Уур амьсгалын өөрчлөлт дэлхий дахиныг энергийн эх үүсвэрээ урьд өмнө байгаагүй хурдтайгаар өөрчлөхөд хүргэлээ. Энэхүү шилжилт нь нүүрстөрөгч бага ялгаруулдаг технологи бүтээхэд шаардлагатай ашигт малтмал, металлууд дээр тулгуурлаж буй. Иймд Монгол Улсын зэс, уран, жонш, газрын ховор элемент гэх мэт бусад чухал ашигт малтмалаар арвин нөөц баялаг нь дэлхийн эрчим хүчний шилжилтийн геополитикт чухал байр суурь эзэлнэ.
Монгол Улсын экспортын 90 гаруй хувийг ашигт малтмал бүрдүүлж, төсвийн орлогынх нь дөрөвний нэгээс их хувийг бүрдүүлдэг. Байгалийн баялгаа ашиглан нийгэм, эдийн засгийн урт хугацааны хөгжилд хүрэх боломж бий. Гэсэн хэдий ч зохих шалгалт, хамгаалалт байхгүй бол энэ боломж нь эрсдэлтэй зүйл болж хувирч магадгүй.
Түүх болон эдийн засгийн хувьд Монголтой холбоотой улсууд одоо ашигт малтмалын нөөцийг нь сонирхож эхэллээ. 2023 оны 2-р сард БНСУ Монгол Улстай ховор металлын нийлүүлэлтийн сүлжээ дэх хамтын ажиллагаагаа сайжруулах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан.
Мөн 2023 оны 6-р сард АНУ-ын Засгийн газар Энэтхэг-Номхон далайн бүс нутагт аюулгүй тогтвортой ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг хөгжүүлэх зорилгоор Монголын Засгийн газартай санамж бичигт гарын үсэг зурсан юм.
Харин өнгөрсөн долоо хоногт Франц 1.7 тэрбум ам.доллароор үнэлэгдэх уран олборлох гэрээнд гарын үсэг зурлаа. Ингэснээр Францын Орано компани 2028 оноос эхлэн уран олборлох боломж нээгдсэн. Энэ гэрээ нь Монголыг дэлхийн долоо дахь хамгийн том уран олборлогч болгоно.
Эдгээр чухал гэрээнүүдийн үндэс суурь нь эрчим хүчний шилжилтэд шаардлагатай чухал ашигт малтмалын эх үүсвэртэй болох дэлхийн эрэл хайгуул юм. Украины дайны улмаас ашигт малтмалаар баялаг Африкийн орнуудад тогтворгүй байдал үүссэн.
Мөн дэлхийн ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээ дэх БНХАУ-ын ноёрхол нь Монгол зэрэг тогтвортой улсуудад нөөц баялгаа тактикийн болон үйл ажиллагааны давуу тал болгон ашиглах ирээдүйтэй боломжийг нээж өгөв. Гэхдээ Монголын уул уурхайн салбар дахь өнгөрсөн түүх хэцүүхэн замыг харуулж байна. Оюутолгойн зэсийн уурхай 2030 он гэхэд дэлхийн дөрөв дэх хамгийн том зэсийн олборлогч болно. Гэвч тус уурхай 2010-аад оноос эхлэн нийгэм, институцийн олон асуудалтай тулгарсан юм.
Тус уурхайн эзэмшигч “Rio Tinto” болон Монгол Улсын Засгийн газрын хооронд үүссэн төслийн зардал, санхүүгийн талаарх асуудал олон жилийн турш маргаантай байсны эцэст 2022 онд шийдвэрлэгдсэн. Маргаан, зөрчилдөөнтэй түүх нь Монгол Улсыг ашигт малтмалын найдвартай нийлүүлэгч болох зорилгод нь бэрхшээл учруулж байна. Сүүлийн хорин жилийн турш ашигт малтмал олборлохтой холбоотой эсэргүүцлийн жагсаал улс даяар нь өрнөсөн.
Монголын ард түмэн уул уурхайн эрсдэлийг өөрсдийн амьдралд нь гарсан нийгэм, экологийн хор уршгаас сайн мэднэ. Ийм учраас эрсдэлээс хамгаалах хууль батлахыг шаардаж ирсэн тул гол мөрний бүсэд олборлолт хийх зөвшөөрлийг цуцалж, хайгуулын зөвшөөрлийг мөн буцаажээ.
Өнгөрсөн сард Монголын баруун хэсэгт газрын ховор элемент илрүүлэх хайгуулыг ард иргэдийн эсэргүүцлийн улмаас Засгийн газар нь түр зогсоосон. Уул уурхай байгаль орчин, нийгэмд үзүүлэх нөлөөнд санаа зовсноос үүссэн эсэргүүцлийн жагсаал нийгмийн тойрсон асуудал болж цаашлаад засгийн газрын шийдвэрт нөлөөлсөн байна.
Үүнээс гадна ган, зуд аль хэдий нь хуурай нутагт хур тунадас бага орж байгаа нь Монголын эдийн засаг болон экологийн аюулгүй байдалд заналхийлж байгаа. Монголчууд экологийн эвдрэлд маш болгоомжтой ханддаг.
Газар нутаг нь эмзэг, аливаа өөрчлөлтөд дасан зохицох чадвар сул тул олборлолтын салбар нь цаг уурын өөрчлөлтийн дарамтыг нэмэгдүүлж буй. Ийм учраас малчид эсэргүүцдэг.
Уур амьсгалын өөрчлөлт нь бэлчээрийн мал аж ахуйг боломжгүй болгож байгаа тул малчид уул уурхайн салбараас үр өгөөж хүртэхийн тулд нэгдэж байна. Энэ нь ч зөв зүйл.
Одоогийн байдлаар Монголд төсөл хэрэгжүүлэгчид олон нийтэд мэдээлэх, төслийн үр нөлөөг ил болгохыг хуулиар шаардсан зүйл байдаггүй. Хэдийгээр орон нутгийн хэмжээд гэрээ хэлэлцээ хийх явдалд ахиц дэвшил гарч байгаа ч энэ нь жишиг бус хэдхэн тохиолдол төдий юм.
Ил тод байдал, олон нийтэд мэдээлэх санаачилгууд, тэр дундаа Олборлох үйлдвэрлэлийг ил тод болгох санаачилга (EITI) нэвтрүүлсэн ч эдгээр нь зөвхөн төсөл хэрэгсэний дараах мэдээллийг л өгчээ.Уул уурхайн нөлөөнд өртсөн ард иргэдэд байгаль орчин, нийгмийн хамгааллын арга хэмжээг хэрэгжүүлэхэд тогтвортой, системтэй сайжруулалт хийж байгааг харуулах баримт цөөн.
Өнгөрсөн долоо хоногт Улаанбаатарт болсон “2023 Mining Week” хэлэлцүүлгийн үеэр Монгол Улс ашигт малтмалын хайгуулын ажилд гадаадын хөрөнгө оруулагчдыг төслийн зөвшөөрлийг хурдасгах гэх мэт зохицуулалтаар татахаар оролдож байгаа нь ажиглагдсан.
Олон улсад уул уурхайн төслүүдийг хэрэгжүүлсэн олон жилийн туршлагаас харахад орон нутгийн иргэдтэй бодитойгоор хэлэлцэхгүй бол маргаан, зөрчилдөөн гарах нь гарцаагүй.
Монголын ашигт малтмалын эрэлт өсөж байгаа нь тус улсын засгийн газар өнгөрсөн алдаагаа эргэцүүлэн бодож, орон нутгийн түвшинд зөвшилцөн, гэрээ хэлэлцээ байгуулан, үр өгөөжийг хуваалцах асуудалд үүссэн хууль тогтоомжийн цоорхойг арилгах чухал боломж олгож байна.
Эх сурвалж: Lowy Institute
Дашваанжилын захирал, жолооч хоёрыг яллагдагчаар татлаа
2024.11.14 10:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ