Ирэх онд улсын төсвийн 92 хувийг татвараар бүрдүүлнэ. Тэрнийг бүрдүүлэгч нь иргэд. Түүнийхээ 70 гаруй хувиар 225,200 мянган төрийн албан хаагчынхаа цалинг тавина. 2024 онд ахиад 2000 гаруйгаар нэмнэ. Төрийн албан хаагчдын бүтэц тэлэх тусам ЭРХ БАРИГЧ намынханы халаас зузаарна. Энэ бол одоогийн Засгийн газрын мөнгө олохоор гаргасан шинэ САНАА. Энэ Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болсноос хойш төрийн албан хаагчдын тоог 20 гаруй мянгаар өссөнөөр нотлогдож байгаа юм.
Бүтэн гурван жил хулгайн араас хөөцөлдсөн Засгийн газар сонгуулийн өмнөх жил давуу эрхээ ашиглан 2024 төсвийг өмнөх онуудаас нэг дахин илүү батлуулахаар чичирцгээж байна. Тэгэхдээ Засгийн газрын сайд нар тооцоолоогүй баримжаалсан үнийн дүнгээр яам бүртээ барилга бариулах төсөөлөл бүхий ШИНЭ САНАА гаргаж дэвшүүлжээ.
Тухайлбал Боловсролын сайд Л.Энх-Амгалан ирэх жил хамгийн олон буюу 111 барилга бариулах ажээ. Харамсалтай нь эдгээрээс дөрөвхөн барилга нь зураг төсвийн тооцоололтой байгааг “Үндэсний аудитын газар” дүгнэжээ. Тэгвэл Соёлын сайд Ч.Номингийн 22 барилгаас 10 барилга нь зураг төсөвгүй байгаа бол Ц.Даваасүрэн 33 барилгаас 31-т нь зураг төсөв хийлгээгүй. Энэ мэтээр Засгийн газар дангаараа 420 гаруй барилга бариулаахаас 295 барилгад зураг төсвийн тооцоо гаргалгүйгээр хий үнээр нүдэж төсвөө батлуулах аж.
Сүүлийн найман жил төр барьсан МАН-ын Засгийн газарт хураасан татвараараа цалин тавих л зорилт байна. Тэдэнд хөгжлийн санаа, агуулга, асуудлын гарц, төлөвлөгөө гэж байхгүй. Тэдний хувьд хөгжлийн зорилт нь хураасан мөнгөөрөө цалин тавьж, спорт ордон барихад л оршиж байна.
Яагаад???
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
У.Хүрэлсүх Г.Занданшатарыг, Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатарыг Ерөнхий сайдад зүтгүүлж магадгүй байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй