Голын голдиролд баригдсан "Авилга хороолол" гэгдэх "Аqua garden" хотхоны барилгын ажлыг зогсоож, хоёр блокийг нь албадан нураах нийслэлийн Засаг даргын захирамж, барилгын үйл ажиллагааг зогсоож, зөвшөөрлийг нь түдгэлзүүлэх Барилга хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэнгийн шийдвэр гаргасан.
Улмаар "Эм энд Жи" констракшн ХХК нийслэлийн Засаг даргын захирамжийг эсэргүүцэж, Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан юм.
Тэгвэл Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны аравдугаар сарын 20-ны өдрийн 128/ШЗ2023/8536 дугаар захирамжаар “Авлига хороолол”-ыг буулгах Нийслэлийн Засаг даргын захирамжийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн байна. Улмаар одоо хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь давж заалдах гомдол гаргах эрхтэй.
Түүнчлэн Aqua garden хорооллыг нураах шийдвэрийн талаар Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар Лхагва гарагт /2023.10.18/ хийсэн хэвлэлийн хуралын үеэр танилцуулсан. Ингэхдээ “Aqua garden-тай холбоотой асуудалд бид хүлээцтэй хандаж ирсэн. Өнгөрсөн хугацаанд сануулж ажилласан. Харамсалтай нь барилгын ажил гүйцэтгэж байгаа хүмүүс энэ ажлаа зогсоохгүй байна. Эрчим хүчийг нь тасалсан ч өөр эх үүсвэр залгаад ажлаа үргэлжлүүлж байгаа юм билээ. Үүнийг зогсоож, захиргааны шийдвэрийн биелэлтийг хангуулах чиглэлээр тодорхой ажлууд хийнэ. Том барилга учраас хүний амь нас, эрүүл мэнд хохироохгүй үүднээс ажиллана. Өмнөх нийслэлийн Засаг даргын гаргасан дээрх шийдвэрийг бид удахгүй хэрэгжүүлнэ” гэсэн юм.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ