surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

МАН-ын өмнөө барьж байгаа гурван өөр давс улайссан тогоо руугаа "МАРШ"

МАН-ын өмнөө барьж байгаа гурван өөр давс улайссан тогоо руугаа "МАРШ"

МАН-ын удирдах зөвлөл хуралдаж Х.Нямбаатарыг Нийслэлийн Засаг даргад, Б.Дэлгэрсайханыг Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны даргад, Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдад тус тус томилох саналыг дэмжлээ. Гэвч энэ нь яг томилгоо биш. Өөрөөр хэлбэл эрх баригч нам давуу байдлаа ашиглаж, бүтцээ дархлаажуулж буй үйлдэл. Жинхэнэ томилгоо тус тусдаа өөр өөрийн хуулиар хэрэгжих журамтай. Тухайлбал, Б.Энхбаяр, Б.Дэлгэрсайхан нарыг сайдад томилоход Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ерөнхийлөгчтэй зөвшилцөнө, дараа нь УИХ-д танилцуулна гэсэн үг.  Харин Нийслэлийн Засаг даргаар Х.Нямбаатар томилогдохын НИТХ-аас нэр дэвших шаардлагатай . Ингэхдээ НИТХ-аас олонхын бүлэг нэр оруулж ирдэг журамтай. Их хүссэн газар есөн хоног хоол нойргүй хонож мэдэх зураглалыг Ж.Батбаясгалан тэргүүтэй улстөрчид харж байгаа ч НИТХ-д Х.Нямбаатарыг дэмжих бүхэл бүтэн арми байгаа.  Тэгвэл энэ процессийн дараа Ерөнхий сайд өөрийн бүрэн эрхийн хүрээнд, тав хоногийн дотор бататгана. Тэгэхээр Х.Нямбаатар төвөггүйхэн хотын дарга болох үгүйг НИТХ-ын процесс шийдвэрлэнэ. Х.Нямбаатарыг УИХ-ын гишүүнээс чөлөөлөхөөр Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний дараа Б.Энхбаяр, Б.Дэлгэрсайхан нарыг танилцуулах хоёр үйл явц УИХ-ын чуулганы хуралдааны хүрээнд өрнөнө. УИХ-ын ээлжит бус чуулган зарлах, эсвэл өнөөдөр маргаашын аль нэг ээлжит хуралдаанаар эл асуудлыг эцэслэнэ. Эндээс нэгтгэн дүгнэхэд МАН-ын өмнөө барьдаг гурван ногоон гэрэл төвөггүйхэн улайссан тогоонууд руугаа шидэгдэх нь ээ. 
  Х.НЯМБААТАР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БОЛВОЛ МАН-ын ЗАЛУУС ХУЛГАЙГАА НУУЦЫН ЗЭРЭГЛЭЛД ОРУУЛЖ ХУВЬ ХУВИА ТОРДОХ ЗАМААР СОНГУУЛЬДАА БЭЛДЭНЭ   
Цаашлаад ногоон автобусны хэрэг Д.Амарбаясгалангаас холдож, жижиг турьлаахнууд ял авч, хөнгөн торгуулах нигууртай. Торгуулах хүмүүс нь Тэнүүн-Огоо ХХК-ны А.Ганхуяг нарын дөрвөн этгээд. Тэгэхээр тэдний торгуулийн хуудсыг харж шоолсон шигээ  нууц эзэд байж болзошгүй түгжрэлийн сайд асан Ж.Сүхбаатар, ЗТ-ын асан Т.Гансүх, тэдэнд давуу байдал олгосон гэгдэж буй З.Энхболд, Д.Амарбаясгалан нарын арми мэнд мултрах зураглал харагдаж байна. 

Түүнчлэн Авлигал хорооллын асуудалд сүүлийн цэгийг тавьж, бүтэн нойр бэлэглэх биз. Мэдээж ингэхдээ хотын орлогч дарга нарыг сольж, Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нар өөрсдийн цэргээ байршуулж, Н.Учрал сайдын амыг таглах ажлыг ойрын хугацаанд зохион байгуулна. Учир нь МАН, Монгол улсын Засгийн газар хоёр эзэнтэй банхарууд шиг бие биенийгээ агнахаар араа шүдээ ирлэж суугаа зураглал өнгөрсөн дөрвөн өдрийн турш олны нүдэн дээр ил цагаан хүчээ авлаа.  У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нарын нам доторх хуваагдал яаж өрнөж байгааг Б.Энхбаяр, Б.Дэлгэрсайхан нарыг томилох УИХ-ын ээлжит хуралдаанаас харж болно. 
  ИХ САНАЖ ХООСОН ХОНОСОН Г.ЗАНДАНШАТАР, Д.АМАРБАЯСГАЛАН, С.АМАРСАЙХАН НАРЫН ФРАКЦЫГ ӨНӨӨДРИЙН МАН-ын УДИРДАХ ЗӨВЛӨЛ “Б” ХУВИЛБАРАА БОЛГОЖ ТОХУУРХАВ  
Учир нь  хотын даргын буухианд  тэдний ганц ч хүн өрсөлдөөгүй. Өрсөлдөх боломж ч олдоогүй. Уг нь Суман гүний Сүхбаатар, хотын орлогч дарга Сандагсүрэн нарыг дэвшүүлэх саналыг Ерөнхий сайдад тавьсан гэгдэж байгаа ч улс төрийн тохироо нь Л.Оюун-Эрдэний талд бүрэн хэрэгжсэн. Хамгийн ноцтой нь Л.Оюун-Эрдэнэ төрлөөрөө төр хийж, төрөөрөө нохой шуугиулж байж давуу эрхээ тогтоожээ. Тиймээс ч Г.Занданшатар, Д.Амарбаясгалан, С.Амарсайхан нар жинхэнэ эзэн рүүгээ ноцохгүй гэх эвлэрлийн өчигтэй “СҮҮЛИЙН НАМРЫН ЧУУЛГАН”-аа эхлүүлсэн юм. Өөрөөр хэлбэл Д.Сумъяабазарыг явуулах Л.Оюун-Эрдэнийн амбицыг дэмжиж ажилласан гэсэн үг.


 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1