Сэжигтэн Г.Гантулга нь хамгийн сүүлд 2014 онд танхайрах, хулгайлах, дээрэмдэх гэмт хэрэг үйлдэх, зургаан жилийн хорих ял сонссон байдаг. Харамсалтай нь, түүнийг засран хүмүүжсэн гэх шалтгаанаар 2016 онд суллажээ. Тодруулбал, 2016 онд 1324 хоригдол сулласны нэг Г.Гантулга аж. Суллагдсан 1324 хүний 997 нь хугацаанаасаа өмнө суллагджээ. Одоогоор тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн үзүүлсэн өршөөл, прокурор, хорих ангийн даргын магадлангаар суллагдсан эсэх нь тодорхой байна. Мөн Г.Гантулгатай хамт тухай онд 415 дугаар хорих ангиас 41 хүн суллагджээ.
Ингээд "сэжигтэн Г.Гантулгыг сулласан шийдвэр"-ийг Өрөг.мн баримттайгаар ил болгон зарласныг хүргэж байна
Сэжигтэн Г.Гантулга нь 1995 онд хулгайлах гэмт хэргээр 6 сар, 1998 онд насанд хүрээгүй хүнийг хүчиндэх, хулгай, дээрмийн гэмт хэргээр 12 жил, 1999 онд хулгайлах, оргох гэмт хэргээр 14 жил 3 сар 14 хоног, 2009 онд оргох хэргээр 6 жил 1 сар, 2014 онд дээрэмдэх хэргээр 6 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан. Өөрөөр хэлбэл 4 удаа гэмт хэрэг үйлдэж, 2 удаа шоронгоос оргон зайлж байжээ. Хачирхалтай нь 2016 оны 09-р сарын 02-нд Төв аймгийн Баян сум дахь Хорих 415-р ангийн даргын хүсэлт, нийгмийн ажилтаны тодорхойлолт, прокурорын дүгнэлт, шүүгчийн захирамжаар хугацаанаасаа өмнө суллагдаж, 1 жил 29 хоног тэнсэн харгалзах ял эдэлжээ. Олон удаагийн гэмт үйлдэлтэй түүнийг шоронгийн дарга сайн хүмүүжиж байна хэмээгээд 6 сарын ялаар шагнаж байсан ба зургаан удаа хугацаанаас нь өмнө суллуулах өргөдлийг прокурорт гаргаж, прокурор 7 дахь өргөдлийг хүлээн авч, шүүх рүү шилжүүлж, шүүгч Ю.Энхмаа суллах шийдвэр гаргаж байсан байна.
Дээрхи баримтаас харахад Г.Гантулга нь "Давтан хэргээр" ял авах нь ойлгомжтой. Харин зайлшгүй шалгаж, асуулт дагуулж буй нэг л асуудалд холбогдох байгууллагууд хариулт өгөх нэн шаардлагатай юм. Учир нь Г.Гантулгын Дорноговь аймагт үйлдсэн дээрх хэрэгтэй ижил төстэй хэрэг 2017 оны арваннэгдүгээр хоёрны өдөр тус аймгийн тус сумд гарч байсан. Энэ үед Г.Гантулга Ц.Элбэгдоржийн өршөөлөөр шоронгоос суллагдчихсан бидний дунд алхаж явсан үетэй яв цав таарч байх юм. Эндээс гэмт хэрэгтнүүд нэг технологоор хэрэг үйлддэг болсон уу? Мөн 2017 оны хэрэг Г.Гантулгад сэдэл болсон уу? Эсвэл Г.Гантулга 2017 онд алга болоод одоог хүртэл олдоогүй "С" гэх охины хэрэгт холбоотой юу? Холбоотой бол ам ташсан хэрээ арван гурав эргэнэ гэгч болсон юм биш биз гэх хардлагыг дагуулж байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ