Хотоо луйвардсан, хотын төсвийг зувчуулж ирсэн нэгэн том бүлэглэл шүүрдүүлэхэд ойрхон байна. Ингээд та бүхэнд эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж,төрийн мөнгийг сааж байсан байж болзошгүй Түгжрэлийн сайд асан Ж.Сүхбаатар, Сангийн сайд Б.Жавхлан нарын холбоо хамаарал, тэдний нэр холбогдох хэргийн баримтыг цувралаар танилцуулж байна.
СХЕМ 1 : Ж.СҮХБААТРЫН ҮҮСГЭСЭН ХОТЫН МАФИ
Хотын дарга Д.Сумъяабазар “Тэнүүн-Огоо” компаниас хуучин автобус худалдаж авсан асуудлаас болж огцрох үедээ Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалангаар зуучлуулан анх А.Ганхуяг гэдэг хүнтэй уулзсан гэж санаатай хэлсэн. Тэгвэл Д.Амарбаясгалан үүний тайлбар болгож “ А.Ганхуяг гэдэг хүнтэй уулзаж байгаагүй. Түүнийг Дарханаас гаралтай улстөрчид ивээлдээ байлгадаг” гэж мэлзэв. Хачир дээрээ “Тэнүүн-Огоо”-гийн “но-той ногоон” автобуснаас болж, ёс зүйн хариуцлага хүлээж буй нэрээр санд мэнд ажлаа хүлээлгэн өгсөн нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга асан Ж.Сүхбаатар Дарханы гаралтай улс төрч нь байв. Мөн төрийн худалдан авалтын хамгийн гол албан тушаалтан Сангийн сайд Б.Жавхлан Дарханаас сонгогдсон гэх мэт А.Ганхуягийг тойрсон улс төрийн таавар өрнөж байгаа. Тэрбээр “ногоон” автобусны санхүүжилтэд 60 тэрбум төгрөг авсан гэх хэрэгт нэр холбогдон шалгагдаж байна. Тэр мөнгийг Солонгос брэндийн нэр барьсан Вьетнам дахь хуурамч үйлдвэрийн данс залгиж орхисон. Тэгвэл “Тэнүүн-Огоо” компани улсын төсвөөс 2009 онд хийсэн нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд 400 хуучин автобус оруулж ирсний 50-ийг нь авсан. Улсыг хохироогоод зогсохгүй ганц ч төгрөг төлөөгүй Тэнүүн Огоогийн эрхээрээ хатсан асуудал өдий олон жилийн дараа дэлгэгдэж байна. Өөрөөр хэлбэл тус компаний нууц ноён ил гарч ирснээр сонгууль угтсан эрх баригчдын аманд өөрөө зоог болов. Өөрөөр хэлбэл Ж.Сүхбаатар түүний хань хамаарал бүхий этгээд болох Сүхбаатарын Даваасүрэн, Пак Жүн хе, Пак Хюн кю нар “Тэнүүн Огоо транс” ХХК хувь эзэмшдэг.
Түгжрэлийн сайд асан Ж.Сүхбаатартай холбогдох өөр нэгэн нарийн сэжим нь Зам тээврийн сайд асан А.Гансүх. Тэд нэг ангийн найзууд. Өдгөө ногоон автобусны дуулианыг тариад байгаа “Тэнүүн Огоо” ХХК-ийг Дэлэгдоржийн Амгаланбаатар, Ачитсайханы Батттүшиг, Бандийн Гонгор, Аюушийн Ганхуяг нар эзэмшиж байгаа. Эндээс Ж.Сүхбаатарын үүсгэсэн мафижсан схем эхэлж байна.
Тодруулбал Дэлэгдоржийн Амгаланбаатар нь ЗТ-ийн сайд асан А.Гансүхийн төрсөн дүү А.Ганболдын Монгол корперейшн ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг. Түүнчлэн З.Энхболдын Интер ХХК-ийн хаяг дээрх Робот хөгжим ТББ-ыг ажиллуулж байна. Сонирхуулахад Ж.Сүхбаатарын хамаарал бүхий Тэнүүн Огоо транс ХХК З.Энхболдын Интер ХХК-ийн байранд байрладаг гээд маш нарийн сэжим тэднийг холбож байна. Түүнчлэн Ачитсайханы Баттүшиг нь З.Энхболдын алдарт “Страто” ХХК-д хувь эзэмшдэг. Ж.Сүхбаатарын нэг талд энэ мэт нөлөө бүхий бизнесмэнүүд, улс төрийн хамаатнууд ажиллаж байсан бол нөгөө талд тун сонирхолтой хүмүүс нэр холбогдож байна.
Түгжрэлийн сайд Ж.Сүхбаатар, хотын дарга Д.Сумъяабазар нарыг суудлаас нь ховхолсон “ногоон” автобусны хэргээр шалгагдаж буй С.Жавхлантбаатар 2022 оноос Нийслэлийн нийтийн тээврийн газрыг удирдах болов. Түүнээс хойш “Тэнүүн-Огоо” компанийн луйврын автобусны хэргүүд ил болж, С.Жавхлантбаатар өөрийгөө хутгалан амиа хорлохыг завдсан. С.Жавлантбаатар нь Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн тасгийг олон жил удирдсан, хурандаа цолтой нэгэн. Тэтгэвэрт гараад байсан түүнийг Д.Сумъяабазар нийтийн тээврийн газрын даргаар томилсон. А.Ганхуяг нийтийн тээврийн дарга асан Д.Отгонбаатарыг ашиг сонирхлын зөрчилдөөнөөс болж, зодож дарамталдаг байсан гэдгийг тухайн үеийн ойрын эх сурвалж мэдээллээ. Тодруулбал Д.Отгонбаатар 2017 онд ажлын байрандаа зодуулж, 3 сар эмнэлэгт хэвтсэн. Харин А.Ганхуяг уснаас хуурай гарсан төдийгүй нийтийн тээврийн салбарт үргэлжлүүлэн буухиалсан. Энэ явдлаас төд удалгүй Д.Отгонбаатар ажлаа өгч, Нийслэлийн нийтийн тээврийн газрын даргаар Ч.Сайханбаяр томилогдов. Тэрбээр 2019-2022 онд хотын нийтийн тээврийн салбарыг удирдахдаа парк шинэчлэлийн хүрээнд шинэ автобуснуудын худалдан авалтын эхлэлийг хийсэн. Өнөөдөр нийслэлчүүд молиго үмхүүлсэн “Улаан” болон “Ногоон” автобусны худалдан авалтын эхлэлийг тавьсан нэгэн. Тэгэхээр “Тэнүүн-Огоо” компани тэр үеэс “Ногоон” автобус нийлүүлэх гэрээ хэлцлийг эхлүүлжээ. Хамгийн сонирхолтой нь өнөөдрийн төрийн босс гэгдэж байгаа сангийн сайд Б.Жавхлантай А.Ганхуяг тун ойрын холбоотой явж ирсэн ноцтой баримтыг “Давстай чихэр” буландаа баримттай танилцуулах болно.
ДАВСТАЙ ЧИХЭР БУЛАНГИЙН ӨМНӨХ ДУГААР " ПЛАСТИК ХОЧИТ Д. НАРАНХҮҮ ГЭЖ ХЭН БЭ"
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлд анх удаа монгол эмэгтэй багтлаа
Тэрэлж хотелийн одоогийн эзэн нь Ч.Номин сайд биш түүний төрсөн дүү Ч.Батхүү ажээ
Төв аймгийн ИТХ-д АН-аас нэр дэвшиж, ялалт байгуулсан төлөөлөгч хууль зөрчжээ
Энэтхэгийн ерөнхий сайд Путинтэй уулзаж Украинд энх тайван тогтоохыг уриалжээ