Т.Бадамжунайг 2023 оны дөрөвдүгээр сарын таванд Филлиппин улсаас баривчилж авчирсан. Үүнээс хойш 5 хоногийн дараа буюу 2023 оны 4 дүгээр сарын 10-нд “60 тэрбум”-ын схемийг зохисон, IT инженер Т.Анхбаярыг хорьсон байдаг. Тэдний мэдүүлэг “60 тэрбумын хэрэг” нэртэй, Төрийн эрх мэдлийг хууль бусаар авсан гэмт хэргийг дахин сөхөж шалгахад хөтөлж байсан гэсэн үг.
Ер нь Т.Бадамжунайг 2018 онд Замын-Үүд боомтоор хууль бусаар, хулгайн замаар яагаад яаран хил давах болсныг тэгэхэд төдийлөн “тоогоогүй” нь алдаа болсон байж мэдэх юм. Учир нь тэр бол УИХ-ын сонгуулийн дараахан, “60 тэрбумын хэрэг” ид ял шийтгэгдэх гэж байхад оргон зайлсан гэдгийг зайлшгүй анхаарах ёстой.
Яг тэр үед ХЗДХ-ийн сайдаар ажиллаж байсан Ц.Нямдорж “60 тэрбум бол эвлүүлэг биш. Эвлүүлэг гэж Нямдоржийн хоолойг Чаппи дуурайхыг хэлнэ. Түүнээс биш Сандуй, Энхболд өөрсдөө ярихыг эвлүүлэг гэдэггүй юм” гэж мэдэгдсэн билээ. Тухайн үед Ц.Сандуйгийн удирдлага дор Т.Анхбаяр, А.Ганбаатарын удирдлагад Г.Доржзодов нар тус тус схемийн дагуу ажилласан нь баримтаар нотлогдсон байдаг. Т.Бадамжунайг баривчлан авчирч, Т.Анхбаяр мэдүүлэг өгч эхэлснээр энэ хэрэг дахин сөхөгдөж тун өргөн хүрээг хамарч Төрийн эрхийг хууль бусаар авахыг завдагчдын бүлэглэл илрэх нь гэсэн хүлээлт энэ хүрээд тасарч байна. Учир нь Т.Бадамжунайг өөр хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Өөрөөр хэлбэл Т.Бадамжунай ял багатай, хөнгөн хэрэг тохохоор болсон гэсэн үг. Энэ хардлага ч ёсоор болж болзошгүйг албаны эх сурвалж мэдээллээ.
60 тэрбумын хэрэг”-ийн ард “загасны ойтой” бидний мартах шахсан М.Энхболд, Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг, “сахал” хочит Д.Эрдэнэбилэг, тэдний бүлэглэлийн ажлын том үр дүн болох “Эрдэнэтийн 49 хувийнхан” багаараа холбогдож мэдэх сэжүүрүүд олдсон. Өөрөөр хэлбэл, Т.Бадамжунайг хилээр даван зугтсанаас хэд хоногийн дараа хэн гэгч жолооч руу хэр их хэмжээний мөнгө Оросын аль банкнаас ямар учиртай орсон гэж бодно? Түүгээр нь Т.Бадамжунай хүний нутагт ажилгүй орлогогүйгээр хамгийн тансаг нөхцөлд хэрхэн аж төрж байв гэдэг сонин биш гэж үү? Хүнийх нь биеийг биш, мөнгөнийх нь мөрийг хөөх ийм зөв замд хөтөлж үр дүнд хүрдэг аж. Одоо Төрийн эрх мэдлийг хууль бусаар авахыг оролдсон “60 тэрбумынхан”-аас өөр ямар гээчийн гэмт хэргүүд илрэх бол гэсэн хүлээлтийг бүрэн тасалж, Т.Бадамжунайд авлигын хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.
Тухайн үед УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан Ж.Батзандан гэдэг хүн нэр цохож Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, ХХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунай, НИТХ-ын дарга асан Ц.Сандуй нарыг АТГ-аас эрэн сурвалжилж байна гэдгийг “тоглоомоор” орон даяар мэдэгдэл хийж зарлаагүй байх. Сонгуульд ялсан, эрх баригч намын “гал тогоо”-г барьж байсан, одоо ч энэ албыг хашиж буй МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан тэр үед уг бичлэгийг эвлүүлэг биш гэдгийг хамгийн түрүүнд нотлон хэлж байснаас гадна Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газраас ирүүлсэн “эвлүүлэг” гэх мэдээлэлд итгэж олон нийтэд хандан мэдээлэл хийсэндээ уучлал гуйсан!
Энэ бүхэн “60 тэрбумын хэрэг” бол “Улс төрийн амьд хэрэг” гэдгийг харуулдаг. Төрийн эрх мэдлийг хууль бусаар, хуйвалдаж авсан хэрэг мөн болбоос үр дагавар нь хэдэн жил үргэлжилж, хэнийг хохироож хэнд ашиг авчирсан бэ гэдгийг шүүх хэлэлцэх цаг мөч эргэн ирэх ёстой. Т.Бадамжунайгийн 60 тэрбумын хэргийг хэдхэн долларын авлигын хэргээр нь баллуурдмааргүй байна.
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ