Баян Базар, Төмөр замын Хэрлэн, У.Хүрэлсүх, Апу-гийн Батсайхан нар хэзээнээс ойр нөхөрлөж, эрх ашиг нэгтэй явж ирсэн. Тэгвэл Ардчилсан намын фронтыг ирэх сонгуульд удирдахаар зэхэж буй Ц.Элбэгдоржийн дэмжлэгтэй С.Баярцогт, МАН-ын бүлэгтэйгээ хавсран Засгийн газрыг татан буулгах акц өрнүүлж буй У.Хүрэлсүх нар ойр ойрхон уулзах болсны ард тэд хамтарсан Засгийн газар байгуулах сонирхол нэгтэй байна. Тодруулбал С.Баярцогт У. Хүрэлсүх нар дараагийн дөрвөн жилд хамтдаа зүтгэх амбицтай байгаа гэсэн үг. Мэдээж тэдний ард улс төрийн нууц тоглолтоо Ц.Элбэгдорж, М.Энхболд,Сү.Батболд найруулж байгаа гэх.
ТЭД ЭХНИЙ ЭЭЛЖИНД Л.ОЮУН-ЭРДЭНИЙ ЗАСГИЙН ГАЗРЫГ НАМНАХ НЬ. ХАРИН ДАРААГИЙН НҮҮДЭЛ НЬ ХЭРХЭХИЙГ ТААВАРЛАХ БОЛОМЖГҮЙ БАЙНА. УЧИР НЬ ХЭН ХЭН НЬ ХУРДТАЙ, ЭРГЭЛТТЭЙ СТРАТЕГИЙГ ЧУХАЛЧИЛДАГ.
Үүнээс гадна С.Баярцогт У.Хүрэлсүхийн бүрэн эрхийг сунгахад нөлөөлнө гэж ам гарсан талаар улс төрийн хүрээнийхний базах хов, хүлээх хүлээлт болоод байна. Тэгвэл С.Баярцогт энэ хэмжээний нөлөөтэй болох хугацаа тун ч өдий байгаа юм. Учир нь түүний гол өрсөлдөгч экс Ерөнхийлөгч Х.Баттулга энэ намраас үйлдэл хийж, сонгууль угтан шоугаа эхлүүлсэн. С.Баярцогт, Х.Баттулгыг гарцаагүй ялсны ард У.Хүрэлсүх нарын хоршил утгаараа биежих ёстой. Харин У.Хүрэлсүхийн хувьд даварсан дүү нараа номхотгоод богино хугацаанд акц өрнүүлж, МАН-ын зах замбараагүй байдлыг цэгцлэх шаардлагатай. Ийм л хоёр тоглогч Монголын улс төрд ирэх жилүүдэд тоглолт хийхээр өрөгөө бэлдээд, тархиа хашилгаж байгаа. Тэд зохиосон зохиолоо хэрхэн найруулж, өөр өөрсдийн улс төрийн карьераа хэрхэн өрнүүлэхийг сайтар ажиглах л үлдэж байна.
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
У.Хүрэлсүх Г.Занданшатарыг, Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатарыг Ерөнхий сайдад зүтгүүлж магадгүй байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй