Ж.Сүхбаатарыг УИХ-ын гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлэн шалгах шаардлага байгаа талаар Улсын ерөнхий прокуророос УИХ-ын дарга Г.Занданшатарт ойрын хугацаанд албан бичиг хүргүүлэхэд бэлэн болжээ. Түүнийг “цавчаа ногоон”-той холбогдуулан шалгах хэд хэдэн ноцтой баримтууд холбогдох байгууллагын ширээн дээр бэлэн болжээ. Үүнээс улбаалан Засгийн газарт хариуцлага тооцох акц улс төрийн хүрээнд өрнөх нь. Товчхондоо Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газарт 45 хоногийн л хугацаа үлдсэн гэдгийг эрх баригч намын удирдах зөвлөлийн хүрээнд яриад эхэлжээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Одоо улстөржиж суух цаг биш. Хэрвээ улстөр хийх гэж байгаа бол надтай шууд тул. Үеийн үед Засгийн газрыг унагах, сайд нарыг огцруулах санаархал, оролдлого байсаар ирсэн. Ийм оролдлого бүр оносон нь ховор” гэсэн нь хэзээ мөдгүй тулж ирэх элдэв акцийн сураг ажигт зориулсан байх нь. Харамсалтай нь ирэх сард өрнөх акцийн гол тоглолт Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын дунд өрнөх нь.
Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой”-д дахин онцгой дэглэм тогтоож, БЭТ-ийг шинээр томилох асуудал хөндөгдсөн. Энэ бол Л.Оюун-Эрдэнийг түлхэх үндэслэлийн эхлэл хэмээн Үндсэн хуулийн Цэцэд хандахад материалаа бэлдэж бэлэн болгожээ.
Бүрэн эрхт төлөөлөгч томилох эрх зүйн орчин БНМАУ-ын хуулиар зохицуулагдсан. Тиймээс БЭТ гэгчийн асуудал өнөө хүртэл маргаан дагуулсныг манай сайт удаа дараа мэдээлж байсан билээ. Гэвч Л.Оюун-Эрдэнэ нутгийн ах Ж.Ганбат ЭТТ ХК-ийн БЭТ томилсон нь өнөөдөр өөрийнхөө хоолойд хутга тулгасан үйл явдал болж таарах нь. Цаашлаад нүүрсний гол тоглогчид одоогийн Засгийн газрынхан гэх үндэслэлийг, баримттайгаар хавсаргасан гэж албаны эх сурвалж мэдээллээ.
Ирэх сарын сүүлээр МАН-ын Их хурал хуралдаж, мөрийн хөтөлбөр болон Засгийн газрын үйл ажиллагаанд дүгнэлт хийх үеэр эл асуудал ил болж, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар гэх олгойг МАН-ын фракцууд хагалах бололтой. Одоогоор эхлүүлсэн ажил бүр нь сүржин, дуулиантай байсан ч үр дүн багатай, хорино, яллана хэмээн цээжээ дэлдэж, зарим үед МоАХ болон Бодь группийн дуу хоолой болчихоод буй нь улстөрийн бүлэг фракциудын эгдүүцлийг хүргэж, хол явуулж болохгүй бацаан байх нь гэх байр суурин дээр аваачсан гэнэ.
Ирэх сонгууль ард иргэдийн тухайд УИХ-ын ээлжит сонгууль төдий байх бол намууд, ялангуяа МАН-ын хувьд наанадаж 8, цаанадаж 20 жилийн Монголын улстөрийг хэний бүлэг, фракц өнгөлөн, гол тоглогч болж явахыг шийдэх чухал цаг үе. Улстөрд бүхэл үе солигдож, тэр үеийг магнайлж явах бүлэглэлүүдийн “тулаан” ид өрнөж байгаа эгзэгтэй үед Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, генсэк Д.Амарбаясгалан нарын хоршилын бай эцэст нь ЗАСГИЙН ГАЗАР болж байна.
Ямартай ч ирэх арваннэгдүгээр сард улстөрийн томоохон бүлэглэлүүд өдөр шөнийн алинд ч завгүй байх бололтой.
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлд анх удаа монгол эмэгтэй багтлаа
Тэрэлж хотелийн одоогийн эзэн нь Ч.Номин сайд биш түүний төрсөн дүү Ч.Батхүү ажээ
Төв аймгийн ИТХ-д АН-аас нэр дэвшиж, ялалт байгуулсан төлөөлөгч хууль зөрчжээ