“Нүүрсний хулгай" гэх хэргийн сонсгол, 2024 оны буюу сонгуулийн өмнөх жилийн Улсын нэгдсэн төсвийн төслийг хэлэлцэх гээд энэ намрын чуулганаар хөндөгдөх асуудлууд олон байна. Үүнээс хамгийн ихээр сонирхол татаж мэдэх нэг асуудал бол ураны хайгуулд 310 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулсан Монгол-Чехийн хамтарсан “Гурвансайхан” компанийн Чехийн хөрөнгө оруулагчид олон улсын Арбитрын шүүхэд хандахад бэлэн болжээ. Уг компанийн хэрэг Засгийн газар биш шүүхийн шийдвэртэй холбоотой асуудлаар Арбитр дээр очвол Монгол Улсын Засгийн газар хариуцагчаар татагдана гэсэн үг. Өөрөөр хэлбэл манай орны нэр төр энд хамгийн эхэнд хөндөгдөх болно.
Гадаад хөрөнгө оруулагчдаа тонодог хөөдөг гээд Монголчуудын хувьд томоохон асуудлыг дэгдээж, улсын хөгжлийг ухрааж мэдэх юм. Тодруулбал Өнгөрсөн долдугаар сард Чехийн “Ураниум индастри” компанийн ТУЗ-ийн гишүүн Г.Номуун хэвлэлийн хурал хийсэн. Тэр үеэрээ “Энэ салбартаа дэлхийд тэргүүлэгчдийн нэг болох БНКазакстан улсын “Казатомпром” компанитай хамтран энэ төсөлд оролцож, хайгуул, судалгааны ажлыг эрчимжүүлж, улмаар үйлдвэрлэл, олборлолтын шатанд хүрч ирээд байсан. Гэтэл “Их бага баян шарга” нэртэй байгууллагаас манай компанийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг олгосноос хойш 5 жилийн дараа шүүхэд хандсан бөгөөд Монгол Улсын шүүхээс төрийн байгууллагын лиценз бичилтийн техникийн шинжтэй алдааны улмаас лицензийг хүчингүй болгох шийдвэрийг гаргаж, БНЧех Улсын хөрөнгө оруулагчдын оруулсан хөрөнгө оруулалтыг үнэгүйдүүлж, үгүй хийсэн. Шүүх байгууллагын зүгээс хуульд заасан нөхцөл шаардлагыг бүрэн хангасан, хууль ёсны тусгай зөвшөөрөл гэж итгүүлж бидэнд төрөөс олгосон тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохдоо, хариуцагч төрийн байгууллагын төлөөллийг төдийгүй олон сая долларын хөрөнгөө оруулсан, тусгай зөвшөөрлөө хууль ёсоор эзэмшиж байгаа манай компанийн төлөөллийг ч шүүх хуралдаанд оролцуулалгүйгээр хэлэлцэж, тэр ч бүү хэл чухал ач холбогдолтой нотлох баримтуудыг авч хэлэлцэхгүй, зарим баримтыг цагаан дээр хараар бичсэнээс нь бүр эсрэгээр үнэлж, дүгнэсэн явдлыг бид үнэхээр яаж ч хичээгээд ойлгож чадахгүй байна” гэж мэдээлж байв.
Хууль бус зөвшөөрөл олгодог, хууль хүчний байгууллага, нөлөө бүхий эрхмүүдтэйгээ хамсан тонож, гадаад хөрөнгө оруулагчдыг асуудалд оруулдаг хариуцлагагүй цагаан захтнуудаас болж Монгол улсын Засгийн газар энэ намар арбитрийн шүүхэд дуудагдах нь цаг хугацааны асуудал болоод байна. Энэ асуудлыг тоох ч үгүй, анзаарах ч үгүй сонгуульдаа зэхэж, шоундаа бэлдэж байгаа явдал нь төрийн эрх баригчид, хариуцлагаа ухамсарлах ёстой нөлөө бүхий эрхмүүд татвар төлөгчдийн мөнгөөр төлж сурсан зангаараа ширлэхээр шийдсэнийх болов уу? Түүнчлэн хөрөнгө оруулагчдыг уриалан дуудаж, эрхийг нь хамгаална хэмээн зарласан өнгөрсөн хэдэн жилийн хөдөлмөрийг үгүй хийх гэж байна. Энэ явдал нь амандаа орсон шар тосыг хэлээрээ түлхэж буйтай агаар нэгэн юм.
ХАМГИЙН НОЦТОЙ НЬ “ИХ БАГА БАЯН ШАРГА” ТББ “ГУРВАНСАЙХАН” ХХК-ний УРАНЫ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХУУЛЬ ЗӨРЧСӨН ХЭМЭЭН БУРУУШААЖ ХҮЧИНГҮЙ БОЛГУУЛСАН
Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Гурвансайхан компанийн Сүхбаатар аймгийн Түшинширээ, Уулбаян сумдын нутагт эзэмшиж байсан MV-20634 тоот ураны тусгай зөвшөөрлийг 2020 оны 11 дүгээр сард хүчингүй болгожээ. Хоёр сумын нутаг дамнан оршдог Өлзийт нэртэй уг талбайд 2016 оны долдугаар сарын 22 -ны өдрийн 512 дугаар шийдвэрээр уран ашиглах MV-20634 тоот тусгай зөвшөөрөл олгосон байдаг. Монгол Улсын Дээд Шүүхийн Хяналтын Шатны Захиргааны хэргийн шүүх, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, Нийслэлийн Захиргааны хэргийн Анхан Шатны Шүүхийн шийдвэрүүд бүгд Гурвансайхан компанид олгосон ураны зөвшөөрөл хууль зөрчсөн гэдгийг тогтоосон. Тэгвэл удаа дараагийн шүүхийн шийдвэрүүд өөрөө өнөөдөр Арбитрын шүүх дээр хууль зөрчсөн үйлдэл болж очих нь. Өөрөөр хэлбэл “Их бага баян шарга” ТББ-ийн эзэн шат шатны шүүхийн шийдвэрийг хууль бусаар өөртөө эрхшээж, өдгөө Монгол улсын Засгийн газрыг хөлдөө чирэхээр болж байгаа гэсэн үг.
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлд анх удаа монгол эмэгтэй багтлаа
Тэрэлж хотелийн одоогийн эзэн нь Ч.Номин сайд биш түүний төрсөн дүү Ч.Батхүү ажээ
Төв аймгийн ИТХ-д АН-аас нэр дэвшиж, ялалт байгуулсан төлөөлөгч хууль зөрчжээ
Энэтхэгийн ерөнхий сайд Путинтэй уулзаж Украинд энх тайван тогтоохыг уриалжээ
Шадар сайдууд: Л.Гантөмөр 312, С.Амарсайхан 412, Т.Доржханд 8 тэрбумыг зарцуулна
О.Батчимэг: Энэ жил 89 байршилд газрын дуудлага худалдаа зохион байгуулаад байна