Ногоон автобусны дуулианаар Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар өөрийн хүсэлтээр сайдын албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ илэрхийлсэн. Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дараагийн дарга хэн байх вэ гэдэг нь хотын даргын суудлаас дутуугүй анхаарал татаж байна. Тэгвэл өчигдөр Х.Нямбаатар хотын дарга болж, Б.Дэлгэрсайхан гишүүн түгжрэл хариуцсан сайд болох тохироо хийгдсэн гэгдэж олон нийтэд нохой шуугиулсан. Гэхдээ Ж.Сүхбаатар “ногоон автобус”-ыг оруулж ирсэн гэх Тэнүүн Огоо ХХК-нд эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй тул Засгийн газар түүнд ганц далайлтаар боломж олгож, ажлыг нь Б.Дэлгэрсайханд хариуцуулж өгөхөөр тохиролцжээ. Харин хотын даргын буухианд Х.Нямбаатар яригдсан ч тохироонд хүрээгүй талаар ойрын эх сурвалж мэдээллээ. Тэгвэл дараагийн түгжрэлийн сайдаар Б.Дэлгэрсайхан, хотын даргаар Н.Учрал, О.Бат-найрамдал нар яригдаж байна.
УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан нь 2016 оноос парламентад саатан морилсон. Төдөлгүй 2020 онд оффшорчин гишүүн болох нь нотлогдохын сацуу “Болдтөмөр Ерөө гол" компанийн эзэмшлийн 84 хувь Хятад, 16 хувь их хурлын гишүүн Д /Б.Дэлгэрсайхан/ эзэмшиж байсан ил болсон. Үүгээрээ Б.Дэлгэрсайхан Монголын баялгийг хил давуулан зарж, төрийн нэрээр хувийн бизнесээ цэцэглүүлж байсан тараа таниулав.ШҮҮХИЙН ТОГТООЛТОЙ ЭНД ДАРЖ ТАНИЛЦАНА УУ Түүгээр зогсохгүй 2022 онд “Нүүрсний хулгай” гэх хэрэг дэгдэхэд Б.Дэлгэрсайхан гишүүний нэр цохиж явсан. Тодруулбал УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан 2022 оны гуравдугаар сард Засгийн газраас “Зүүнбаян-Ханги” чиглэлийн 226 км төмөр замыг концессоор авсан. Улмаар өөрийнхөө “Монголиан транс лайн” ХХК, “Монголиан транс ложистик” ХХК-иудаар “Зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх” нөхцөлтэйгөөр Засгийн газартай гэрээ байгуулжээ. Тэрхүү гэрээнд заасан хугацаанд Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замыг УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан эзэмшинэ гэсэн үг. Ингэснээр Монголоос урд хөрш рүү Ханги боомтоор гарах нүүрс, эрдэс баялаг Б.Дэлгэрсайханаар дамжих болсон. Тэгвэл Б.Дэлгэрсайханы эзэмшдэг “Болдтөмөр ерөө гол” ХХК, “Инфинити спейс” ХХК-иудын ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, 2000 ширхэг вагон, 121 ширхэг зүтгүүр, баяжуулах үйлдвэрийн тоног төхөөрөмж зэрэг нь Хятадын Экспорт Импорт банкны 200 сая ам.долларын зээл, Хятадын Хөгжлийн банкны 175 сая ам.долларын зээлийн барьцаанд тавигдсан гэх. Өөр бусад өр зээлийн мэдээллүүд ч бий. Энэ сэжүүрүүдээс “УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан Засгийн газартай концессын гэрээ байгуулж, Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замыг барьжээ. Үүгээр зогсохгүй УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, УИХ-ын гишүүн Ч.Ундрам нарын хамаарал бүхий компани болох "Инфинитиспэйс" ХХК болон "Болд төмөр Ерөө гол", " Өсөх зоос" гэхчилэн компаниуд нь ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр хуучин авсан тусгай зөвшөөрлөө хууль бусаар үргэлжлүүлэн эзэмшиж, үйл ажиллагаа явуулж байгаа. Тэд эдгээр нэр дурдагдсан компаниудаараа улсад зургаан их наядын хохирол учруулжээ.
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ