surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

ТАНИЛЫН МААНЬ ТАНИЛЫН ТАНИЛ

ТАНИЛЫН МААНЬ ТАНИЛЫН ТАНИЛ

Нийтийн тээврийн парк шинэчлэлтийн асуудалд "хулгай" орсон. ТАНИЛ ХУЛГАЙ . Машин үйлдвэрлэгчид ажиллах хүч, бусад өртөгийг бодолцон өөр улсад машинаа угсрах нь энгийн үзэгдэл байж болно. Гол нь монголчуудын тэн хагас нь түгжирч буй нийслэлийн нийтийн тээврийн асуудлыг шийдэхдээ худалдан авалтыг нь нууцад оруулсан явдал. Цаг алдахгүй, түргэн шуурхай шийдвэрлэхийн тулд" гэх тайлбартайгаар эрх мэдэлтнүүд хулгайгаа далдалдаг.
Хотын дарга “318 тэрбум төгрөг бол нийслэл биш, улсын төсөвт суусан мөнгө. Эрх шилжин орж ирж, нийтийн тээврийн парк шинэчлэлийг яаралтай зохион байгуулах үүрэг өгсөн. Энэ дагуу хуулийн багийнхан ажиллаж, төрийн нууцад оруулбал хугацаа хожих юм байна гэдэг санал оруулснаар ийм шийдэл гаргасан. Бид хууль зөрчөөгүй, хуулийн дагуу ажиллаж, автобуснуудыг хурдан оруулж ирэх шийдлийг сонгосон” гэж уламжлалаа даган хариулжээ. ТАНИЛ ХАРИУЛТ.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, бүтээгдэхүүн худалдан авах тухай хуулийн 34.1.5-д нь юу гэж заасан бэ гэвэл "гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас нээлттэй буюу  хязгаарлагдмал тендер шалгаруулалтын журмын дагуу тендер хүлээн авах доод хугацааг мөрдөх боломжгүй бол…" гэрээ шууд байгуулах аргыг хэрэглэж болно гэж заажээ. Одоо ч хэрэгжиж буй энэ хуулийн "давагдашгүй хүчин зүйл" гэдгийг тайлбарлаагүй бөгөөд бусад хуульд давагдашгүй хүчин зүйлд үер, ган, зуд, аюултай цасан болон шороон шуурга, газар хөдлөлт зэрэг байгалийн онц хохиролтой үзэгдлийг хэлдэг аж. Хотын дарга үерт живсэн, өмч хөрөнгөө сүйтгүүлсэн айль өрхөд энэ хуулиар туслаагүй хэр нь нийтийн тээврийг нь худалдан авахдаа ашиглажээ. 2020 оноос эхлэн хэрэгжсэн Цар тахлын гэгддэг хуулиар төрийн бүхий л алба тендергүйгээр шууд худалдан авалт хийж амташсан тэд хуулийн үйлчлэл нь байхгүй болоод ирэхээр улсын нууцад оруулах байдлаар гэрэл цохиулахгүй гэмээ нуудаг ТАНИЛ ХУЛГАЙ. 
  ХУУЛИАР НУУЦАЛСАН ХУЛГАЙН МЕХАНИЗМ ӨМНӨХӨӨСӨӨ ИЛҮҮ ТӨГӨЛДӨРЖИЖ БАЙГАА   
Түүх сөхвөл Шинэ төмөр зам төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах стратегийн зөвлөхөөр  "McKinsey & Company"-ийг  тодруулж, зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулахдаа "Либерти Партнерс", "Пиллсбүри" болон "БиЭнПи Парибас" компаниудыг нэмж оруулжээ. Энэхүү ТЭЗҮ гээд буй төсөөлөл нь 74-хөн хуудас зохиол.  МТЗ ТӨХК Энэхүү төсөөллийг хийлгэснээрээ банкнаас зээл авч нийтдээ 6,5 орчим сая доллар төлсөн. Ингээд тооцохоор ТЭЗҮ-ийн нэг хуудсыг 87 орчим мянган долларын үнэтэйгээр хийлгэсэн гэсэн үг. ТАНИЛ БАЙГАА БИЗ!!!  Хамгийн тоглоомтой нь, тэрхүү нууцад хамруулсан ТЭЗҮ гэгчид "Хэдийгээр зөвлөх баг нь эдгээр мэдээллийг үнэн бодитой гэж үзэж  буй боловч эдгээр мэдээлэл нь бодит байдалтай бүрэн дүүрэн нийцэж байгаа эсэхэд баталгаа өгөх боломжгүй болохыг анхаарна уу. Түүнчлэн энэхүү тайланд тусгагдсан санал зөвлөмжүүд нь зарим нэгэн таамаглал, тооцоолол дээр суурилсан болно" гэж байдаг. ТАНИЛ УТГА БАЙГАА БИЗ!!!
ОЙРЫН ТҮҮХЭЭС СӨХВӨЛ Х.БАТТУЛГА оффтейк гэрээгээр нүүрс тонож байсан нь түүнийг суудлаасаа ховхорсны дараа ил болсон.  Харин Д.Сумъяабазар, У.Хүрэлсүх, Г.Занданшатар, Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан хүртэл оффтэйк гэрээгээр булайгаа нуучихаад таахалзаж байгаа. ТАНИЛ ШИЙДВЭР ШҮҮ!!!
  ХУЛГАЙГ НЬ ХУУЛИАР НУУЛГААД  МОНГОЛЧУУД ЮУ ХОЖИВ – 1    
Монгол мухар төмөр замтай болсон. Нарийн царигаар төмөр зам барих бодлогыг Үндсэн хуулийн Цэцэд өгсөн хүн нь "Тавантолгойн төмөр зам" ТӨХК-ийн захирал Н.Удаанжаргал. Өнөөдөр түүнийг буруутгаж байгаа. Мэдээж зугтсан учраас, хачирлавал ирэхгүй учраас бүгд түүн рүү бухлаа бултуулж байна. Ингэж хэлэхийн учир нь  Цэцийн дунд суудлын хуралдааныг шууд хүлээгээд авчихсан гэмтнүүд одоогийн ч парламентад мэнд мэдээд инээж яваа.  Тодруулбал Ерөнхий сайд байсан хүн Ерөнхийлөгч, ЗГХЭГ-ын дарга байсан нь Ерөнхий сайд болчихсон. Тиймээс оффтейк гэрээнүүд ил болсон, улайм цайм Монголд ашиггүй бүтээн байгуулалт, тендер, төсвийн мөнгө шамшигдуулсан нь ил болоод байхад хэнтэй ч хариуцлага тооцохгүй байгаа шалтгаан нь өөрсдөө хутгалдчихсан. ТАНИЛ ХҮМҮҮСИЙН ТАНИЛ САНАА. 
Б.Ганхуягийн хэлдгээр МАН-ын 220 мянган гишүүн биш гэхэд нүүрсний хэрэгт өнөөгийн эрх баригчид их, багаар бүгд холбогдсон нь үнэн. Б.Ганхуяг цэвэр ариундаа бус тэрхүү хулгайг нь хамгийн сайн мэдэж, нэрсийн жагсаалт гаргаж чадах болохоороо л шантаажлан сануулаад байгаа юм. БАС Л НЭГ ТАНИЛ АРГА.
ШУДАРГА ЁСНЫ ТЭМЦЭЛ ГЭЖ АВГАЙЛЖ БАЙГАА БОЛ ТӨСВИЙН ЗАРЦУУЛАЛТАА ХУУЛИАР НУУХ ШААРДЛАГА БАЙГАА ЮУ?

Үргэлжлэл бий...
 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1