"Баялгийн хулгай" цуврал үргэлжилж байна. Бид энэ долоо хоногийн Ням гарагт тус цувралын 13 дахь дугаараа хүргэх гэж буйтай холбогдуулан Макс группийн ерөнхийлөгч Д.Ганбаатарын холбоо хамаарал бүхий уул уурхайн компаниудыг танилцуулж байна.
МАКСЫН ГАНБААТРЫН ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ
Говь-Алтай аймгийн Нутгийн зөвлөлийн дарга Максын Ганбаатар нутгаа ухдаг, тонодог, нөхөн сэргээлтгүй орхин гардаг, баг сумдын цаашлаад тус аймгийн засаг дарга нарыг машин мотоцикл, их хэмжээний мөнгөөр авлигадан тойглож явсаар өсч төрсөн нутгаа үгүй хийж байгаа бизнесмэн дарга. Тухайлбал Максын Д.Ганбаатарын хамаарал бүхий компаниуд Говь-Алтай аймагт 20 тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Эдгээр 20 тусгай зөвшөөрлийн 15 нь томоохон орд газрууд байна. Үүнээс нүүрсний 13 тусгай зөвшөөрөл бүртгэгджээ.
МАКСЫН ГАНБААТАРЫН ХАМГИЙН ТОМ ХООЛ "ХАН АЛТАЙ РЕСУРС"
Монгол улсын хамгийн том байж болох ХанАлтай алтны ордыг МаксМайнингийн геологич инженерүүд 2018 онд нээн илрүүлсэн .Орд нь ГовьАлтай аймгийн Есөнбулаг сумын нутагт оршдог. Одоогоор тогтоогдоод буй 85.4 тонн алтны нөөцтэй ба энэ нь дотоодын нийт алтны нөөцийн 5.8 хувийг дангаараа эзлэхүйц өндөр дүн юм. Уг нь Монгол улс 50-с дээш тонны алтны нөөцтэй ордыг улсын тусгай хэрэгцээнд авах хуультай. Гэтэл Максын Д.Ганбаатар хуулиас дээгүүр алхаж, Хан-Алтай ресурс төслийг эхлүүлсэн байдаг. Ингэхдээ Д.Ганбаатар өөрийн төрсөн ах Дагвадоржийн Цэрэнжигмэдтэй хамтран эзэмшдэг Марко поло компаниар Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутагт байрлах тус ордыг 2018 оны 12 сарын 26-ны өдрөөс эхлэн эзэмшиж эхэлсэн. Д.Ганбаатарын Марко поло Говь-Алтай аймгийн Бигэр сумын нутагт MV-021076 дугаартай алтны ордыг 2018 оны 5 дугаар сарын 17ны өдрөөс эхлэн эзэмшиж байна. Түүнчлэн XV 021244 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшдэг байна. Сонирхуулахад Д.Ганбаатарын Хан –Алтай ресурс XV-015337 дугаартай хайгуулын лицензийг давхар эзэмшиж байна. Максын Д.Ганбаатарын Марко поло компаний Гүйцэтгэх захирлаар Дашбаатарын Даваа-Очир ажилладаг.
ГАР БАРИАД БУГУЙ БАРИНА ГЭГЧЭЭР ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ НҮҮРСНИЙ 15 ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШДЭГ МАКСЫН ГАНБААТАРЫН ХАМААРАЛ БҮХИЙ КОМПАНИУДЫН СОНИРХОЛТОЙ СХЕМ
Говь-Алтай аймгийн Төгрөг сумын нутаг дахь чулуун нүүрсний ордод MV-020609, MV-020595, Төгрөг, Цээл сумын нутгийн заагт MV-020608 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй Хүннү Алтай Минералс. Тус компаний хувьцаа эзэмшигчээр Хүннү Алтай компани бүртгэлтэй байдаг. Хүннү Алтай компанийг нэхэн судалвал төлөөлөн удирдах зөвлөлд нь үйл ажиллагаа эрхэлсэн захирлаар Ситхичай Течатуманан (Mr. Sitthichai Techathumanan), санхүүгийн албаны даргаар Ратанамүүний Бенжаван (Benjawan Ratanamoong), гүйцэтгэх захирлаар Параманы Сомпонг (Mr.Sompong Praman) нарын нэрс гарч ирнэ. Тус компаний эцсийн өмчлөгчөөр Тайландын хөрөнгийн биржид бүртгэлтэй Банпу компани бүртгэлтэй байдаг.
Эндээс Хүннү Алтай компаний гүйцэтгэх захирал Параманы Сомпонг нь Хүннү Говь-Алтай гэх нэр бүхий компанитай. Уг компани Говь-Алтай аймгийн Төгрөг сумын нутагт чулуун нүүрсний ордод MV-020610, MV-020616, MV-020615, MV-020614, MV-020613, MV-020612, MV-020611, MV-020594, MV-015403, MV-005097, MV-005043, MV-001715 дугаартай ашиглалтын нийт 12 тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Эл компаний хувьцаа эзэмшигчээр Браунривер Ресурс ХХК, Хүннү Алтай ХХК бүртгэлтэй байдаг. Тэгвэл Дагвадоржийн Ганбаатар уг компанид Браунривер Ресурс компаниар нэр холбогддог.
Тодруулбал Браунривер ресурс компаний хувьцаа Олимптрейдинг компани Дагвадоржийн Ганбаатарын төрсөн дүү Дагвадоржийн Жамъянгийнх. Дагвадоржийн Жамъян Браун Ривер ресурс компаний гүйцэтгэх захирал гээд Говь-Алтай аймагт нүүрсний 15 тусгай зөвшөөрөл эзэмшдэг . Тайландын хөрөнгийн биржид бүртгэлтэй Банпу компаний Монгол дахь салбарууд Дагвадоржийн Ганбаатар түүний дүү Д.Жамъян нартай хамтран үйл ажиллагаа явуулдаг ажээ. Хамгийн ноцтой нь дээрхи компаниудын толгой компаний нэр Хүннү Алтай гэж компани улсын бүртгэлд байдаггүй. Сонирхуулахад Хүннү Алтай компаний гүйцэтгэх захирал Промон Сомпонг Монголд Голдэнгоби майнинг компанийг үүсгэн байгуулсан ч татан буугдсан. УГ компаний хаяг дээр Хүннү ресурс компаний татан буугдсан охин компани Хүннү пауэр бүртгэлтэй байдаг байж. Эцэст Улаанбаатар хот Хан Уул дүүрэг 15 хороо Гэгээнтэн хотхоны 202 байр 1502 тоот бол БНСингапур улсын бүртгэлтэй Хүннү Алтай инвестмент компаний хаяг байж таарав.
ЭНЭ МЭТ МАКС НЭРТ Д.ГАНБААТАРТАЙ ХОЛБООТОЙ ИЛҮҮ НОЦТОЙ БАРИМТЫГ “БАЯЛГИЙН ХУЛГАЙ” ЦУВРАЛЫН 13 ДАХЬ ДУГААРААР НЯМ ГАРАГИЙН ОРОЙ ТАНИЛЦУУЛАХ БОЛНО.
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ