surag.mn
facebookinstagramtwitteryoutube
23 минут унших

УЛС ТӨРЖИЛТ “ТӨРИЙН САН”-гийн ЯЛЗРАЛЫГ АРИЛГАХААС ЭХЭЛНЭ

УЛС ТӨРЖИЛТ “ТӨРИЙН САН”-гийн ЯЛЗРАЛЫГ АРИЛГАХААС ЭХЭЛНЭ

Дэлхийн улс орон бүрт ирээдүйдээ зориулсан сан гэж байдаг. Энэ сангийн мөнгийг саах эрх эрх баригч намын хэн бугайд ч байхгүй. Гэтэл манай улсын Засгийн газар “Ирээдүйн өв сан”-гийн мөнгийг үрэн таран хийх болсон нь Ч.Сайханбилэгээс эхлээд Л.Оюун-Эрдэнээр үргэлжилж байгаа. 

Монгол улс 2011 оноос эл сангийн хуулийг боловсруулж эхэлсэн. 2015 онд буюу найман жилийн өмнө Ирээдүйн өв сангийн хуулийн асуудлыг анх хэлэлцсэн байдаг. Улмаар 2016 онд хуулийг нь баталж, Монгол улсын ирээдүйн төлөө санаа тавихаар болж байв. Харамсалтай нь 2016 онд Ч.Сайханбилэг тус сангаас  1.1 их наядын зээл авч, сонгуулиар тарааж дуусгасан. Уг нь 2030 он хүртэл зарцуулалт хийхгүй байх заалттай. 2030 оноос хойш цэвэр 10 хувийн төсвийг зориулалттайгаар зарцуулж болох байсан. МАН-ын “Шувуу” ажиллагаагаар эрэн сурвалжилж байгаа Ч.Сайханбилэг хууль зөрчиж, сангийн мөнгөөр сонгууль хийсэн байдаг. Тэрбээр  хуримтлагдсан өр 2019 онд дуусч 500 тэрбумын хуримтлал үүснэ гэж ярьж байв. Ярихаасаа цаашгүй мануухай гэдгээ  ярьж л, үрж л баталсан. Угтаа 2075 онд 108 их наяд цуглахаар тооцоолсон байдаг. 

2019 оны долоодугаар сарын байдлаар тус санд 213 тэрбум төгрөг бий гэж Засгийн газраас мэдээлж байлаа. Гэвчиг өнгөрсөн жил УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн хууль батлагдсанаас хойш хуримтлал үүсгэсэн бол 2022 онд нийт хуримтлал нь долоон их наяд төгрөгт хүрэх байсан гэдгийг хэлсэн юм. Түүнчлэн долоон их наяд бус ердөө 1.3 их наяд төгрөг хуримтлагдсан гэдгийг ч тухайн үед УИХ-ын дарга Г.Занданшатар хэлж байв. 

Гэтэл хожим Л.Оюун-Эрдэнэ  Ирээдүйн өв санд гар дүрсэн байна. Ингэхдээ хүүхдийн мөнгө болон хувирсан. Тухайн үед ч Сангийн сайд Б.Жавхлан "Энэ сангийн 1.3 их наяд төгрөг байгаа. Сангаас хүүхдийн мөнгө олгох нь зөв хэмээн Засгийн газар үзсэн" гэж мэдээлсэн. Мөн УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "18 нас хүртлээ хүүхдийн мөнгө аваагүй хүн 20 гаруй сая төгрөг хуримтлуулах боломжтой. Байгалийн баялаг ард түмэндээ хүрч байгаа хэлбэрийг хүүхдээр дамжуулъя гэж тооцоолсон. Тиймээс Ирээдүйн өв сангийн тухай хуульд өөрчлөлт оруулж, зөвхөн хүүхдийн мөнгө хуримтлуулахад зарцуулна" гэж байв.

Төдөлгүй тус сангийн хуульд өөрчлөлт оруулж залгисан. Өөрөөр хэлбэл Засгийн газрын өрнөөс өр хооронд хормойгоо нөхдөг хэрэгсэл болов. Уг нь  Ирээдүйн өв сангийн гол эх үүсвэр нь ашигт малтмалын нөөц ашигласан төлбөрийн 65 хувь билээ. 

   ТӨРИЙН САНГУУДЫН ЯЛЗРАЛ    
Өчигдөр ЗГХЭГ-ын дарга Д. Амарбаясгалан хэвлэлд өгсөн мэдээлэлдээ “Арилжааны банкууд дээр таван сан нийт 2650 данстай. Төрийн санд 750 сантай үйл ажиллагаа явуулж байдаг. Яагаад Нийгмийн даатгалын сангийн үйл ажиллагааг явуулахын тулд 3400 данс байна вэ. Үр дүнгээрээ арилжааны банкинд нэг, төрийн санд нэг л данстай болгож өөрчилнө” гэв. 

Дээрх мэдээллээс харахад Д.Амарбаясгалангийн хэл хальтраад хэлж орхисон тоо биш нь тодорхой. Төрийн сангууд энэ олон дансаар татвар төлөгчдөө цөлмөж байсан гэх далд утгатай үг. Үнэхээр одоогийн Засгийн газарт ч энэ мэт ялзрал байгаа учраас Д.Амарбаясгалан хэлсэн. Учир нь Д.Амарбаясгалан МАН-аа удирдаж сонгуульд оролцох өндөр амбицтай байгаа. Тиймээс тэр замд нь тээглэсэн чулуугаа хөдөлгөх санаархлаар энэ тоог хэлсэн. Түүний энэ мэт хэлсэн үг хавчуулсан мэдээллүүд Л.Оюун-Эрдэнийг чиглээд буйг анзаарах хэрэгтэй.

 Хамгийн чухал нь төрийн таван сан яагаад арилжааны банкууд дээр 2650 данстай вэ. Гэтэл төрийн сан өөрөө 750 сантай байдаг. Яагаад? Яагаад гэвэл төр өөрөө бизнес хийдэг болчихсон. Энэ нь татвар төлөгчдийн мөнгийг арилжааны банкаар оруулж сангаа цөлмөдөг үндсэн механизм нь болсон гэсэн үг. Ингэж удаан өрнүүлсэн механизмаар хэн хожив. Мэдээж сангаас зээл авдаг, иргэдээс түрүүлж алхдаг улс төрчдийн клиентүүд буюу халаасны компаниуд. Түүнчлэн банкны эзэд.
  ХҮҮГЭЭР ХҮҮЛДЭГ БАНКНЫ ЭЗЭД СҮҮЛДЭЭ ТӨРИЙН ТОЛГОЙ ДЭЭР ГАРЧ СУУГААД ГААРЧ БАЙНА.   
Одоогоос 10 гаруй жилийн өмнө банкны эзэд том байгаагүй. Харин төр өөрөө банктай хамтраад татвар төлөгчидөө цөлмөж эхэлснээр хурган шунал нь гуужсан. Ингэснээр Монгол улс банкны хараат болж, төр хичнээн төгрөгөөр иргэдээ хохироож байсныг сангуудын дата мэдээллээс харах бүрэн боломжтой.

Түүгээр зогсохгүй банкны эзэд эхнээсээ өөрсдөө банк бус санхүүгийн байгууллагатай болж, төрийг шууд бусаар удирдлагаар хангаж байгаа зураглал сүүлийн гурван жилд ноцтой ажиглагдаж байна. Монгол улсын насанд хүрэгчдийн 96 хувь нь банкинд тодорхой хэмжээний зээлтэй. Өөрөөр хэлбэл Монголчуудыг арилжааны банкууд хүүгээр хүүлээд зогсохгүй төрийг төрийн сангаар тонож байна. 

Тэгвэл тэдэнд хэн ийм давуу эрх олгосон бэ? Өнөөх л хариуцлагаас зугтаадаг, арьсаа хамгаалдаг, бизнес сэтгэлгээтэй улс төрчид.  Уг нь олон улсын жишгээр бол арилжааны банк төрөөс дээгүүр алхдаггүй. Харин ч төр арилжааны банкууддаа тодорхой хяналт тавьж ажилладаг. Түүнчлэн бусад бизнесүүдийн ижил татварыг татаж, төрийн сандаа хуримтлуулдаг. Ингээд ирэхээр төр өөрөө чадамж сууж, улсын хөгжлийг арагш биш урагш түлхдэг юм билээ. Манай улсад бүх зүйл урвуу хэв шинжтэй. 

АРИЛЖААНЫ БАНКНЫ ХИЙДЭЛТЭЭС ТӨРИЙН САНГАА АВАРЧ ҮЛДЭХ  АРГА БИЙ ЮУ...

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1