surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Хөл залгуулах унаагаа "Авлигачдад" алдаад цөхөрч бээрсэн нийслэлчүүд & НЭГ их наядын үргүй зарлагын ард

Хөл залгуулах унаагаа "Авлигачдад" алдаад цөхөрч бээрсэн нийслэлчүүд & НЭГ их наядын үргүй зарлагын ард

Ганц хоёрхон цаг автобус хүлээж зогсоход хамаг бие мөсөн мөлжүүр болох тийм мэдрэмж манайхаас өөр улсад төрдөг болов уу? Цастай өвлөөр мөстэй замаар утаан дундуур зориглон зүтгэсээр автобус хүлээж, цагаа харсаар, цалингаар шоглуулсаар энэ ард түмэн цөхөрсөнгүй. 

Тухайлбал өнгөрсөн шөнө нийслэл даяар тэг зогсолт хийж, хэн хүний бухимдлыг төрүүлэв. Иргэдийн ихэнх нь нийтийн тээврийн хүртээмжгүй байдлаас шалтгаалж бид хувьдаа унаатай болохыг голчилж байна гэв. Түүнчлэн сүүлийн үед автобус нэг буудлын цаанаас ирж байгаа атлаа түгжрэлд 20-30 минутыг зарцуулж байгаа гэх мэт бэрхшээлүүдийг онцоллоо.  СУРВАЛЖИЛГЫГ ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ

Тэгвэл  Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөнд 570 орчим мянган машин оролцож байна гэсэн судалгааг “Жайка”-аас гаргасан. Иймд Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах төсөл арга хэмжээнд жил бүр 420 тэрбум төгрөгөөс доошгүй мөнгийг зарцуулж байхаар 2021 онд Засгийн газраас шийдвэрлэсэн. Ингээд 2022 онд Улаанбаатар хотоос улсын төсөвт төвлөрүүлдэг 420 тэрбум төгрөгийн орлогыг хотод үлдээжээ.

Түгжрэлийг бууруулахад 2022 онд зарцуулсан 420 тэрбум төгрөгийг задаргаа

Гэтэл 2022 онд энэ их мөнгөний 100 сая төгрөгийг цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх арга хэмжээнд, 77 тэрбум төгрөгийг нь автобус шинэчлэх ажилд, 74 тэрбум төгрөгийг нь газар чөлөөлөлтөд зарцуулжээ. Харин 2023 онд Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажилд 339 тэрбум төгрөгийг тусгажээ. Гэтэл 339 тэрбум төгрөгийн 21 тэрбумыг нь нийтийн тээврийн авто парк шинэчлэл барихад, 318 тэрбум төгрөгийг нь автобус шинээр худалдан авахад зарцуулахаар тусгасан байгаа юм.

2023 оны Улсын төсөвт

Хамгийн ноцтой нь түгжрэлийг бууруулахад зарцуулсан НЭГ их наяд орчим төгрөгийн ихэнх нь нийтийн тээврийн шинэчлэлд зарцуулагдаж байжээ. Эргэн сануулахад Улаанбаатар хотын түгжрэлийн сайд Ж.Сүхбаатар ажиллах хугацаандаа түгжрэлийн эсрэг  дорвитой ажил гүйцэтгээгүй бөгөөд тэгш сондгой гэх улиг болсон санааг шинэ санаа мэт санаачилсан. Ингээд үндсэндээ НЭГ их наяд төгрөг салхинд хийссэн зураглал харагддаг. Олон нийтийн хардлага биелж, Ж.Сүхбаатар “Тэнүүн Огоо” ХХК-ий нууц ноён болж таарвал тэрбээр 10-15 жилийн ял авах ч багадна. 

Харин Д.Сумъяабазарын хувьд дээрхи 420 тэрбумыг батлуулахдаа дараах зүйлсийг амлаж байв.

Нэгдүгээрт, автозамын сүлжээн дэх гудамж замуудын 21.5 км замыг өргөтгөн барих ажлыг 2022 оноос эхэлнэ. Тус ажилд 2022-2024 он хүртэл 354 тэрбум төгрөгийн төсвийг зарцуулахаар төлөвлөсөн байна. Энэ нь түгжрэлийг бууруулах жил бүрийн төсвийн 28 хувийг эзэлнэ.
Хоёрдугаарт, Улаанбаатар хотод 13.5 км трассын дагуу 499 нэгж талбарын газар чөлөөлөлтөд 169.5 тэрбум төгрөг төсөвлөжээ. Энэ нь нийт төсвтийн 13 хувийг эзэлнэ.
Гуравдугаарт, Улаанбаатар хотын түгжрэл ихтэй Бага тойруугийн гудамжинд 2300 автомашины төлбөртэй зогсоол барихаар төлөвлөж байна. Энэ ажил 2023 онд эхлэх бөгөөд 13.8 тэрбум төгрөг төсөвлөсөн. Нийт төсвийн нэг хувийг эзэлнэ.
Дөрөвдүгээрт, Уулзваруудын нэвтрэх чадамжийг нэмэх зорилгооро 30 байршилд автозамын инженерчлэл хийнэ. Үүнд 30 тэрбум төгрөг буюу нийт төсвийн хоёр хувийг зарцуулна.
Тавдугаарт, ухаалаг тээврийн системийг нэвтрүүлнэ. Энэ систем нь автомашины хөдөлгөөнийг бүртгэхийн зэрэгцээ төлбөртэй зогсоолуудтай холбогдоно. Энэ ажилд 43.2 тэрбум төгрөг буюу нийт төсвийн гурван хувийг зарцуулна.
Зургаадугаарт, орчин үеийн шаардлагад нийцсэн 500 автобусаар нийтийн тээврийн парк шинэчилнэ. Өнөөдрийн байдлаар, нийтийн тээврийн автобусны 75 хувь нь шаардлага хангахгүй гэсэн дүгнэлт гарчээ. Энэ ажлыг 420 тэрбум төгрөгийн төсвөөс гадуурх төсвийн хөрөнгөөр гүйцэтгэхээр төлөвлөжээ. 
Долоодугаарт, гүүрэн тулгуурт байгууламж бүхий нийтийн тээврийг нэвтрүүлнэ. Үүнд эхний ээлжинд тус ажлын 10 хувийг гүйцэтгэх хөрөнгө буюу 130 тэрбум төгрөг зарцуулна. Үүнийг мөн 420 тэрбум төгрөгийн төсвөөс гадуурх төсвийн хөрөнгөөр гүйцэтгэхээр төлөвлөж байгаа юм. Засгийн газрын хуралдааны үеэр,  энэхүү шинэ нийтийн тээврийг нэвтрүүлэх ажлыг дэмжиж ажиллахаа Ерөнхий сайд илэрхийлжээ. 
Наймдугаарт, Богдхан төмөр замын төслийн хүрээнд газар чөлөөлөлтөд 30 тэрбум төгрөгийн эх үүсвэр буюу нийт төсвийн 2 хувийг зарцуулна. үзээд 2 хувьтай тэнцэх ажлын төсөв тавьсан. 
Есдүгээрт, иргэдийн явган болон дугуйгаар зорчих боломжийг нээсэн стандарт хангасан зам тавина. Энэ ажилд 4.8 тэрбум төгрөг төсөвлөсөн.

Энэ мэт амлалтаар иргэдийг хөөргөж, тархиараа биш булчингаараа хотыг удирдаж явсан хотын дарга асан Д.Сумъяабазар хариуцлагаас тийм амар, ийм хурдан бултах нэгэн биш. Ногоон автобус, нүүрсний хулгай, лиценз, газрын наймаа, концесс гээд энэ хүнийг шалгах олон арван баримт бүхий сэжүүр бий. Бид Баялгийн хулгай цувралдаа түүнийг онцолж байснаа эргэн сануулъя.

 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1