surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Д.Сумъяабазарыг Эрдэнэс Монгол руу, Х.Нямбаатарыг нийслэл рүү татсан тохироот томилгоо

Д.Сумъяабазарыг Эрдэнэс Монгол руу, Х.Нямбаатарыг нийслэл рүү татсан тохироот томилгоо

Өнгөрсөн долоо хоногт улстөрийн хүрээнд болж өрнөсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэе.
  НОГООН АВТОБУСНЫ ХЭРГЭЭР НОГООН ГЭРЛЭЭР ЗОРЧИГСОД    
Нэг сумаар гурав биш дөрвөн сум. Өөрөөр хэлбэл улстөрийн дөрвөн томоохон суудлын төлөө нарийн тохироо акц явагдсан. 
Өнгөрөгч ням гарагийн /2023.10.01/ шөнө 00.40 цагт “Тэнүүн Огоо” ХХК-ийн Ж.Эрдэнэбат, А.Ганхуяг, НХААГ-ын хэлтсийн дарга Б.Түмэнжаргал, мэргэжилтэн Ш.Баярсүх нарыг саатуулсан. Тэр дуг нойрондоо дугжирч байх шөнийн цагаар улстөрийн хүрээнд хурган шинэчлэл хийх комби зохиогдож байв. Өөрөөр хэлбэл “Ногоон автобус”-ны асуудал таригч Тэнүүн-Огоогийн нууц эзнээр түгжрэлийн сайд Ж.Сүхбаатар өөрө нэр холбогдсоноор анаж МАН-ын удирдлагууд бүрэн тархидуулах боломж олгосон. Ингээд 10 дугаар сарын хоёрны өдөр одоогийн Засгийн газрын отгон чуулган нээлтээ хийх үеэр Ж.Сүхбаатар,Д.Сумъяабазар нар ажлаа хүлээлгэж өгөх нь ойлгомжтой гэдгийг спикер санаатайгаар ам алдсан. Улмаар тэр өдөр МАН-ын бүлгийн хуралдаанаар Д.Сумъяабазар, Ж.Сүхбаатар нар ажлаа хүлээлгэн өгсөн. 
  Д.СУМЪЯАБАЗАР, Л.ОЮУН-ЭРДЭНЭ НАРЫН ТОХИРОО   
МАН-ын бүлгийн хурлын дараа улстөрийн байдал савлаж Ж.Сүхбаатар сайд суудлаасаа огцорч байгаагаа мэдэгдсэн. Тэр улстөрч хүнийхээ хувьд халагдсанаас өөрөө урьтаад өргөдлөө өгөхийг чухалчилсан. Харин Д.Сумъяабазар бүлгийнхээ хурлын дараа “өөрийгөө буруугүй, ногоон автобус надад хамаагүй” гэхчлэн уурлаж, нэлээд үгүй цамнасан өдөр өнгрөв. Гэтэл үдээс хойш 16 цаг 30 минутын үед Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй аминчлан уулзаад 17 цаг 30 минутын үед  МАН-ын бүлгийн хурал үргэлжлүүлэв. Үүгээр Д.Сумъяабазар чөлөөлөгдөнө гэдгээ намын бүлэгтээ илэрхийлсэн юм. Ганцхан цагийн уулзалтын ард Д.Сумъяабазар үг дуугүй ажлаа хүлээлгэн өгөх шийдвэр гаргасан нь цаанаа л нэг эрх ашгийн зөрчилтэй хардлагыг дагуулав.  Гэтэл яг үнэндээ Д.Сумъяабазар хотын даргын суудлаасаа буугаад Эрдэнэс Монгол ХК- руу нүүж байгаа болж таарав. Тэр одоо илүү чимээгүй, илүү тавлагаар халаасаа зузаалж мэдэх юм.
   Л.ОЮУН-ЭРДЭНЭ ХЭНЭЭР ДАРХЛААГАА БАТАЛГААЖУУЛАВ    
10 дугаар сарын хоёрны  20.00 цагт Д.Сумъяабазар мэдээлэл хийхдээ “Ширэн нүүрлэж чадахгүй тул ажлаа өглөө” гэж хэлсэн билээ. Энэ үеэрээ МАН-ын хороогоо өгөхгүй гэдгээ ил цагаанаар зарласан. Харин Нийслэлийн МАН-ын хороогоо хэрхэн хамгаалахаар намын даргатайгаа тохиролцов гэдэг нь өдгөө ч анхаарал татах асуудал. Тэднийг уулзах үеэр Хотын даргаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар очих тохироог хийсэн. Эргэн харахад Д.Сумъяабазартай тун ойрын холбоотой хүн болохыг үгэн цаана утга бүхий илэрхийлж байжээ. Д.Сумъяабазарын хэлснээр нийслэл Улаанбаатар хот шинэ ирж буй Х.Нямбаатар даргын хувьд хайруулын таваг байх уу? 
   Д.АМАРБАЯСГАЛАНГ ЭЗГҮЙЧИЛСЭН ХААНЧЛАЛ   
2023.10.02-нд улс төрийн хүрээнд суудлын төлөөх буухиа өрнөж байхад МАН-ын генсек Д.Амарбаясгалан эзгүй байлаа.Өөрөөр хэлбэл эзгүйд нь МАН-ын бүлэг толгой мэдэн томилгоо хийгээд Д.Амарбаясгаланд шахалт үзүүлэхээр отог бэлдсэн байв. Эл буухианы үеэр МАН нам хоёр биш гурав хуваагдсаныг анзаарав. У.Хүрэлсүхийн, Л.Оюун-Эрдэнийн, Д.Амарбаясгалангийн гэх мэт. МАН-ын хороог булаацалдсан, цаашлаад хотын даргын суудлын төлөөх өрсөлдөөнд Д.Сумъяабазар,Д.Амарбаясгалан нар хэн хэн нь амбицтай хандаж байв. Ингэхдээ генсек Д.Амарбаясгалан хотын даргаас Д.Сумъябазарыг ховхлох санааг анх найман сард санал болгосон. Түүнчлэн тэрбээр Хот доторх эрх мэдлээ сэргээхийн тулд Нийслэлийн МАН-ын хороог авах, хотын даргаар С.Амарсайхан, Суман гүний Сүхбаатар нарын нэгийг томилуулахаар зэхэж байжээ. Улмаар Д.Сумъяабазар гадны хэвлэлээр хариуг нь барьсан гэх. Удаа дараагийн уулзалт, ятгалга, сануулгын ард Д.Амарбаясгалан ухралт хийж, Л.Оюун-Эрдэнэ давшилт хийв. Ингээд хотын даргаар Х.Нямбаатарыг очиж байгааг өөрийн амаар зарласан.
   ЭНЭ ОНЫ ЖҮЖГИЙН ГОЛ ДҮРЭЭР СОНГОГДСОН ГУРАВ    
МАН дотроо хэрүүл тэмцэл багатай уг шинэчлэлийн ард ХЗДХ-ийн сайдаар ХЗБХ-ны дарга Б.Энхбаяр, Хот хариуцсан сайдаар УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан очиж, танаргаа өргөв. Харин Х.Нямбаатар, Б.Дэлгэрсайхан нар дүрмийн бус, аж ахуйн аргаар ажлыг урагшлуулах, ард нь гарах гэж өөрсдийнхөөрөө арга замаар урагшлуулах нь ойлгомжтой. Одоо НИТХ дээр асуудал бужигнаж, Х.Нямбаатарыг томилох томилгоо ирэх долоо хоногт бужигнана. Б.Энхбаярын орны ХЗБХ-ны даргын суудалд хэн очих вэ?
Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын Э.Батшугар, УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан нар хүчтэй яригдаж байгаа.


 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1