Гадаад харилцааны яамны сайд, цаасан хэвлэлийн магнат гэх Б.Батцэцэг. 2020 оны сонгуулиар Баянхонгор аймагт нэр дэвшиж өвдөг шороодсон ч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэний Засгийн газарт Гадаад харилцааны яамны сайдаар томилогдсон. Тухайлбал Б.Батцэцэг сайдын “Мөнхийн үсэг” групп нийт өнөөдрийг 107 тендерт өрсөлдөж 40 удаагийн ялалт байгуулж Гурван тэрбум Дөрвөн зуун ерэн хоёр сая зуун дөчин долоон мянган 3.490.247.700 төгрөг халаасалжээ. 3.490.247.700
Ялалт байгуулсан 40 удаагийн тендерээс онцолбол:
МУБИС-ийн 2021-2022 оны хичээлийн жилийн төгсөлтийн ромбо, дипломын хавтас нийлүүлэх 60.0 сая төгрөгийн тендер
МУИС-ийн 2021-2022 оны хичээлийн жилийн төгсөлтийн ромбо, диплом нийлүүлэх 124 сая төгрөгийн тендер
Бие даан суралцах ажлын дэвтрийг хэвлэн багш нарт түгээх Боловсролын чанарын шинэчлэл төслийн хүрээнд 278 сая төгрөгийн тендер
Монгол Зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам Хэвлэлийн цаас худалдан авах тендерт 283 сая төгрөг
Өвөрхангай аймгийн түүхт 90 жилийн ойн ном хэвлэлтийн ажил 84.600.000 төгрөгний тендер
Боловсролын чанарын шинэчлэл төслийн хүрээнд Бие даан суралцах ажлын дэвтрийг хэвлэн түгээх 470 сая төгрөгийн тендер
Дундговь аймгийн ОНӨГ – Соёлын биет ба биет бус өвийг хадгалах, сурталчлах арга хэмжээ 70 сая төгрөгийн тендер
Хотын стандарт хяналтын газар – Хотын стандарт хэвлүүлэх ажил 70 сая төгрөгийн тендер
Улсын бүртгэлийн ерөнхий газарт дэвтэр хавтас нийлүүлэх 281 сая төгрөгийн тендерт тус тус ялалт байгуулсан
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн хэвлэлийн компаниуд Улсын бүртгэлийн ерөнхий газартай байсхийгээд нэр холбогддог. Тэгвэл “Монголын үнэт цаас хэвлэл” ХХК нь өнөөдрийг хүртэл 74 тендерт өрсөлдөж 18 тендерт Нэг тэрбум 218 сая 48 мянган төгрөг халаасалсан.
Улсын бүртгэлийн ЕГ-ын маягт, лавлагаа нийлүүлэх 113,875,000 төгрөгийн тендер
улсын бүртгэлийн ерөнхий газрын хавтас нийлүүлэх 189,050,000 ₮ төгрөгийн тендер
Үндэсний дата тав ТҮЦ машины лавлагааны цаас 49 сая төгрөгийн тендер
Авто тээврийн үндэсний төвийн Улс хоорондын зөвшөөрлийн бичиг хэвлүүлэх 36.531.600 төгрөгний тендер
Тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн гэрчилгээ хэвлэх 99.500.000 төгрөгний тендер
МХЕГ- аас олгох хэвлэмэл хуудас, маяг хэвлэх 40 сая төгрөгний тендер
ГЕГ- гаалийн хорио цээрийн хяналтын гэрчилгээ хэвлүүлэх 60 сая төгрөгийн тендер
Б.Батцэцэг сайдын “Аз хур” компани 115 тендерээс 17д нь буюу Нэг тэрбум 215 сая 150 мянга 995 төгрөгийн тендерт ялалт байгуулжээ.
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад тоглоом худалдан авах 200 сая төгрөгийн тендер
Цагдаагийн ерөнхий газрын Алба хаагчдын хэрэгцээнд бичгийн цаас худалдан авах 49,595,000 ₮
Ховд аймгийн ЦГ-ын бичиг хэрэг 15 сая төгрөгийн тендер
Баянхонгор аймгийн орон нутгийн өмчийн газар – Аймгийн ЗДТГ-ын 2021 оны бичиг хэргийн материал нийлүүлэх 42.500.000 төгрөгийн тендер
Төрийн банкны бичиг хэргийн материал нийлүүлэх 729.359.565 төгрөгийн тендер
Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Бичиг хэргийн материал 36 сая төгрөгийн тендер гэх мэт тендерийн шалгаруулалтад дээрх гурван компаниараа нийт 296 удаа оролцож 75 тендерийн 5 тэрбум 482 сая 413 мянган төгрөг авсан байна.
Ахмадын тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг УИХ-ын 2020 оны нэгдүгээр сард баталж, хоёрдугаар сард зургаан сая хүртэлх төгрөгийн тэтгэврийн зээлийг тэглэж байв. Улмаар зээлгүй ахмадуудыг хэрхэх асуудал яригдаж хэл ам болж байсан ба тэдгээр ахмадуудад нэг нэг сая төгрөгийн ваучер олгохоор болж байв.
Гэвч бүхэл зүйлс цахимжсан өнөө цаг үед ваучерийн мөнгийг ахмадуудын данс руу хийж болох байсан ч Б.Батцэцэг сайдын компанид давуу эрх олгож үргүй цаасны зардал гаргаж хэвлэж байлаа. цаасан дээр хэвлэх нь илүү хялбар байсан ч байж мэдэх юм. Гэвч тендерийн “ёондоотой” Б.Батцэцэг сайдын шилдэг санаа бусад хэвлэлийн компаниудаас хавь илүү үнэ өртөгтэйгөөр хэвлэгдсэн. Тодруулбал бусад хэвлэлүүд 30-60 сая төгрөгийн өртөгтэйгээр үнийн санал өгсөн ч Б.Батцэцэг сайдын хувийн компани 592 сая төгрөгөөр хэвлэсэнд гол асуудал байгаа юм. Энэ нь түүнд ялтачгүй түүнд давуу эрх олгосон гэх хардлагыг дагуулдаг. Энэ мэт олон удаагийн давуу эрхээ ашигласан тендер түүсэн нь ч баримтаар нотлогддог.
Түүнчлэн гадаад харилцааны яамны сайд Б.Батцэцэг нь АТГ-т гаргадаг 2021 оны ХОМ-тээ:
Баатар Интернейшнл ХХК,
Эко цаас ХХК,
Монгол 999 Үндэсний нэгдэл ХК,
Эрдэнэс Монгол ХК,
Женко тур ХК,
Баялгийн хувь ХК,
Азхур ХХК,
Экопак монгол ХХК,
Монголын үнэт цаас хэвлэл ХХК,
Мөнхийн үсэг ХХК гэсэн АРВАН компанид хувь эзэмшдэг болохоо мэдүүлсэн байна.
Түүнчлэн Б.Батцэцгийн хамаарал бүхий “Ви Эс Эм” ХХК нь Монгол Улсад тоон гарын үсгийн гэрчилгээ олгох тусгай зөвшөөрөлтэй дөрвөн компанийн нэг ажээ.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн “Аз хур” ХХК, “Монголын үнэт цаас хэвлэл” ХХК, “Мөнхийн үсэг” ХХК-иудыг нь түүний нөхөр буюу Улсын начин Д.Ганбат удирддаг.
Монгол улсын начин Дондовын Ганбат нь УИХ-ын гишүүд, АН, МАН-ын хууччуултай хамт буддын шашны хэд хэдэн Төрийн бус байгууллагад гишүүнчлэлтэй, заримынх нь тэргүүнээр ажилладаг ажээ. Тухайлбал, Д.Ганбат нь “Жавзандамба хутагт төв” ТББ-ын тэргүүнээр ажилладаг. Тус төрийн бус байгууллагын Удирдах зөвлөлд УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг, Хөгжлийн банкны найдваргүй зээлдэгч “Империал гоулд майнинг” ХХК-ийн хуучин эзэн Н.Батмагнай нар багтдаг. Сонирхуулахад, олны хэл аманд өртсөн “Богд зонхова” цогцолборыг төсвийн 32 тэрбум төгрөгөөр барих “хуйвалдаан”-ы цаана “Жавзандамба хутагт төв” ТББ байсан байсан нь нууц биш.
Гадаад харилцааны яамны сайд Б.Батцэцгийн гэр бүлийн хүн Д.Ганбат нь “Монголын бурханы шашинтны нийгэмлэг” ТББ-ын Удирдах зөвлөлд УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг, Ш.Адьшаа нарын хамт багтдаг.
Түүнчлэн Д.Ганбат “Монголын гал голомт цогцолбор төв цэг” ТББ-ын Удирдах зөвлөлд Хотын дарга асан Д.Сумъяабазар, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн С.Чинзориг, Г.Ганболд, УИХ-ын гишүүн асан Д.Лүндээжанцан, Хамба Д.Чойжамц нарын хамт багтдаг ажээ. Сонирхуулахад гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ерөнхийлөгч асан Халтмаагийн Баттулгын хамт Баялгийн хувь, Женко тур компаниудад хувь эзэмшдэг. Гэр бүлийн компаниараа нам харгалзахгүй бусадтай нөхөрлөхийн сацуу Засгийн газрын сайд хувийн компаниараа энэ мэт тендер түүж тэнхээ суужээ.
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлд анх удаа монгол эмэгтэй багтлаа
Тэрэлж хотелийн одоогийн эзэн нь Ч.Номин сайд биш түүний төрсөн дүү Ч.Батхүү ажээ
Төв аймгийн ИТХ-д АН-аас нэр дэвшиж, ялалт байгуулсан төлөөлөгч хууль зөрчжээ
Энэтхэгийн ерөнхий сайд Путинтэй уулзаж Украинд энх тайван тогтоохыг уриалжээ
Шадар сайдууд: Л.Гантөмөр 312, С.Амарсайхан 412, Т.Доржханд 8 тэрбумыг зарцуулна
О.Батчимэг: Энэ жил 89 байршилд газрын дуудлага худалдаа зохион байгуулаад байна