surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

БИЛЭГҮҮДИЙН ХЭРЭГ : Ч.Сайханбилэгийг санхүүжүүлж байсан байж болзошгүй сэжүүр Д.Сүндийг хөтөллөө

БИЛЭГҮҮДИЙН ХЭРЭГ : Ч.Сайханбилэгийг санхүүжүүлж байсан байж болзошгүй сэжүүр Д.Сүндийг хөтөллөө

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг эх орноо орхин гараад “шувуу” ажиллагаагаар эрэн сурвалжлагдаж байгаа. Хамгийн сүүлд түүнийг санхүүжүүлж байсан байж болзошгүй гэж үзэн Д.Эрдэнэбилэгийн ойрын хүн А.Шоовдорын худ НИТХ-ын төлөөлөгч асан Г.Төмөрбаатарыг саатуулан шалгасан. Тэгвэл өнөөдөр гэр бүл хүчирхийллийн хэргээр ял эдэлж буй  Д.Сүндийг татан шалгахаар хугацаанаас нь өмнө суллах ажиллагаа явуулж байгаа талаар эх сурвалж мэдээллээ. 

Учир нь Н.Сүндийгийн үүсгэн байгуулсан "Нэткапитал" ББСБ-аас 2023 онд л гэхэд Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн хүчинтэй кредит картын данс руу дөрвөн удаагийн үйлдлээр 250,000 ам.доллар буюу 800 гаруй сая төгрөг шилжүүлсэн талаарх баримт олджээ. Түүнчлэн Н.Сүндийгийн "Нэткапитал" ББСБ-аас Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн эхнэр О.Байгалийн эзэмшлийн "Байгаль хаус" ХХК руу 220 сая төгрөг шилжүүлсэн гүйлгээг хийсэн байна.

АНУ-д орогнож буй Ч.Сайханбилэгийг дотоодын хэд хэдэн компаниуд, тэдний эзэд санхүүжүүлж байгаа ч тодорхой, баримт олдоогүй удааширч байгаа. Тэгвэл эрэн хайх ажиллагааны үр дүнгээр зарим нэг нэр бүхий эрхмүүдийн нэрс, баримттайгаа тодорч эхэллээ.

Дашрамд сануулахад УИХ-ын гишүүн, сайд Б.Дэлгэрсайхан өнгөрсөн сонгуулийн өмнө УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр "Нэткапитал ББСБ-ыг шалгах хэрэгтэй. Энэ компанийн захирал Д.Сүндий гэгч залуус саяхан надаас мөнгө гуйгаад явж байсан. Саяхан даа. Гэтэл одоо 61 тэрбум төгрөгтэй болсон гэж байна лээ. Энэ залууг Ч.Сайханбилэгийн авлигын мөнгийг угаасан болов уу гэж бодож байна. Санхүүгийн эх үүсвэрийг нь шалгаач ээ. Гадныхан ББСБ-д мөнгө угаана гэж юу байхав, дотоодын луйварчид мөнгө угаана биз дээ" гэж мэдэгдэж байсан. Б.Дэлгэрсайханы уг мэдэгдлээс харахад Д.Сүндий нь Ч.Сайханбилэгтэй холбоотойгоор нэр бүхий гишүүд сайд нараас санхүүжилт хүсч байсан нь тодорхой байна. Өөрөөр хэлбэл  Д.Сүндий хөшигний ард хэд хэдэн улс төрчид, бизнесмэнүүдийг Ч.Сайханбилэгт санхүүжилт олгоход зуучилсан байж болзошгүй зураглал хөвөрч байна гэсэн үг. 
  Ч.САЙХАНБИЛЭГИЙН ХЭРЭГ Д.ЭРДЭНЭБИЛЭГИЙГ ЧИГЛЭЖ ЭХЭЛЛЭЭ   
"Эрдэнэт Үйлдвэр"-ийн 49 хувийг ОХУ-аас худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулсан үйл ажиллагаанд оролцсон гэх ХХБ-ын ТУЗ-ын дарга Д.Эрдэнэбилэг улс төр, бизнесийн салбарт тун бохир тоглогч гэдгийг өнгөрсөн жилүүдийн түүх эчнээ сануулж байна. Тэгвэл Ч.Сайханбилэгийн оргон зайлсан хэрэг ч сахал” хочит Д.Эрдэнэбилэгийг чиглэж эхэллээ. Өөрөөр хэлбэл Ч.Сайханбилэгт олгож байгаа нэр бүхий хүмүүсийн санхүүжилт "Хөтөл цемент шохойн үйлдвэр"-ийн хувьчлалыг зохион байгуулсан, жинхэнэ эзэн асан Д.Эрдэнэбилэгтэй ямар нэгэн сэжүүрээр холбогдож байж болзошгүй нөхцөл байдал үүссэн гэсэн үг. Тийм ч учраас өдийг хүртэл идэвхитэй шалгагдаж байгаа Д.Эрдэнэбилэгийн хавтаст хэрэгт нэр цохогдсон хүмүүс Ч.Сайханбилэгийг олж авчрах замыг зааж байгаа гэлтэй. Жишээлбэл Г.Төмөрбаатар нь А.Шоовдорын худ ураг. Энэ хүн шалгагдсанаас хоёр хоногийн дараа Д.Сүндийг татан шалгах ажиллагаа өрнөж эхэллээ.

Сонирхуулахад Д.Сүндий, Г.Төмөрбаатар нараас гадна ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар нарын нөлөө бүхий эрхмүүдийг, хэд хэдэн компаний эздийн хамт татан шалгаж болзошгүй талаар ойрын эх сурвалж мэдээллээ. Бид уг хэргийн талаар үргэлжлүүлэн цаг тухай бүрт нь мэдээллэх болно. 


 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1