Чуулганы өчигдрийн хуралдааны үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Т.Бадамжунайгийн гэр бүлээс "Өшөө авна аа" гэдэг мессеж олон хүнд ирсэн. Х.Нямбаатар сайд ч ийм мессеж авсан байх" хэмээн мэдэгдсэн юм. Харин өнөөдөр "Чамаас болж аав минь харвачихлаа. Чи л барьж ирж хориогүй бол ийм зүйл болохгүй байх байсан. Шоронд настай хүнийг хориод амиар нь наадах гоё байна уу. Хэрэв миний аав ингээд үхвэл би чамаас амийг нь нэхнэ. Бадамжунайн Гаваа" гэсэн мессеж ил болсон юм.
Бадамжунайн охин Гаваагийн хувьд сүүлийн буюу 2021 онд Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн ТУЗ-д ажиллаж байсан. Үүнээс өмнө буюу 2017 онд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар хэлтсийн даргаар ажиллаж байжээ. Хэлтсийн даргаар ажиллаж байхдаа АТГ-т хөрөнгө орлогоо мэдүүлэхдээ жилийн 100 гаруй сая төгрөгийн орлоготой 1.1 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй, 152 сая төгрөгөөр үнэлэгдэх 500 гаруй малтай, 110 сая төгрөгөөр үнэлэгдэх гурван газартай, 488 сая төгрөгийн хадгаламжтай хэмээн мэдүүлж байжээ. Тэгвэл үүнээс дөрвөн жилийн дараа буюу 2021 онд Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн ТУЗ-д ажиллаж байхдаа үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ 2.5 сая төгрөгт хүрсэнийг ХОМ-тээ мэдүүлжээ. Мөн жилдээ 600 гаруй сая төгрөг олдог, Говьтугалга ХХК, Универсал говь майнинг ХХК, Мянганжигүүр ХХК, Ёда инвестмент ХХК, Нео Арчизо ХХК, Эм эм эф си ХХК, Монгол дарь инвестмент ХХК, Хай тек бойлер ХХК, Талийн хүдэр ХХК, Монгол дарь Жоки ХХК, Авшиг-одсэр ББСБ ХХК, Смартчойсе транс ХХК, Женерал-ассете ХХК-иудаас хувь эзэмшдэг хэмээн мэдүүлжээ. Түүний дээрх 10 компаниудын ихэнхийнх нь удирдлагаар Энхсайханы Жаргалсайхан гэх хүн ажиллаж байна. Энхсайханы Жаргалсайхан нь Т.Бадамжунайн хүргэн юм. Э.Жаргалсайханы хувьд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үндэслэлээр ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангийн хаалга татаж байсан нэгэн. Тухайн үед 48 цаг саатуулагдсан байдаг.
Говьтугалга компани нь 2009 онд байгуулагдсан 4 хувьцаа эзэмшигтэй, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна.
Универсал говь майнинг компани 2015 байгуулагдсан Уул уурхайн тоног төхөөрөмж гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.
Мянганжигүүр компани нь гадаадын хөрөнгө оруулалттай компани. БНХАУ-ын иргэн Хu Tonghai тус компанийн хувь эзэмшигч.
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ