ӨНӨӨДӨР АВТОБУСНЫ ШУУД ХУДАЛДАН АВАЛТЫН АНХНЫ ГЭРЭЭГ ҮЙЛДЭЖ, НИЙТИЙН ТЭЭВРЭЭС ЦАВЧАА ХИЙЖ БОЛОХ НОЦТОЙ ХЭРГИЙГ АНХЛАН ҮЙЛДСЭН БАЙЖ БОЛЗОШГҮЙ НОЦТОЙ БАРИМТЫГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА.
Тухайлбал МАНАН үүсч анхны автобусны авлигал, цавчааны хэргийг үйлдсэн байж болзошгүй зураглал.
2007 онд Хотын даргаас бууж, 2008 онд УИХ-ын гишүүн болсон Ц.Батбаяр. 2008 оны намар 2009 оны төсвийг хэлэлцэж эхлэх үеэр Ерөнхий сайд асан М.Энхболдын “даалгавар”-аар нийслэлийн нийтийн тээвэрт автобус худалдаж авах санал гаргаж, 10 тэрбум төгрөг төсөвт суулгуулах өндөр амбицтай байсан. Тэгвэл 2008 оны арваннэгдүгээр сарын 5-нд Ерөнхий сайд С.Баяр нийслэлийн нийтийн тээвэрт 400 автобусаар парк шинэчлэлт хийхийг ЗТ-ийн сайд Х.Баттулгад, шаардагдах 38.7 тэрбум төгрөгийг 2009 оны төсөвт тусгуулахыг Сангийн сайд С.Баярцогтод даалгаж 27 дугаартай тогтоол гаргасан. Ийнхүү анхны тохиолдол буюу тендер зарлалгүйгээр шууд худалдан авалт хийхээр 2009 оны төсөвт 38.4 тэрбум төгрөг суулгаж, анхны буруу жишгийг тогтоожээ. Үүнээс хойш нийтийн тээвэрт үеийн үед хулгай үүрлэсэн.
Хэрэг ингэж эхлээд хэрхэн өрнөсөн нь тун сонирхолтой. Ц.Батбаяр, Х.Баттулга, Ц.Нямдорж нар БНСУ-аас 38.7 тэрбум төгрөгөөр 400 автобус худалдаж авах ажиллагаанд ерөнхийлөгч асан тухайн үеийн Зам тээврийн сайд Х.Баттулгатай гар нийлэн ажилласан, 400 автобус орж ирснийх нь дараа хувь, хувьсгалын 10 компанид хуваарилж тараах ажиллагаанд голлон оролцсон.
2009 ОНД БНСУ-ЫН DAEWOO КОМПАНИЙН 400 АВТОБУСЫГ УЛСЫН ӨМЧИД БҮРТГЭХГҮЙГЭЭР 10 ААН-Д ШУУД ШИЛЖҮҮЛСЭН
Мөнгийн Сангийн яам гаргасан ч дараах арван аж ахуйн нэгж өнөөдрийг хүртэл 14 жил үнэгүй автобусаар бизнес эрхэлж ашиг хүртжээ. Тухайлбал 400 автобусны 150 автобусыг хувийн хэвшилд хувааж өгөөд буцааж авч чадаагүй байдаг. Үлдсэн 250 автобусыг төрийн өмчит компанид хуваарилсан.
Автобус – 1 компанид 120 автобус
Автобус – 3 компанид 80 автобус
Цахилгаан тээвэр компанид 80 автобус
ЭРДЭМ ТРАНС КОМПАНИД 30 АВТОБУС
Нийтийн тээврийн парк шинэчлэлтийн хүрээнд үйлчилгээнд явах 189 автобус оруулж иржээ. Үүний 135 автобусыг “Эрдэм транс” ХХК нь БНСУ-аас оруулж ирэн, улсаас санхүүжилт авсан. Гэвч БНСУ-д үйлдвэрлэгдсэн “Хьюндай” маркийн 135 автобусандаа хуурамч бичиг баримт бүрдүүлж, арлын дугаар, оныг нь засварлажээ. Ингэхдээ “Шинэ автобус оруулж ирсэн” гэж улсын төсвөөс санхүүжилт авч байжээ. Сануулахад, одоогоос таван сарын өмнө буюу дөрөвдүгээр сард “Эрдэм транс” ХХК-ийн үйлчилгээнд гарч буй автобусуудын 50-60 хувь нь он засчихсан байдаг гэх шүүмжлэл гарч байв. 2019 оны байдлаар гэхэд 160 автобусныхаа 120-ыг нь үйлдвэрлэсэн оныг засч арлын дугаарыг өөрчилсөн байсан нь тогтоогдсон. Түүнчлэн Эрдэм транс ХХК нь “Эрдэм- Өрнөх”, “Өрнөх транс”, “хүслэнт ажнай” , “Эрдэм авто транс” зэрэг дөрвөн охин компаниараа орон нутагт хүртэл үйл ажиллагаа явуулдаг.
ТООЦООЛОЛ : “Эрдэм транс” ХХК жилд 60 автобус парк шинэчлэх ёстой. Нэг автобусны парк шинэчлэлд 40 сая төгрөг зарцуулагддаг. Жилд ойролцоогоор 2.4 тэрбум төгрөг зарцуулах ёстой гэсэн. Гэтэл үйлдвэрлэсэн оныг нь хамгийн багадаа дөрвөн жилээр хойшлуулж арлын дугаарыг нь өөрчилбөл 9.6 тэрбум төгрөг хууль бус үйлдлээрээ олж болох тооцоо гаргажээ.
АВТОБУС НЭГДЭЛ КОМПАНИД 10 АВТОБУС
Г.Ган-Очир гэх нэр хүний бүртгэлтэй тус компани одоогийн байдлаар 100 гаруй автобусаар үйл ажиллагаа явуулдаг. Урд өмнө Г.Ган-Очир дээрх автобусны хэргээр шалгуулж байсанч шүүхийн шийдвэр нь замхран сарнисан.
МЯРАЛЗАА КОМПАНИД 8 АВТОБУС
2009 оны долоодугаар сард дээрхи найман автобусыг хүлээн авсан Мяралзаа ХХК-ийг О.Ганболд, Ү.Насанжаргал нар эзэмшдэг. Тэд төрөөс авсан найман автобусныхаа мөнгийг төлөөгүй мартуулж чаджээ.
СУТАЙН БУЯНТ КОМПАНИД 30 АВТОБУС
Хорь гаруй жилийн түүхтэй Сутайн Буянт компани 400 автобуснаас 30 автобус авчээ. Тус компанийг Б. Бямбабаяр 100 хувь эзэмшдэг Б.Лхагвадуламын хамт Сутайн буянт моторс, Дала ХХК, Сутайн буянт зах, Эс Ар Жи Би ХХК-иудыг удирдлагаар хангадаг. Тэд дээрхи 30 автобусны төлбөрөө мөн төлөөгүй.
ТЭНҮҮН ОГОО КОМПАНИД 50 АВТОБУС
Өдгөө ногоон автобусны хэргээр шалгагдаж буй “Тэнүүн Огоо” энэ үеэс хойш тасралтгүй төрийн мөнгөөр бизнес эрхэлж иржээ. Тус компаний ард Страто ХХК-ийн ноён З.Энхболд, Түгжрэлийн сайд асан Ж.Сүхбаатар, Зам тээврийн сайд асан А.Гансүх нарын хүмүүс нэрлэгдэн шалгагдаж байгаа. Өөрөөр хэлбэл дээрх нэр бүхий этгээдүүд тус компанийг шууд бус удирдлагаар хангаж, албан тушаалаа урвуулан ашиглаж байсан байж болзошгүй гэсэн үг.
ТЭНҮҮН ДЭЛГЭР КОМПАНИД 14 АВТОБУС
“Тэнүүндэлгэр” ХХК-ийн захирал С.Энхболд дээрх 14 автобусны мөнгөө төлөөгүй улсад 760 сая төгрөгийн хохирол учруулжээ. Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, үе үеийн Хотын удирдлагуудтай тохиролцож, өөртөө давуу байдал олгож, улсад хохирол учруулсан гэж хуулийн байгууллага өнгөрөгч тавдугаар сараас шалгаж эхэлжээ.
АТИБУС КОМПАНИД 8 АВТОБУС ХУВААРИЛЖЭЭ
Г.Баярмагнай 2010 онд хэвлэлд өгсөн тодруулгадаа “Тендерийн будилаан их гарч байна. Манай компани “Эрдэм транс” компанитай тунаж үлдсэн байсан. Манайхыг ялсны дараа яамнаас нэг бичиг орж ирсэн. “Тендерт орж байгаа компаниуд өргүй байх ёстой” гэсэн. Тэр өр нь Засгийн газраас орж ирсэн 400 автобуснаас компаниудад хуваарилж өгсөн. Манайх наймыг, “Эрдэм транс” 30-ыг авсан байдаг юм” гэж ярьж байжээ. Өөрөөр хэлбэл, “Атибус” ХХК-ийн захирал Г.Баярмагнай найман автобус авснаа хүлээн зөвшөөрдөг ч эргэн төлөлт хийгээгүй ажээ.
Дээрхи арван компанид 400 автобусаа хуваарилахад тухайн үеийн Зам тээврийн сайд Х.Баттулга, Хотын дарга асан Ц.Батбаяр нар нөлөөлсөн талаар эх сурвалж мэдээллээ. Ингэхдээ Х.Баттулга Атибус, Сутайн Буянт, Мяралзаа компанид нийт 46 автобусыг, Ц.Батбаяр Тэнүүн Огоо, Тэнүүн Дэлгэр компаниудад нийт 64 автобусыг хуваарилахад голлон оролцсон гэв.
ХОТЫН ДАРГА АСАН Ц.БАТБАЯР 2009 ОНООС ХОЙШ НИЙТИЙН ТЭЭВРЭЭР БИЗНЕС ЭРХЭЛЖ УЛСАД ОНЦ ИХ ХЭМЖЭЭНИЙ ХОХИРОЛ УЧРУУЛСАН БАЙЖ БОЛЗОШГҮЙ
Ц.Батбаяр нийтийн тээврийн салбарт “СИТИ БАЗ КОНСАЛТИНГ” компанитай. Уг компаний ерөнхий захирлаар Ц.Батбаярын эхнэр М.Мөнх-дэлгэр ажилладаг бөгөөд 2017 онд Нийслэлийн нийтийн тээврийн газартай “Төлбөр төлөлтийг хянах шалгагч ажиллуулах гэрээ”-г байгуулсан. Ингээд “Сити баз консалтинг” ХХК-ийн “шалгагч” гэх үнэмлэх зүүсэн 340 гаруй ажилтан автобусны буудлууд дээр зогсож иргэд картаа уншуулж байгаа эсэхийг хянадаг болсон гэсэн үг. Эл гэрээг байгуулснаар 2017-2022 оны хооронд Нийслэлийн нийтийн тээврийн газраас 17.1 тэрбум төгрөгийн санхүүжилт авчээ.
Түүгээр зогсохгүй Ц.Батбаяр өдгөө “нүүрсний хулгай”-н хэрэгт яллагдагчаар татагдаад байгаа Б.Ганхуягтай гэрээлж, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн ажилчдад автобусаар үйлчилдэг байсан. Ам ташсан арван гурав эргэнэ гэгчээр авлигалд амаа үдүүлдэггүй Ц.Батбаяр “Улаанбаатар тээвэр” ХХК –иараа 2018 оноос хойш жил бүр Б.Ганхуягтай гэрээ байгуулж, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Тавантолгойн уурхайгаас БНХАУ-ын Ганц мод боомт хүртэл нүүрс тээвэрлэж ирсэн нь баримтаар нотлогддог.
ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Х.БАТТУЛГА НЬ КОНЦЕСС, НҮҮРС, ОФФТЭЙК, САНГИЙН ЗЭЭЛ ГЭЭД ХУРУУ ДҮРЭЭГҮЙ САЛБАРГҮЙ БОЛЖ БАЙНА
Яагаад ч юм улс төрийн шинж чанартай хэрэг гарах бүр уламжлал ёсоор Х.Баттулгын нэр цохож явдаг нь нууц биш. Тэр л жаягаараа нийтийн тээвэрт хүртэл хуруу гараа дүрж, хувь хувьсгалын ажлаараа бантан хутгаж явсан нь илчлэгдэж л байгаа. Гэвч түүнийг шалгаж гавидаггүй хачирхалтай. Тухайлбал 2009 онд Зам тээврийн сайд байхдаа С.Баярцогтын хамт 400 автобус оруулж ирэхэд ардчилсан намаа төлөөлөн Хотын фракцтай гар барьсан. Энэ нь дараах баримтаар нотлогддог. Үүгээр зогсохгүй Х.Баттулга нь зам тээврийн сайд атлаа шууд худалдан авалтаар орж ирсэн автобусыг дээрх компаниудад хуваарилах акцыг зохион байгуулсан гэв.
ЭНЭ МЭТ Х.БАТТУЛГА, Ц.БАТБАЯР НАРААР ЭХЭЛСЭН АНХНЫ ПАРК ШИНЭЧЛЭЛ Ч ЦАВЧААТАЙ, БУДИЛААНТАЙ БАЙСАН БАЙЖ БОЛЗОШГҮЙ ТУЛ ПАРК ШИНЭЧЛЭЛД ШУУД ХУДАЛДАН АВАХ БОЛОМЖ ОЛГОСОН С.БАЯРЦОГТ, С.БАЯР НАРААС ГАДНА ХОТЫН ДАРГА АСАН М.ЭНХБОЛДЫН НӨЛӨӨ БАЙСНЫГ Ч ДУРДАХ ЁСТОЙ.
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...
А.САМО
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлд анх удаа монгол эмэгтэй багтлаа
Тэрэлж хотелийн одоогийн эзэн нь Ч.Номин сайд биш түүний төрсөн дүү Ч.Батхүү ажээ
Төв аймгийн ИТХ-д АН-аас нэр дэвшиж, ялалт байгуулсан төлөөлөгч хууль зөрчжээ
Энэтхэгийн ерөнхий сайд Путинтэй уулзаж Украинд энх тайван тогтоохыг уриалжээ
Шадар сайдууд: Л.Гантөмөр 312, С.Амарсайхан 412, Т.Доржханд 8 тэрбумыг зарцуулна
О.Батчимэг: Энэ жил 89 байршилд газрын дуудлага худалдаа зохион байгуулаад байна