй хамтран Асралт төгөл ХХК-ий хувь эзэмшдэг гэх мэт энэ хоёр гэр бүл тун ойрын холбоотой нь нотлогдож байгаа юм.
ҮНЭНИЙ ЦООРХОЙ НЬ ХУДАЛ
Дэлхийн допингийн эсрэг агентлаг /WADA/-ийн салбар болох Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага /MONADA/-гийн үйл ажиллагаанд БТСУХ-ны нэр бүхий ганц хоёрхон хүн хэдэн жилийн өмнөөс халдсаар иржээ. Тэр нь БТСУХ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга О.Гэрэл, Гадаад харилцаа, мэдээллийн технологийн хэлтсийн дарга Н.Оюунбат нар юм байна. Монголд өнөөдөр допинг тойрсон хэл ам гаарч, түүний буруутнаар Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага тодорсон нь тэдэнтэй холбоотой гэхэд болно. Хамгийн гол нь энэ байдал даамжирсаар, хэрээс хэтэрч, Монгол Улсад ч хор болоод эхэлжээ. Тухайлбал дэлхийн допингийн эсрэг агентлаг руу матаас, гүтгэлгийг удаа дараа явуулж, Үндэсний шигшээ багийн тамирчдын допингийн шинжилгээний төлбөрийг шилжүүлэхгүй байх зэргээр үйл ажиллагааг нь сулруулж, явсаар улсын асуудал болж хувирсан. Жишээ нь, БТСУХ шинжилгээний төлбөрийг хоёр жил гаруй саатуулахад Н.Оюунбат дарга олон улс руу ямар мэдээлэл өгч байснаа өөрөө мэдэж байгаа.
ЖИШЭЭ : ХУУЛЬ ЗӨРЧИЖ, ГАРЫН ҮСЭГ ЗУРСАН АЛБАН БИЧИГ
БТСУХ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга О.Гэрэлийн гарын үсэг бүхий нэг албан бичиг байна. Тэрбээр Төв Азийн бүсийн Допингийн эсрэг байгууллагад 2021 оны арваннэгдүгээр сарын 22-нд 3/774 дугаартай “Тодорхойлолт гаргах тухай” албан бичиг илгээжээ. Тухайн үед БТСУХ-ны дарга байсан Ц.Шаравжамцын оронд гарын үсэг зураад явуулчихсан байгаа юм.
Тус албан бичгийн үр дүнд дараах асуудал үүссэн
Нэгдүгээрт Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаагаас “ДОПИНГ” илэрч, энэ нь Дэлхийн допингийн эсрэг агентлаг, Төв Азийн бүсийн Допингийн эсрэг байгууллагаар нэлээд асуудал болсон байна. Тухайн үед нь БТСУХ, тэр дундаа О.Гэрэл нь О.Гүндэгмаад дараах “тодорхойлолт”-ыг хийж өгсөн. Энэ нь асуудлыг улам хурцатгасан. Учир нь О.Гүндэгмаа энэ бичгийг нь авч Лондон хүртэл явж заргалдаад ялагдсан.
Хоёрдугаарт Дэлхийн допингийн эсрэг агентлагаас Монгол Улсыг “Спортод сэргээш хэрэглэхийн эсрэг олон улсын конвенц”-д нэгдэн орсон үүргээ биелүүлээгүй гэсэн шууд дүгнэлтийг хийхэд хүргэсэн үйлдэл болов. Учир нь УИХ-аас 2007 оны наймдугаар сарын 16-нд ЮНЕСКО-ын 33 дугаар чуулганаас гаргасан энэхүү Конвенцыг соёрхон баталсан байдаг. Эх сурвалжуудын мэдээллээр иймэрхүү агуулга бүхий 4-5 бичиг илгээжээ.
МОНГОЛ УЛСЫН ДАРХАН АВАРГА, УИХ-ЫН ГИШҮҮН, ОЛИМПИЗМ ХАРИУЦСАН САЙД Б.БАТ-ЭРДЭНЭ СПОРТЫН САЛБАРЫГ ЭЗЭНГҮЙДҮҮЛЖ БАЙНА
ЖДҮХС, Хөдөө аж ахуйг дэмжих сан гээд сангийн мөнгөөр гараа угааж бизнесээ цэцэглүүлсэн, нүүрний хулгайд нэр нь тодормогц амаа хамхиж, жудагаа сахисан Монгол улсын дархан аварга хэмээх салшгүй сайхан сэтэртэй Олимпизм хариуцсан сайд Б.Бат-Эрдэнэ хулгар чихэндээ хөвөн чихчихээд өнөөдрийг хүртэл шийдсэн шийдвэр, үр дүнтэй ажилгүй сонгууль хүлээж суугаа нь нууц биш. Дан дээлтэй Засгийн давхар дээлтэй Б.Бат-Эрдэнэ сайд Монгол улсын үндэсний шигшээ багийн бүх тамирчид Парисын олимпод цагаан тугтай оролцож болзошгүй хүнд нөхцөлд орсныг ойлгож ядан сууна уу. Цагтаа Монголын төдийгүй Дэлхийн дэвжээнд нэр суу нь алдаршсан тамирчин байсан тэрбээр сайд болмогцоо хэлээ хамхиж хөлөө хумьж, мэдэхээсээ мэдэхгүй нь их болсон. Уг нь “Допинг”-ийн асуудал ид яригдаж байгаа энэ үед хамгийн ихээр сэтгэлээ чилээж, тамирчдынхаа төлөө зүтгэх ёстой хүний нэг. Гэвч тэр тэгсэнгүй. Харин ч “Аварга дээд сургууль” нь хааны сургууль шиг олигархаж, нүүрс тээврийн нууц компаниуд нь давуу эрх эдэлж, сангийн мөнгөөр туйлж ирсэн нь хачирхалтай.
ТАЙЛБАР : МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХОЛБОО ДАРХАН АВАРГА Б.БАТ-ЭРДЭНИЙГ "ДОПИНГИЙН ЭСРЭГ ТӨВ"-Д НӨЛӨӨЛЖ БАЙНА ГЭЖ ҮЗЭЖ БАЙВ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ