Д.Амарбаясгалан 2023.09.24-29-ний өдрүүдэд Холбооны Бүгд Найрамдах Герман улсад ажилласан. Түүнтэй хамт УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн Н.Энхболд, АН-ын дарга Лу.Гантөмөр, Тэргүүн дэд дарга С.Баярцогт, ХҮН намын дарга Т.Доржханд нараас гадна Ерөнхий сайд асан С.Баяр явсан байв. Ингэхдээ Д.Амарбаясгалан түрүүлж Германд очсон бөгөөд араас нь УИХ-д суудалтай улс төрийн намуудын төлөөлөл очсон гэдгийг эрх баригч намын хэвлэлээс хэлж байгаа юм.
Герман улсыг зорих болсон шалтгаан нь 2024 оны УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнд 126 гишүүнтэй парламент үйл ажиллагаагаа явуулахтай холбоотой гэнэ. Парламентын өдөр тутмын үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалт болон хуралдааны дэгийг боловсруулахад парламентын соёл өндөр хөгжсөн улс орнуудын туршлагыг судалж, олон улсын жишигт нийцүүлэх шаардлагатай хэмээгээд туршлага судлахаар мордсон гэх. Харин Д.Амарбаясгаланг тус улсад ажиллах үеэр Германы Newsdirect.com сайтад “Д.Амарбаясгалангийн авлигын хэрэг Монгол Улсыг тогтворгүй болгож байна” гэх гарчигтай нийтлэл цацагдан эрх баригч намын генсэкийг ихэд бухимдуулсан харагддаг. Нийтлэлд Д.Амарбаясгаланг улстөрийн сайн стратегич гэж тодотгохдоо ЖДҮ-ийн сангаас зээл аваад уснаас хуурай гарч чадсан зэргээр тайлбарласан байх жишээтэй. Мөн МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагд болон Д.Амарбаясгалан нарын хамаарал, тэдэнд холбогдох хуулийн этгээд, нүүрсний хэрэгт хэрхэн хутгалдсан талаар бичиж. Харин эрх баригч намынхны хувьд үүнийг генсэкийн гэнэдүүлэх тактик хэмээн харсан байх агаад нийтлэлийн захиалагч нь мэдэгдэлд дурьдагдсан нөхөд биш, эсрэгээрээ Д.Сумъяабазар болон түүний хэвлэл, пиар хариуцагчид байх өндөр магадлалтайг хэлж байна. Учир нь нийслэлийн намын хороог авах акцыг С.Амарсайханы зүгээс удаа дараа хийсэн гэх бөгөөд үүнд эгдүүцсэн Д.Сумъяабазар гадны хэвлэлээр дамжуулан Д.Амарбаясгаланд хариуг нь өгсөн. Түүгээр зогсохгүй үүнийг ойлгосон Д.Амарбаясгалан Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга бус МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хувиар мэдэгдэл гаргасан, энэ таамаг зөв бол тэрбээр тун удахгүй жинтэй хариу барина хэмээн улстөр сонирхогчид дүгнэж байв. Үнэхээр ч энэ явдлаас ердөө хоёр хоногийн дараа ногоон автобусны дуулиан дэгдэв.
Намрын их ажлын өдрүүд, чуулганы нээлтийн өмнөх долоо хоногийн сүүлтэй давхцан ХҮН-аас мэдэгдэл хийж, ногоон автобусны тендер хуудуутай байгааг илчилсэн нь цаг хугацааны хувьд санаандгүй гэж харахад гоомойдохоор байгаа юм. ХҮН-ын дарга Т.Доржханд энэ өдрүүдэд Д.Амарбаясгалантай хамт Герман улсад ажиллаж байсан нь санаандгүй тохиолдол биш юм. Ногоон автобусны дуулиан хүчээ авч, чуулганы нээлт болсон даваа гарагийн өглөө Ж.Сүхбаатар учиргүй гэмшсэн царайгаар чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан нь Д.Сумъяабазарын тоглолт болов. Ерөнхий сайдын зүгээс Д.Амарбаясгалангийн эзгүйд Ж.Сүхбаатарыг чөлөөлөөд, Д.Сумъяабазарыг авч үлдэхээр бэлтгэл ажлыг хангасан байсан ч асуудал нэгэнт хальж хоёуланг нь явуулахаас өөр шийдэлгүй болсон гэх. Гэвч уг тохиролцооны үр дүнд Д.Сумъяабазар Эрдэнэс Монголын арслан болохоор бэлтгэлээ базааж байна. Тэгэхээр Д.Сумъяабазар ажлаа өгөх мэдэгдлийнхээ хажуугаар Д.Амарбаясгалангийн нэрийг хоёронтоо дурьдсан нь унахдаа хий дэмий шороо самардсан явдал биш бололтой. Тэр 2020 оны сонгуулиар Д.Амарбаясгалангийн дэмжлэгийг авч байгаагүй шүү хэмээн хэлсэн нь ногоон автобусны ард улстөрийн зодоон явж буйг хачирлаад авсан. Харин үүнийх нь хариуд Хууль зүй дотоод хэргийн яамнаас Х.Нямбаатарыг холдуулахаар Д.Амарбаясгалан санаа уралдуулаад амжилт олов. МАН-ын энэ цагийн хоёр арслан арсалдаж, Л.Оюун-Эрдэнийн сэтгэл хоёрдож байгаа талаар ойрын эх сурвалж мэдээлж байна. Энэ байдал удааширвал дараагийн Ерөнхий сайдад Г.Занданшатар яригдаж сонгууль угтсан улс төр үргэлжлэх төлөвтэй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ