Х.Нямбаатарын зан төлөв шиг өвөл ирж байна. Хөөрүү хөвсөргөн цастай, түргэн хүйтэн салхитай өвөл ирж байна. Өөрөөр хэлбэл хоёр ааштай Х.Нямбаатар хотыг авч явах хоёр тэрс зураглалтай иржээ.
НЭГТ. Хотын даргаар томилогдон очсон даруйдаа Засгийн газрын сайд байсан зарчмаараа ажлаа өрнүүлж, гол төлөв хэргийн араас мөшгөж, манай, танай нам гэхгүй ноцож, утгаар нь нохой шуугиулсаар. Улаанбаатар хотыг “Хотын дарга” удирдаад байна уу? “Хууль зүйн сайд” удирдаад байна уу? Ямартай ч Х.Нямбаатарын зураглалаар бол энэ өвөл парк шинэчлэл өрнөх ёстой. Гэтэл ингэж нохой шуугиулсаар өвлийн дүйнгэ хүйтнээр Улаанбаатарчууд амаа барих вий гэсэн эмээлт байна.
Учир нь 2022 оноос хойш өрнүүлсэн “Нүүрсний хулгай” гэх хэрэг, авлига албан тушаалын хэрэг дээр ч энэ л зарчмаараа хэргийн араас мөшгөж, хараал ерөөл хоёрыг ижил тэнцүү үүрсээр өнөөдрийг хүрсэн түүнд үр дүнгийн үзсэн ганц хэрэг байхгүй. Өөрөөр хэлбэл явуургүй зарчмаар ажлаа өрнүүлж, “ШУДАРГА” гэсэн имидж бүрдүүлсэн харагддаг.
ХОЁРТ. Улаанбаатар хотын Сэлбэд 12.000 айлын орон сууц барих нүсэр ажил, өндөр амбицтай байна. Өвлийн цагт утаандаа, хаврын цагт ядууралдаа, зуны цагт тоосондоо дарамтлуулдаг Улаанбаатарчуудын туйлын хүсэл байж болох “Орон сууц”-ны асуудлыг хөндөж байгаа нь талархууштай хэдий ч Х.Нямбаатар гэх улс төрчийн 2024 оны сонгуульд өрсөлдөхгүй гэдгээ мэдэгдсэнтэй нь холбоотой юу? Хувьдаа барилга барьж , өндөр дүнээр борлуулдаг барилгын салбарт гаршсан түүнд хотын дарга байх нь илүү үр ашигтай алба юм болов уу?
Ямартай ч Хотын дарга Х.Нямбаатар Э.Бат-Үүл, Д.Сумъяабазар нарын өмнөх удирдлагуудын нэгэн адилаар метро барина гэдгээ зарлав. Гурван шугам бүхий метро барих ажлыг урд хөрштэй хамтран хийхээр тооцож, улс төрийн гол хэлцлийг нь Ерөнхий сайдаар яриулсан гэдгээ дурдаад авсан. Тэгвэл Хятадуудтай сайн, муугаа мэдэлцэж, удаан ажиллаж буй Б.Дэлгэрсайханыг эл үйл хэрэгтээ "ашиглах" гэж Түгжрэл хариуцсан сайдаар дэргэдээ авсан зураглал уншигдаж байна.
Түүнчлэн 2024 оны орон нутгийн сонгууль хүртэлх хугацаанд 12 мянган айлын орон сууцны төслийнхөө 2000 орчмын захиалгын биелэлтийг машиндаж, метро барих агуулгаар сонгууль угтсан акц өрнүүлэхээр тооцжээ. Мөн Д.Сумъяабазарын LRT-г , хотын уул уурхай эзэмшиж буй эрхийг дээрх төслүүдтэй уях, олон улсад бонд гаргах зэрэг ажлуудыг нь үргэлжлүүлэх гэж байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Энэ бол түүний үндсэн имидж. Анх улс төрд хөл тавихдаа л Х.Нямбаатар “Шударга” хэрнээ “тулгаж ажилладаг” механизмыг ах нараасаа сайтар сурсан нь илт байв.
Тэгвэл дээр дурдсан Х.Нямбаатарын сайн муу авир араншин шиг өвөл ирлээ. Улаанбаатарчууд автобусны хулгайчаа хайсаар хүрэлцээ, чанар муутай автобусандаа шахцалдан ХАРЬЦГААНА.
"ЭХ ОРОНЧ СУРАГЧ" ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ЭЭЛЖ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖЛЭЭ
2025.06.25 11:33
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн