МАН, АН-тай хамсаад Л.Оюун-Эрдэний хандыг дарахаар сүүлийн өдрүүдэд хүчтэй акц өрнүүлж байна. Өөрөөр хэлбэл МАНАН-гийн фракц МАН-ын залуу фракцтай рингэнд гарах нь ойлгомжтой болжээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэний хувьд 2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлээгүй, нүүрсчид, авлигачид гэж сүржигнээд, Таван “Ш” ажиллагаа гэж далдаганаад намынхаа нэрийг шороотой нь хутгасан гэж МАН-ын гишүүдийн дийлэнх нь дүгнэсэн тул Үндсэн хуулийн цэцэд энэ долоо хоногтоо гомдол мэдүүлэх нь. Үүнтэй зэрэгцээд Д.Мөнх-Эрдэнийг зодуулж, шударга бусаар ял эдэлж байна гэх урт хэрнээ унжуу яриаг Ардчилсан намынхан мөр толгой холбон дэлгэх болов. Улаан, ногоон, цаашлаад шар автобусны хэрэг ч задарч Засгийн газрын сайд нар, тэдний ойрын хүмүүсийг ах нар нь эхнээсээ намнаад эхлэв. Харин Ерөнхий сайдын хувьд Д.Сумъяабазарыг золионд гаргаж, Засгийн газрын нэр хүндээ аврах оролдлого хийсэн. Харамсалтай нь буурал ах нарынхаа нүүдлийг давж харж чадаагүй бололтой. Хотын мэрийг огцруулах акцыг чин үнэндээ Л.Оюун-Эрдэнэ биш Сү.Батболд хэрэгжүүлчихлээ. Ингэхдээ Д.Сумъяабазарыг явуулж, Х.Нямбаатарыг яамнаас буулгаж, хотод дөнгөлөөд оронд нь өөрийн төлөөлөл Б.Энхбаярыг хууль зүйн сайдаар томилов.
М.Энхболд, Сү.Батболд нарын сүүлийн уулзалтын дараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, С.Баярцогт нар гар нийлэн ажиллахаар тохиролцож, Үндсэн хуулийн цэцээр дүү нараа далайлгаж эхэллээ. Л.Оюун-Эрдэний гараас хотын МАН-аа салгаж авах санаархал тээж яваа Д.Амарбаясгалан ч М.Энхболдтой тохироонд хүрчээ.
Тэгвэл Л.Оюун-Эрдэний Засгийн газар хариу дайралт үзүүлж эхэллээ. Энэ нь тэдэнд байхгүй зүйлээрээ буюу Засгийн газрын давуу эрхээрээ далайлгаж байна. Өөрөөр хэлбэл ах нарынхаа ходоодоор нь тоглохоор шийджээ. 2024 оны улсын төсвийг хэлэлцэх үеэр хэн хэнийхээ эсрэг зогсож, хэнтэйгээ арсалдаж байгаагаас, хэнийгээ дэмжиж байгаагаас ирж буй 11 дүгээр сарын улс төрийн өрөг цухас харагдаж байгаа юм.
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, М.Энхболд, Сү.Батболд нар эхний ээлжийн 126 нэрсийг гаргаж дүү нарынхаа хоолыг булаахаар бэлтгэлээ базаасан тул Л.Оюун-Эрдэний Засгийн газраас эхлээд хоёр намдаа их цэвэрлэгээ хийх гэнэ. Ингэхдээ ардчилсан нам Х.Баттулгын фракцыг, Ардын нам Л.Оюун-Эрдэний фракцыг түлхэн унагах шаардлагатай. Гэтэл Х.Баттулга ч тэр, Л.Оюун-Эрдэнэ ч тэр хэн хэн нь олон нийтийн дэмжлэгтэй амар өрсөлдөгчид биш. Тэгвэл ойрын өдрүүдэд Ц.Элбэгдорж, М.Энхболд нар ямар акц өрнүүлэх вэ? Магадгүй Д.Мөнх-Эрдэнээр олон нийтэд ил цагаан тоглолт хийж, нүүрс, автобусны хулгайгаар Засгийн газрыг тэвдүүлж, Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ нарыг хооронд нь тэвэгдүүлнэ. Ингэхдээ Голомтын Д.Баясгалан,MCS-ийн Ж.Оджаргал, АПУ-гийн П.Батсайхан, Моннисын Б.Чулуунбаатар нар луу чулуу шидэж өдөөх бололтой. Учир нь АПУ,МОННИС, MCS, ГОЛОМТ БАНКНЫ эздийг суудлаас нь өндийлгөж чадвал дүү нар нь тэжээгчээ алдана. Нэгэнтээ давуу байдлаа дөрвөн жил алдсан МАНАН-д өөрөөр хөдлөх гарц ч алга.
Үүнийг мэдсэн ч гэх юм уу, асуудлын тарыг танисан ч гэх юм уу? Засгийн газар Тавантолгойгоос Ж.Ганбатыг суллаж, оронд нь шинээр гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч томиллоо. Уг нь БЭТ асан Ж.Ганбат нүүрсний хэргээр их том олз болж байсан ч Л.Оюун-Эрдэнэ ухарч нэг нүүгээд ах нартаа боломж өгсөнгүй. Гэхдээ хэрэг нь байхад эзэн нь олдоно гэж үзэх болов уу...
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлд анх удаа монгол эмэгтэй багтлаа
Тэрэлж хотелийн одоогийн эзэн нь Ч.Номин сайд биш түүний төрсөн дүү Ч.Батхүү ажээ