surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

САНГИЙН САЙД Б.ЖАВХЛАНГИЙН ТӨРСӨН ДҮҮ МУ-ын ЭЛЧИН САЙДЫН АТТАШЕ Б.АМГАЛАН БНСУ-Д АРХИДАН СОГТУУРСАН Ч ЭРХЛЭХ ЭРХТЭЙ

САНГИЙН САЙД Б.ЖАВХЛАНГИЙН ТӨРСӨН ДҮҮ МУ-ын ЭЛЧИН САЙДЫН АТТАШЕ Б.АМГАЛАН БНСУ-Д АРХИДАН СОГТУУРСАН Ч ЭРХЛЭХ ЭРХТЭЙ

БНСУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яамны Атташе Б.Амгалан 10 дугаар сарын есний өглөө согтуугаар автомашин жолоодож хурд хэтрүүлэн тус улсын цагдаад саатуулагдсан. Улмаар дипломатчийн эрхэнд халдахгүй шүү хэмээн согтуурхаж, согтуурлын зэрэг тогтоох үзлэгийг хийлгээгүй талаарх мэдээлэл БНСУ-ын хэвлэлүүдэд баримт болон үлджээ. БНСУ-ын ХЭВЛЭЛ ИЙН МЭДЭЭЛЖ БАЙВ. ЭНД ДАРЖ УНШИНА УУ

음주운전 단속(CG)
Б.Амгалан нь Сангийн сайд Б.Жавхлангийн төрсөн дүү бөгөөд 2021.07.09-нд тус улсад суух Атташегаар томилогдсон. Тэрбээр дипломат төлөөлөгч болсон 2021 ондоо жилийн орлогоо 35744.97 мянга хэмээн мэдүүлж байсан бол дараа жил нь 107509.41 мянга болтол огцом өссөн байна.Түүнчлэн  Сангийн сайд Б.Жавлан дүү Б.Амгалангийнхаа банк бус санхүүгийн байгууллагаар Бичил санхүүгийн хөгжлийн сангаас 2.7 тэрбумын зээл авсан асуудлыг Ц.Даваасүрэн сайд дэлгэж байв. Тэрбээр “2017 онд одоогийн Сангийн сайд Б.Жавхлан Бичил санхүүгийн хөгжлийн сангаас “Жэтфинанс” гэдэг банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулж жилийн 6 хувийн хүүтэй 900 тэрбумын зээлийг гурван удаа авсан” гэв.

 
“Жэтфинанс” нь Сангийн сайд Б.Жавхлангийн төрсөн дүү Б.Амгалангийн хувь эзэмшдэг байсан ББСБ. Б.Жавхлан 2018 онд УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа Бичил санхүүгийн хөгжлийн сангийн захирлаар өөрийн найз, АНУ-ын Индианагийн их сургуульд хамт сурч байсан Х.Батхүүг томилуулсан байдаг. Улмаар Х.Батхүүгээр дамжуулан төрсөн дүү Болдын Амгаланг тус байгууллагад ажилд оруулсан. 


Төдөлгүй 2021 оны долоон сард  Монгол Улсыг төлөөлөх атташе БНСУ-ыг зорьсон байдаг.  Гэтэл төрсөн дүү Б.Амгалан нь харь хол БНСУ-д Монгол улсын атташе гэх албаны нэрийг буруугаар ашиглаж, архидан согтуурсан атал өдийг хүртэл турш үг дуугүй байгаа нь толгойг нь илсэн явдал болох вий. 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1